Бичлэгийн тоо 3,329
“Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна
Уншсан 7210 vote 0 2011.09.06 14:44:52Монгол
Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан 2011” жүдо бөхийн дэлхийн
цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд Улаанбаатар хотноо
болно. Эрэгтэй, эмэгтэй долоон жингийн ангиллаар явагдах уг тэмцээнд 33
орны 140 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулах давуу эрх эдэлдэг юм байна. “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улс гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин 2012 оны Лондоны олимпийн эрхийн 100 оноог алтан медалийн хамт хүртэх юм.
Нэр хүндтэй энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар дэлхийн тавцанд улсаа сурталчлах, 2012 оны Лондоны олимпийн наадмын эрхийн оноо авах, баг тамирчдын хувьд нутгийнхаа дэвжээнд өрсөлдөх давуу байдлыг олж авах, амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах олон талын ач холбогдолтой юм.