Бичлэгийн тоо 3,329

Үүр цайхтай зэрэгцэн Бээжингийн онгоцны буудлаас хөдөлсөн бид Хятадын баруун урд байрлах Сычуань мужийн Чендү хотод ирлээ. Хятад оронтой танилцахыг хүссэн жуулчид хамгийн олон үндэстэн, ястан амьдран суудаг, байгалийн хамгийн баялаг өнгө төрхөөрөө бусад 49 мужаасаа ялгардаг Сычуанийг сонгодог. Тиймээс ч Чендү хот 2007 онд Хятадын аялал жуулчлалын шилдэг хотоор шалгарсан. Дэлхийн соёлын болон байгалийн өв хамгаалах тунхаглалд тус хотын бахархал болсон соёлын үнэт өв болох Дужиангян усжуулалтын систем, Жиугзиаго Хуанлон хүрхрээ, агуу том Буддагийн хөшөө болон хулсны баавгайн эх нутаг бүртгэгдсэн байдаг.

ДУЖИАНГЯН

Чендү нь Хятадад Тиан Фү Зи Гүо гэж өргөмжлөгддөг ба энэ нь “Байгалийн эрдэнэсийн сан” гэсэн утгатай. 2200-аад жилийн өмнө тус хот Минжианг голоос болоод хэд хэдэн удаа үерт автаж байж. Тухайн үед Сычуань аймгийн орон нут гийн албан хаагч Ли Бинг болон түүний хүү Минжианг үерээс урьдчилан сэргийлэхийн тулд усжуулалтын систем байгуулахаар шийдэв. Ийнхүү нут гийнхны урт удаан хугацаа ны нөр их хөдөлмөрийн дүнд агуу Дужиангян усжуулалтын систем амжилттай хэрэгжиж дуусчээ. Үүнээс хойш Чендү Плейн үерийн аюулаас холдож нутгийн ард иргэд амар тайван, айдасгүй амьдрах болжээ. Одоо тэрхүү байгууламж нь Сычуаний эрдэнэс гэж нэрлэгдэн, тус му жийн 50-иас илүү хотод үерийн ус зайлуулах, цэвэрлэх, усны нөөцөөр хангах гол үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

Дүжиангян нь дэлхийд сүйрэл хохиролгүйгээр тэсэж үлдсэн цорын ганц, хамгийн эртний усжуулалтын систем бөгөөд Хятадын шинжлэх ухааны түүхэнд алтан үсгээр бичигджээ. Уг систем нь жилийн туршид тал газрууд дахь уулын голуудын урсгалыг автоматаар хянахад зориулагдсан Юзуй, Фейшаян, Баопинг коа зэрэг гурван чухал хэсгээс бүрдсэн байна.

Юзуй нь Минжианг голд байрлах бөгөөд хоёр хэсэгт хуваадаг байна.

Фейшаян нь дотоод голоос элс, чулуулгыг гадна тал руу зайлуулах суваг юм.

Лонхны хүзүү шиг хэлбэртэй Баопинг коа нь Минжианг голоос дотоод гол руу усыг  зөөхөд хэрэглэгдэнэ.

Дужиангян дахь байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар бо лох Юзуйгийн дээгүүр Минжианг голыг хөндлөн огтолсон Анлан Кабел хэмээн нэрлэгдсэн агуу том дүүжин гүүр байдаг. Уг гүүрний гол хэсгийг модоор, шатны хашлагуудыг хулсаар хийсэн аж. Харин сүүлийн үед зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалахын тулд мод болон хулсуудыг нь бат бөх бетон суурь болон ган утсаар сольсон байна. Уг гүүр алсаас голын дээг үүр татаж байгаа солонго шиг харагддаг.

"СИЛИКОН ХӨНДИЙ"-ГӨӨР АЯЛЛАА

Мэдээллийн технологийн бүс Силикон хөн дийг анх 1970- аад оны үед АНУ-д байгуулж байжээ. Силикон хөндий нь мэдээлэл технологийн салбарын компани, үйлдвэр, судалгаа шинжилгээний төв, мэргэжлийн сургалтын төвийг багтаасан иж бүрэн цогцолбор хотхон юм. Манай хойд хөрш Орос улс ч гэсэн энэ талаар анхаарлаа хандуулж олон тэрбум долла рын хөрөнгө оруулалт хийж Москва хотын ойролцоо Скольково, Ведомости хотод Силикон хөндийн хувилбарыг байгуулах шийдвэрийг хэдийнэ гаргажээ.

