Говийн
аймгуудад ашиглалтын лиценз авсан дотоод, гадаадын компаниудад хандаж
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Заган ой-Говийн
ирээдүй” уриалга гаргасан билээ. Өчигдөр тус танхимд Монголын 20 гаруй
компанийн төлөөлөгч цуглаж дээрх уриалгыг дэмжин хөдөлгөөн байгууллаа.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл: -Өнөөдөр эх орны баялгийг үйлдвэрлэгч уул
уурхайн компаниуд сайн муу янз бүрээр хэлэгдэж байна.
Манай бизнес эрхлэгчид, компаниудын өмнө тавигдаад байгаа нэгэн чухал зорилго бол яах аргагүй нийгмийн хариуцлагаа бодитойгоор ойлгох явдал юм. Тийм ч учраас манай танхим говийг сэргээж экосистемийг нь хамгаалах зорилгоор уриалга гаргасан. Заган ой байгуулах нь говийн экосистемийг хамгаалах гол арга. Муу төртэй, муу засаглалтай энэ цаг үед компаниуд нэгдэж сайн үйл хийх цаг ирлээ.
Энд бид зөвхөн заган ойн тухай биш говийн экологийг хамгаалах асуудлыг хөндөж байна. Хэрэв бид нэгдэж, говийн экологийг сэргээх чиглэлд хамтарч ажиллавал ихийг хийж чадна гэв. Энэхүү уриалгыг хүлээж авсан компаниудын ихэнх нь уул уурхай эрхэл дэг бөгөөд тэд говийн экосистемийг сэргээхийн тулд багагүй туршлага хуримтлуулсан тухайгаа ярьж байсан. “Монголын алт” ХХК, “Саусгоби сэндс” ХХК гэхэд л байгаль орчны менежертэй бөгөөд тэд заг, тоорой, хайлаас зэрэг говийн модыг тарих талаар багагүй туршлага хуримтлуулсан тухайгаа ярьж байсан.
Тэр дунд Өмнөговь аймгийн хүнсний үйлдвэрийн дарга П.Батбаяр гэж хүн байна. Тэднийх гоёогоор архи үйлдвэрлэдэг бөгөөд гоёо загийг даган ургадаг гэнэ. Тиймээс заг ургуулах талаар багагүй туршлагатай болсон аж. Тэд 10.000 загийг үрээр тарьсан нь сайн ургаж байгаа гэсэн. Ийнхүү манай уул уурхайн болон бусад компанийнхан нийлж “Заган ой-Говийн ирээдүйнэртэй хөдөлгөөнийг байгууллаа. ХАҮГазар эхний удаад дээрх жилд зориулж 10 сая төгрөг гаргахаар боллоо.
БОАЖЯ, ЭБЭХЯ ч энэ асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. БОАЖЯ гэхэд л мэргэжлийн талаас энэ хөдөлгөөнийг дэмжиж сургалт зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.
АНУ болон Өмнөд Солонгос чөлөөт худалдааны гэрээ байгууллаа (FTA)