Урд хөршид улаан буудай, мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиров
Уншсан 7704 vote 0 2011.11.01 14:16:47
-Нэлээд хэдэн асуудлаар Хятадын талтай хамтран ажиллах болсон гэсэн үү?
-Манай улсаас Хятадад дулааны аргаар бо ловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, улаан буудай, рапсын үр экс портлохоор боллоо. Хятадын талаас ма найд шувууны томуутай холбоотойгоор тогтоо сон хоригоо цуцлах санал тавьсныг шийд вэрлэсэн. Тус улс дээд зэргээр боловсруулсан шувууны махаа манайд экс пор толно. Меламинаас үүдсэн сүүний хоригийг цуцлах санал тавьсныг бүтээгдэхүүнээс нь меламин илэрсэн хоёр ком паниас бусад үйлдвэрийн сүүг Монголд оруулахаар шийдвэрлэсэн. Тус улсаас манайд үхрийн түүхий мах нийлүүлэх хүсэлт гаргасан ч Хятадад шүлхий өвчин нэлээд гардаг учраас бид эхэндээ зөвшөөрөөгүй. Нэлээд хэлэлцсэний эцэст Хятадын тал манайд шүлхийн голомтгүй газраас үхэр, хонь, гахайн дээд зэргийн мах оруулж ирэхээр тохиролцсон. Хариуд нь бид ч тэднийд үхэр, хонь, ямааны мах экспортлохоор боллоо.
-Энэ бүхэн хэзээ ажил хэрэг болох вэ?
-Улаан буудай, рапсын үр буюу манай нийт үр тарианы 10-аад хувийг эзэлдэг тосны ургамлыг Хятадад экспортолно гэдэг том ажил. ХХААХҮЯ-ныхан Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа улаан буудайнаас Хятадад худалдахаар гэрээгээ удахгүй үзэглэнэ. Тэгэхээр тариаланчдын гар дээрх улаан буудайг улс худалдаж авах боломжтой болно гэсэн үг. Цаашид БНХАУ манайхаас хивэг, хадлан худалдаж авах талаар ч хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэв.