
Д.Ховард өчигдөр 11.50 цагт Бээжин-Улаанбаатарын онгоцоор Буянт-Ухаад га зардсан бөгөөд түүнийг хэвлэл мэдээллийнхэн болон нийт 400 орчим фэнүүд нь угтан авсан. Нисэх буудалд хүндэт зочныг хүлээн авах багахан арга хэмжээ болсон юм. Ховард нисэх буудлаас шууд “Теди” төвд ирж, эхлээд “М Club”-т “Мобиком” корпораци, “Ньюком”, “Изинис Эйрвэйс”, сэр гээгдэх эрчим хүчний “Клин Энержи”, өндөр хурдны интернэтийн “Мобинет”, үүрэн интернэтийн “Улуснет” ком панийн ажилтнуудын төөөлөл болсон залуустай уулзлаа. Энэ үеэр “Супермен”- ээс хэдхэн асуултад хариулт авч амжсан юм.
-Монголд ирсэнд тань бид их баяртай байна. Бидний эхний асуулт бол та “Лейкерс” багт очих уу. Энэ талаар хүмүүс их ярьж байгаа, “Лейкерс” баг таны шинэ гэр болох юм биш биз?
- Ер нь бол тэгж бодохгүй байна. Би “Орландо” багтаа хайртай, энэ багтаа тоглох сонирхолтой.
-Энэ зун АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Коланжело NBA-гийн супер ододтой холбоо барьж, ирэх жилийн Лондоны олимпод оролцох, эсэх талаар асууж лавласан гэсэн. Тэр тантай холбогдож энэ тухай асуусан уу, хэрэв тийм бол та ямар хариу өгсөн бэ?
-Тийм ээ, тэр надтай, биш ээ миний агенттай холбогдож энэ талаар асуусан. Гэхдээ байдал юу болох нь вэ харъя. Ирэх улирал болох эсэх нь бас сонирхолтой байна. Юутай ч ирэх жилийн олимпод тоглох бодолтой байгаа. Тийм хүсэл их байна гэж хэлж болно.
-Сайхан мэдээ байна. Сүүлийн асуулт. Таныг саяхан NBA-гийн домогт тоглогч Х.Олажьювонтой хамт бэлтгэл хийсэн гэж сонссон. Тэр танд юу гэж зөвлөсөн бэ? Тэрхүү туршлагынхаа талаар яриач?
-Үнэндээ бид өнгөрсөн зун хамтдаа бэлтгэл хийсэн л дээ. Тэр надад их үнэтэй, хэрэгтэй зөвлөгөө өгч байсан. Хамгийн гол нь тэр намайг илүү их хөдөлмөрлөж ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн.
-Танд баярлалаа. Монголд сайхан зочлоорой. “М club”-т болсон уулзалтын үеэр “Мобиком” группийн охин компани болох ажилтнуудын азтай төлөөлөгчид Ховардтай хамт зургаа авахуулснаар энэхүү арга хэмжээ дуусав. Үүний дараа Ховард “Теди” төвийн гадаа хуран цугласан олон зуун залуустай мэндчилж, тэдэнд мэндчилгээ дэвшүүлсэн. Түүнийг анх ирэхэд 100 орчим залуус цуглаад байсан. Харин энэ үеэр “Теди”-гийн гаднах талбай пиг дүүрэн залуус түүнийг уухайлан угтсан билээ. Энэ үеэр Ховард залуус руу бөмбөг шидэх байсан ч болив. Нэгэн эмээг олж хараад түүнийг дуудаж гарын үсэгтэй бөмбөгөө бэлэглэсэн билээ. Уг мэндчилгээний дараа Д.Ховард “Шинэ бүхний эхлэл be” төвд сэтгүүлчдийн асуултад хариулж, хүүхэд залууст гарын үсгээ зурж өгсөн юм
Д.Ховардын өчигдрийн хөтөлбөрт “ILoft function house”-д Улаанбаатарын доргио залуустай хүлээн авалт хийсэн. Харин өнөөдөр 14.00 цагаас “Боловсрол суваг” телевизэд зочилж, шууд нэвт рүүлэгт оролцох юм. Дашрамд дурдахад тус теле - виз Ховардын айлчлалын тухай баримтат кино хийж спорт сонирхогчдод хүргэх юм байна. Үүний дараа 15.00 цагаас Бөхийн өргөөнд сагсанбөмбөгч хүүхэд, залуучуудын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхон, шүүгчээр ажиллаж, тэдэнд шагнал гардуулах аж. Ховард Монголд байх гурав хоногийн хугацаандаа дунд сургууль, хүүхдийн эмнэлгээр зочлох зэрэг арга хэмжээнд оролцох юм байна.