Бичлэгийн тоо 3,329

Мэргэжлийн сүмогийн “Тацүнами” галын нэгдсэн бэлтгэл дээр хэт хатуу ширүүн барилдсан хэмээн озэки Харүмафүжиг шүүмжилж байна. Харүмафүжи тонгорох, шидэх зэрэг мэхээр өрсөлдөгчдөө ялж байсан нь Томозүна оякатад таалагдсангүй.

Томозүна ояката “Өөрөөсөө цол бага бөхчүүлийг дэглэж байгаа юм шиг унагаад байх нь сайн зүйл биш. Хамаг чадлаараа бэлтгэл хийх нь зөв ч Харүмафүжи буруу юм хийж байна. Залуу бөхчүүд дараа нь түүнтэй хамт бэлтгэл хийхээс айдаг болно шүү дээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан ояката бэлтгэлийн үеэр “Харүмафүжи өөрийнхөө төлөө л бэлтгэл хийгээд байна. Залууст юм зааж өгөөч” хэмээн хашгирч байлаа. Гэвч Харүмафүжи анхааруулгыг сонсоогүй мэт барилдсаар бэлтгэлийг 21 ялалт, долоон ялагдалтай дуусгасан байна.

Томозүна ояката “Ёкозүна болоход зан ааш, сэтгэл санаа дутагдаж байна” гэж шүүмжилснээр есдүгээр сарын тэмцээнд ёкозүна болохоор бэлтгэж байгаа Харүмафүжид нэгэн шинэ дайсан гарч ирэв бололтой. Харин Харүмафүжи дээд зиндаанд хоёр дахь хөнгөн жинтэй буюу 128-хан кг жинтэй тул “Биеэр жижиг болохоор түлхэлцэж барилдах хэцүү” хэмээн өөрийгөө хамгаалсан бол багш нь болох Исэгахама ояката “Манай дэвжээ өөрсдийн бэлтгэл хийх арга барилтай. Бусдад хамаагүй” хэмээн шавиа өмгөөлжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5070374/0b5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
809 Замын-Үүд дэх гадаадын иргэн харьяатынхан байртай боллоо 2011-09-13 7213
808 Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ 2011-09-13 7267
807 Тасалбар зарагдахгүй байна 2011-09-12 7640
806 Д.ТЭМҮҮЖИН: НЭЛЭЭН ОЛОН ЖИЛИЙГ ШОУДАЖ ӨНГӨРҮҮЛСЭНДЭЭ ХАРАМСДАГ 2011-09-12 7214
805 МАНАЙХАН НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГЯЛАЛЗАВ 2011-09-12 8915
804 Монгол цөлжилтөөрөө тавд жагсаж байна 2011-09-09 7638
803 Анхны сансрын хувийн буудал жил хагасын дараа нээлтээ хийнэ 2011-09-09 7658
802 Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ 2011-09-09 7425
801 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. 2011-09-08 7430
800 Эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш, түүний олдворуудыг хамгаалалтад авлаа 2011-09-08 7306
799 “СУПЕРМЕН” МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА 2011-09-08 7544
798 Р.Фрийдланд Монголын газар шороог харийнханд зарж байна гэв 2011-09-07 7460
797 ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР АРВАНХОЁРДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 2011-09-07 7410
796 Өмнөговьд 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгджээ 2011-09-07 6872
795 Гар утсаараа зурагт үзэх технологийг монгол инженерүүд бүтээнэ 2011-09-06 7742
794 Есдүгээр сарын 1-ний дараах Монголын сургуулиуд 2011-09-06 7148
793 “Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна 2011-09-06 7210
792 У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй 2011-09-05 7717
» Харүмафүжиг шүүмжлэв 2011-09-05 7032
790 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15525
배너신청
자생병원

배너신청