Бичлэгийн тоо 3,329
Өмнөговь аймгийн Ханхонгор суманд өнгөрөгч бямба гаригт газар дахин 4.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Сумын төвөөс зүүн хойш 20 км зайд болсон энэхүү газар хөдлөлт нутгийн иргэдэд тод мэдрэгджээ. Өнгөрсөн наймдугаар сарын 27-нд тэнд газар долоон баллын хүчтэй хөдөлсөн билээ. Үүнээс хойш 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдээд байгаа аж. Ханхонгор сум аймгийнхаа төвөөс 60 гаруй км зайд оршдог. Газар хөдлөлтийн улмаас зарим орон сууц, цэцэрлэг болоод Онцгой байдлын хэлтсийн байрны хананд ан цав үүссэн гэж удирдлагууд нь хэлэв.

Тухайн үед газар хөдлөлтийн голомтод байсан айлуудын “ГАЗ-66” автомашин ганхаж, мотоцикль унасан бөгөөд настай хүмүүсийн дотор эвгүйрч, даралт ихсэх зэрэг өөрчлөлт мэдрэгдсэн байна. Дээрх чичирхийллийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбатаас тодрууллаа.

-Өмнөговь аймгийн Ханхонгор суманд арваад хоногийн өмнө болсон газар хөдлөлтийн чичирхийлэл өнөөг хүртэл мэдрэгдсээр байгаа гэсэн. Ямар учиртай юм бол?

-Ханхонгорт болсон шиг хүчтэй газар хөдлөлтийн дараа газрын дор жижиг эвдрэл их үүсдэг. Газрын гүнд 45-50 км зузаан чулуулаг давхарга байдаг. Тэр болгон хөдөлгөөнд орж, байрлал нь их бага хэмжээгээр өөрчлөгддөг учраас эргэж хэвийн байдалдаа ороход хугацаа хэрэгтэй. Арваад жилийн өмнө Хөвсгөл аймгийн Бүсийн голын хөндийд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа 1-2 жилийн хугацаанд 3000 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдэж байсан.

-Тэгэхээр чичирхийлэл ард иргэдэд хор хохирол учруулахгүй гэсэн үг үү?

-Томоохон хэмжээний газар хөдлөлтийн дараа дахин хүчтэй хөдлөх магадлал байдаг учраас бид тэндхийг байнга ажиглаж байна. Газар хөдлөлт хэмжих төхөөрөмжөөр голомтын ойр орчимд хүчдэл дахин хуримтлагдаж байгаа эсэхийг хэмжиж үзэхэд ерөнхийдөө буурч, чичирхийллийн тоо ч цөөрч байгаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5079513/f91/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
809 Замын-Үүд дэх гадаадын иргэн харьяатынхан байртай боллоо 2011-09-13 7213
808 Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ 2011-09-13 7267
807 Тасалбар зарагдахгүй байна 2011-09-12 7640
806 Д.ТЭМҮҮЖИН: НЭЛЭЭН ОЛОН ЖИЛИЙГ ШОУДАЖ ӨНГӨРҮҮЛСЭНДЭЭ ХАРАМСДАГ 2011-09-12 7214
805 МАНАЙХАН НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГЯЛАЛЗАВ 2011-09-12 8915
804 Монгол цөлжилтөөрөө тавд жагсаж байна 2011-09-09 7638
803 Анхны сансрын хувийн буудал жил хагасын дараа нээлтээ хийнэ 2011-09-09 7658
802 Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ 2011-09-09 7425
801 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. 2011-09-08 7430
800 Эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш, түүний олдворуудыг хамгаалалтад авлаа 2011-09-08 7306
799 “СУПЕРМЕН” МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА 2011-09-08 7544
798 Р.Фрийдланд Монголын газар шороог харийнханд зарж байна гэв 2011-09-07 7460
797 ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР АРВАНХОЁРДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 2011-09-07 7410
» Өмнөговьд 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгджээ 2011-09-07 6872
795 Гар утсаараа зурагт үзэх технологийг монгол инженерүүд бүтээнэ 2011-09-06 7742
794 Есдүгээр сарын 1-ний дараах Монголын сургуулиуд 2011-09-06 7148
793 “Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна 2011-09-06 7210
792 У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй 2011-09-05 7717
791 Харүмафүжиг шүүмжлэв 2011-09-05 7032
790 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15525
배너신청
자생병원

배너신청