Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Уншсан 7430 vote 0 2011.09.08 16:35:06
2011 оны есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотод
болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь,
эмэгтэйчүүдийн 22 дахь ДАШТ-нд оролцох монголын багийн бүрэлдэхүүнийг
МЧБХ-ноос зарлалаа. Монголын чөлөөт бөхийн багийн дарга Хөдөлмөрийн
баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч
Хорлоогийн Баянмөнх Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч МЧБХ-ны
ерөнхий нарийн бичгийн дарга Ганхуягийн Бат-Эрдэнэ
Эрэгтэй
55 кг: Гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Зуны универсиад наадмын аварга, ДАШТ-нд 7 дахь удаагаа оролцож байна.
60 кг: ОУХМ Ганзоригийн Мандахнаран, Азийн наадмын аварга, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна.
66 кг: ОУХМ Буянжавын Батзориг, ДАШТ-нд 5 дахь удаагаа оролцож байна.
74 кг: ОУХМПүрэвжавын Өнөрбат, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна.
84 кг: ОУХМ Пүрэвийн Өсөхбаатар, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
96 кг: ОУХМ Нацагнямын Золбоо, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
120 кг:ОУХМ Жаргалсайханы Чулуунбат, ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцож байна.
Эмэгтэй
48 кг: Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал, ДАШТ-ний хүрэл медальт,Азийн хошой аварга, ДАШТ-нд 8 дахь удаагаа оролцож байна.
51 кг: ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг, ДАШТ-нд 4 дэх удаагаа оролцож байна.
55 кг: ОУХМ Батбаатарын Номин-Эрдэнэ, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
59 кг: Гавьяат тамирчин Доржийн Нармандах, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцож байна.
63 кг: ОУХМОчирбатын Насанбурмаа, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаагаа оролцож байна.
67кг: ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна.
72 кг: ОУХМ Гэлэгжамцын Наранчимэг, Азийн наадмын аварга, ДАШТ-нд 4 дэх удаагаа оролцож байна.
Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Бямбаринчингийн Баяраа-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Зэвэгийн Дүвчин-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат Дасгалжуулагч, Чулууны Насанбат-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга, эмч, ДАШТ-нд 2 дахь удаагаа эмчээр оролцож байна. Даваажавын Батням-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны илээч, ДАШТ-нд 2 дахь удаагаа илээчээр оролцож байна.
Шүүгчид Адуучийн Басхүү -Гавьяат дасгалжуулагч, Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд 28 дахь удаагаа шүүгчээр оролцож байна. Баатарын Төмөрбаатар-Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-нд анх удаагаа шүүгчээр оролцож байна