Бичлэгийн тоо 3,329

Хэдэн жилийн өмнө “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу хийдэг цаг өнгөрсөн шүү” хэмээн “Пентатоник” наадмын тайзнаас ширүүхэн хэлж байсан дуучин Quiza буюу Б.Батцэнгэл гавьяат жүжигчин С.Жавхлантай хамтран уран бүтээл туурвижээ. Түүний шинэ уран бүтээлийн тухай лавлахаар 9901-тэй дугаарт утас цохилоо.

-“Утасны анд” байна. Та яг одоо хаагуур явна вэ?

-Энэ онд Ардчилсан залуучуудын холбооны 10 жилийн ой тохиож буй. Ойн арга хэмжээний хүрээнд “Асуудал шийд лийн аян” зохион байгуулж байгаа юм. Тэр арга хэмжээнд оролцохоор явж байна.

-Аяны талаар сонирхох гэж байгаа хэрэг үү?

-Би Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн л дээ.

-Таныг дуучин С.Жавхлантай хамт ран уран бүтээл хийсэн гэж сонслоо. Та саяхан л нийтийн дууны уран бүтээл чидтэй таарамж муутай байсан санагдана. Яагаад энэ үзэл бодлоо гэнэт өөрчилчихөв өө?

-Таарамж муутай байсан үе бий. Гэхдээ энэ удаа биднийг хөндөж байгаа сэдэв маань нэгтгэж байгаа. -Ямар утга санаатай уран бүтээл вэ? -Байгаль орчноо хамгаалъя гэсэн утга санаатай. Нэг ёсондоо залуусыг уриа лах зорилготой юм. Энэ санаа бид нийг нэгтгэсэн. Юм бүхэн л хувь сан өөрчлөгддөг шүү дээ. Тэгэхээр миний үзэл бодол өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй биз дээ. Дууны үгийг нь би зохиож, дуучин С.Жавхлан, “Хар сарнай” хамтлагийн Амараа нартай хамтран дуулсан.

-Нийтийн дууг хип хоптой хослуулж байгаа анхны тохиолдол уу?

-Баттай хэлж мэдэхгүй ч анхных гэж бодож байна.

-Нийтийн дууг хип хоп уран бүтээлтэй хослуулна гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй юм.

-Этник дуу гэсэн үг л дээ. Ардын дууг орчин үеийн хөгжмийн урсгалтай хол босон төрөл байдаг юм.

-Шинэ уран бүтээл тань хэдийнээс сонсогчдын хүртээл болох вэ?

-Телевизүүдээр цацагдаад эхэлчихсэн. Ирэх долоо хоногоос FM-үүдээр цацагдах байх. Бас дүрсжүүлж үзэгчдийн хүртээл болгох санаа бий. Түүнчлэн “Хөх тэнгэр” гэх шинэ дуу гаргаж байгаа. Тун удахгүй бэлэн болно.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3956990/334/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
329 Монгол малын махыг хятад шошготойгоор гадаадад гаргаж магадгүй байна 2010-12-14 6679
328 “Алтан үзэг”-ийн эзэд тодорлоо 2010-12-13 7583
327 Америк дахь монгол хүүхдүүд эх хэлээ судална 2010-12-13 6402
326 28 дахь цомын эзэн тодорлоо 2010-12-13 6528
325 “Оросын төмөр зам” 300-600 сая долларын бонд гаргана 2010-12-10 7118
324 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжжээ 2010-12-10 6756
323 МУИС “Оюутолгой”-д ажиллах боловсон хүчнийг хангана 2010-12-10 7032
322 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57.1 хувийг залуус эзэлж байна 2010-12-10 6865
321 Ш.Сайхансамбуу: “НАРАНТУУЛ” ЗАХАА ЗАРААГҮЙ ЭЭ 2010-12-08 7458
» Quiza:Хөндөж байгаа сэдэв маань С.ЖАВХЛАН бид хоёрыг нэгтгэсэн 2010-12-08 8348
319 “ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРЭГ”- ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ 2010-12-08 6398
318 БИЗНЕСМЕНҮҮД заган ой байгуулахаар нэгдэв [1] 2010-12-07 6763
317 М.Энхсайхан Азид АН-ыг “орложээ” 2010-12-07 6532
316 НИКОЛЬГҮЙ Ч НЭЭЛТЭЭ ХИЙНЭ 2010-12-07 6740
315 Ч.Санжаадамба ес даван түрүүллээ [1] 2010-12-06 6908
314 Ерөнхий сайд Twitter-ээр ард иргэдтэйгээ харилцана [1] 2010-12-06 6313
313 СОЛОНГОСЧУУДАД АЛТ ХУДАЛДСАН МОНГОЛЧУУДЫГ ОЛЖЭЭ [1] 2010-12-06 7670
312 Шилдэг 10 улстөрчийг С.Батболд тэргүүлж, С.Баяр удаалжээ 2010-12-04 6472
311 ГАХИТ өөрчлөлт хийгээгүй 2010-12-04 7619
310 МОНГОЛЧУУД ШИНЭ ОРДНОО ХҮЛЭЭН АВЛАА 2010-12-03 7621
배너신청
자생병원

배너신청