TAINFU SOFTWARE PARK хот төлөвлөлт

Энэ жил Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар үүсэж хөгжсөний 90 жилийн ой манайд тохиож буй. Тус ойн баярын хурлаар 2021 он хүртэлх хөгжүүлэх бодлогын баримт бичигт Силикон хөндий байгуулах тухай тусгагдсан. Бидний аяллын хуваарьт БНХАУ-ын хамгийн том 10 компьютерийн программ хан - гамжийн аж үйлдвэрийн мэргэжлийн баазын нэг Ченду Силикон хөндийн урд хэсэгт байрлах TAINFU SOFTWARE PARK-д зочлохоор тусгагдсан байлаа.

Тайнфу парк цэцэрлэг, сургууль, үзвэр үйлчилгээний газар, өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц гээд амьд рахад таатай бүхий л боломжийг бүрдүүлсэн нийт 2.2 сая ам метр талбайтай иж бүрэн цогцолбор бүхий хотхон бөгөөд үүнээс аж үйлдвэрлэлийн тал бай нь 1.3 сая ам метр. Тайнфу парк нь 2005 онд бай гуулагдсан ба одоогоор үндэс ний болон дэлхийн томоохон 200 гаруй корпорацийг өөртөө нэгтгээд байгаагаас монголчуудын сайн мэдэх IBM, NEC, Alibaba, Siemens, Ericsson, Amazon.com DHL зэрэг компанийг энд дурдаж болно.

Хятадад хамгийн хурдацтай хөгжиж байгаа уг цогцолборын 40 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд 500 гаруй компанид 30000 орчим мэргэжилтэн ажилладаг. Тус цогцолбор нь 12000 ам метр иж бүрэн сургалтын төвтэй. Энэ төвд жилд 5000 гаруй оюутан элсүүлдэг бөгөөд 10000 гаруй мэргэжилтнийг дадлагажуулан бэлтгэдэг байна. Тайнфу парк программ хангамжийн аутсорсингийн үйлчилгээгээр 2003 онд 1.1 тэрбум ам.дол ларын борлуулалт хийж байсан бол 2009 онд арав дахин их буюу 10.45 тэрбум ам.доллар хүртэл өсчээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5282513/b6c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
929 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн СЭРГЭЭХ ТӨВИЙГ ТӨР ИВЭЭЛДЭЭ АВЛАА 2011-11-08 7127
928 Хүүхэд хулгайлсан гэх хүмүүсийг УМБГ-т шилжүүллээ 2011-11-08 7254
927 2014-2017 он гэхэд Кэмбрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлнэ 2011-11-08 7123
926 ШИЙДВЭРЛЭХ МӨЧ ИРЛЭЭ 2011-11-04 8088
925 Нийслэл хот 2013 оноос хэрэгцээндээ зориулж бонд гаргана 2011-11-04 6823
924 Монгол гэр Торонтод 20000 ам.долларын үнэ хүрэв 2011-11-04 7521
923 ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ МОНГОЛ ИРГЭНЭЭР ХОЁР ХҮҮ ТОДОРЧЭЭ 2011-11-03 6786
922 МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР IX БОГДЫГ ЗАЛЛАА 2011-11-03 7656
921 Ж.Нарантунгалаг MMA-гийн дэлхийн аварга болсон анхны монгол тулаанч 2011-11-03 7193
920 ЯПОН ОЗЭКИТЭЙ БАШЁ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ЭХЭЛНЭ 2011-11-02 6882
919 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7878
918 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7109
917 “Bloomberg” Монголд салбараа нээнэ 2011-11-02 7004
916 Урд хөршид улаан буудай, мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиров 2011-11-01 7704
915 ӨВӨРМОНГОЛ ДУУЧИН “ЭЗЭН ЗАЯА”-Г ДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ 2011-11-01 8191
914 МОНГОЛ ЭМЧ НАР БИЕ ДААН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ 2011-11-01 6839
913 НҮБ –ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа 2011-10-31 6905
912 "МОНГОЛЫН ДАЙЧИН"-Ы ЭЭЛЖИТ ЯЛАЛТ 2011-10-31 6784
» Байгалийн эрдэнэсийн Сан-Чендү 2011-10-31 8455
910 Монгол Австралийн нүүрсний зах зээлийг булаав 2011-10-28 7425
배너신청
자생병원

배너신청