Бичлэгийн тоо 3,329

Шалгалтын материалыг өндөр нууцлалтай кодолсон тул бусдаас хуулах ямар ч боломжгүй гэж албаны хүн сануулж байлаа. Сонсох, унших гэсэн хоёр төрлийн даалгавартай, тус бүрдээ 25 асуулттай уг шалгалтад 80-200 оноо авсан шалгуулагчдыг онооны дарааллаар нь жагсааж, эхний 3000-ыг нь тэнцсэнд тооцно. Хариуг энэ сарын 19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар болон www.hh.gov.mn, Хөдөлмөрийн төв биржийн www. hudulmur.mn зэрэг сайтаар зарлах аж.
Тэнцсэн хүмүүст энэ сарын 30-наас батламж олгон, эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Шалгалтад тэнцсэн иргэдийн оноо 2013 оны есдүгээр сарын 18 хүртэл хүчинтэй байх юм. “Энэ онд зөвхөн үйлдвэрийн салбарт ажилчин авах захиалга БНСУ-аас ирсэн” гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас анхааруулж байна.