Монголын бурхны шашинтны Шинэ төвөөс энэ сарын 11-нд "Монголын бурхны шашинтын II чуулганыг зохион байгуулахаар болжээ. Шинийн15, бурхан багшийн дүйчин өдөр болох уг чуулганд сүм хийдүүд, тэдний төлөөлөл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, сүсэгтэн 3000 орчим хүн оролцох ажээ. Энэ үеэр Майдар бурхныг залж, хурсан олонд, бурхны шашны ном, цаг тооны бичиг зэргийг гардуулах аж. Чуулганыг зохион байгуулагчид нь ирээдүйн сайн сайхан, энх тунхын бэлгэдэл Майдар бурхныг Монгол бөхийн өргөөнд байрлуулах аж. Мөн чуулганы үеэр бурхны шашны байгууллагууд хамтран ажиллах, шашны шинэчлэл хийх, шинэчлэлийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах зэргийг тусгасан тунхаг бичиг гаргах юм.
Билэгт сайн өдөр товлосон уг чуулганд хот, хөдөөгийн хэн боловч оролцож өөрийн үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж.