Японы
сүмогийн холбоо мягмар гаригт Кюүшюү башёгийн чансаагаа гаргалаа. Энэ
тэмцээнд Монголын 28 бөх (макүүчид 8, жюүрёод 2, макүшитад 11, санданмэд
6, жонокү чид 1) зодоглоно. Макүүчи зиндааг уламжлал ёсоор ёко зүна
Хакүхо толгойлж, Барүто, Хаүмафүжи нар арслангуудаа манлайлсан байна.
Сүүлийн гурван тэмцээнд 33 давсан “Садо гатакэ” дэвжээний Котошёогикү
тэдний ард бичигджээ.
Харин Болгарын Котоошюү кадобан болзолтойгоор барилдана. Мөн 25 настай Кисэносато тав, 26 настай Какарюү гурван тэмцээн дараалан сэкивакэ цолтойгоор зодоглох нь. Тэгвэл 30 настай Хомашё анх удаа комүсүби цол хүртжээ. Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 13-27- нд Фүкүока хотноо болох бөгөөд тасалбарын үнэ 2000-14.300 иен байх аж.
МАКҮҮЧИ
Зүүн Баруун
Хакүхо Ёкозүна -
Барүто Озэки Харүмафүжи
Котоошюү Озэки Котошёогикү
Кисеносато Сэкивакэ Какүрюү
Тоёоношима Комүсүби Хомашё
Окиноүми М-1 Гоэйдо
Точиношин М-2 Кёкүтэнхо
Аран М-3 Гагамарү
Точиновака М-4 Точиозан
Китатайки М-5 Ёшиказэ
Аминишики М-6 Миябияма
Токитэнкү М-7 Такэказэ
Шёотэнро М-8 Такаясү
Ваканосато М-9 Вакакоюү
Коккай М-10 Фүжиазүма
Тоёохибики М-11 Мёогирюү
Даидо М-12 Сагацүкаса
Тамаваши М-13 Асасэкирюү
Кайсей М-14 Такарафүжи
Шохозан М-15 Саданофүжи
Аойяма М-16 Цүрүгидакэ
Кимүраяма М-17 -