Бичлэгийн тоо 3,329


 Хятад иргэд мах их хэмжээгээр бэлтгэж, хилээр гаргахыг завдсан асуудал сүүлийн үед дуулдах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч энэ төрлийн хэрэг нэг биш удаа гарч цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Шим” архины үйлдвэрийн дэргэд хятадууд их хэмжээний мах авч шулж байжээ.

Энэ сарын 13-ны 00.30 цагт “Дэн Атар говь ноолуур” ХХК-ийн хашааг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 28 настай Э нь БНХАУын иргэдтэй хамтран хууль бус үйл ажиллагаа эрхэлж байсан гэнэ. Цагдаагийнхан шалгахад тэд ямар ч зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй ямааны 20 тн мах жижиглэн шуудайлсан байжээ. Хураасан махыг битүүмжлэн, хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах МТ шатахуун түгээх станцын дэргэдэх гараашд их хэмжээний мах буулгаж байсныг иргэдийн мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн ажилтнууд шалгахад “Норд Бенц” маркийн 46-85 УНЦ дугаартай машинаас тус хороонд оршин суудаг А, Э нар хонь, ямааны мах их хэмжээгээр зөөж байжээ. Тэд цагдаагийнханд “Говь-Алтай аймгийн Цээл сумаас ямааны 360, хонины 218 гулууз авсан” гэж тайлбарлажээ.

Түүнээс гадна “Барс” захын урд хятадууд их хэмжээний мах бэлтгэж байсныг шалгахад “Хун иргэн” ХХК-ийн байрыг түрээслэгч БНХАУ-ын иргэн Шү Рун гарал үүслийн гэрчилгээгүй, 528 ширхэг гулууз мах жижиглэн, 50 кг-ын шуудайд савлаж байсан аж. “Хятадууд мах их хэмжээгээр авч байгаа нь махны зах зээлээс ашиг олох гэж байгаа хэлбэр” гэж цагдаа, тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээллээ.

Тэд махны үнэ унадаг энэ үед их хэмжээгээр нөөцлөхөөр бөөн бөөнөөр нь авч байгаа аж. Улмаар Монголд мах их хэмжээгээр хадгалах зоорь, хөргөгч хомс учир Вьетнам руу гаргах нэрээр БНХАУ-ын Эрээн зэрэг Монголтой ойрхон хотуудын агуулахад хадгалахаар зэхэж байсан гэнэ. Хавар мах үнэд ороход хятадууд хил гаалийнхантай тохиролцох юм уу, ямар нэгэн байдлаар буцааж Монгол руу оруулан худалдаж ашиг олохоор төлөвлөж байсан аж.

Хятадууд сүүлийн 7-8 жил манай улсын махны үнийг барьж, үнэ нэмэх, буурахад нөлөөлж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй зарим тохиолдолд монгол малын махыг БНХАУ-д үржүүлсэн хонь, ямааны мах нэрээр бусад орон руу ч нийлүүлж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Тиймээс монголчууд малынхаа махыг өөрсдөө дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж эх сурвалж нэмж хэлсэн юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3978586/b00/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Монгол малын махыг хятад шошготойгоор гадаадад гаргаж магадгүй байна 2010-12-14 6680
328 “Алтан үзэг”-ийн эзэд тодорлоо 2010-12-13 7585
327 Америк дахь монгол хүүхдүүд эх хэлээ судална 2010-12-13 6403
326 28 дахь цомын эзэн тодорлоо 2010-12-13 6528
325 “Оросын төмөр зам” 300-600 сая долларын бонд гаргана 2010-12-10 7119
324 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжжээ 2010-12-10 6758
323 МУИС “Оюутолгой”-д ажиллах боловсон хүчнийг хангана 2010-12-10 7033
322 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57.1 хувийг залуус эзэлж байна 2010-12-10 6867
321 Ш.Сайхансамбуу: “НАРАНТУУЛ” ЗАХАА ЗАРААГҮЙ ЭЭ 2010-12-08 7460
320 Quiza:Хөндөж байгаа сэдэв маань С.ЖАВХЛАН бид хоёрыг нэгтгэсэн 2010-12-08 8350
319 “ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРЭГ”- ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ 2010-12-08 6399
318 БИЗНЕСМЕНҮҮД заган ой байгуулахаар нэгдэв [1] 2010-12-07 6764
317 М.Энхсайхан Азид АН-ыг “орложээ” 2010-12-07 6534
316 НИКОЛЬГҮЙ Ч НЭЭЛТЭЭ ХИЙНЭ 2010-12-07 6741
315 Ч.Санжаадамба ес даван түрүүллээ [1] 2010-12-06 6910
314 Ерөнхий сайд Twitter-ээр ард иргэдтэйгээ харилцана [1] 2010-12-06 6314
313 СОЛОНГОСЧУУДАД АЛТ ХУДАЛДСАН МОНГОЛЧУУДЫГ ОЛЖЭЭ [1] 2010-12-06 7671
312 Шилдэг 10 улстөрчийг С.Батболд тэргүүлж, С.Баяр удаалжээ 2010-12-04 6473
311 ГАХИТ өөрчлөлт хийгээгүй 2010-12-04 7619
310 МОНГОЛЧУУД ШИНЭ ОРДНОО ХҮЛЭЭН АВЛАА 2010-12-03 7622
배너신청
자생병원

배너신청