배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Бичлэгийн тоо 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр

Уншсан 3770 vote 0 2009.03.13 09:58:40
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum7/1420146

 

 

23_01_00

- ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН ҮРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГүЙ НҮГЭЛ –

Үр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Үүнээс 10 гаруй нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй үрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм. 

Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хүүхдээ хөнөөснийг мэдэх аргагүй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг хаа сайгүй байрлаж, хууль бусаар үр хөндөлт хийсээр байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг дагаад үр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.

Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хүрээгүй эмэгтэйчүүд жирэмсэлж үр хөндүүлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд ярилаа. Эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагүйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг үр дагаварыг тоолгүй үр хөндүүлж байгаа.

Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггүй

Эмчийн алдаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчүүд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгүүдийг өөгшүүлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгүй үр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын үеэр охин их хэм­жээний цус алдаж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хүлээгээгүй аж. Тэд үр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, үр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгүй хэмээн тохиролцсон байна.

Үр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв үйлчлүүлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад үүнийг гэмт хэрэг хэмээн үзэж, үр хөндөлт зөвшөөрөлгүй хий­сэн тохиолдолд эрүү үүсгэдэг байна. Үр хөндөлт зөвшөөрөлгүй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд үр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.

Үр зулбуулах баталгаагүй эм “Нарантуул” захад борлогдсоор

Эмэгтэйчүүд үр зулбуулах чанаргүй эм хэрэглэж, хохирох явдал сүүлийн жилүүдэд гарах болсон. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хүмүүс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад үр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгүй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүдэд үзүүлснээр эмчийн хяналт дор үр зулбуулах эмийг үнэ төлбөргүй өгдөг байна. Охид, бүсгүйчүүд энэ талаар мэддэггүй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагүй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хүмүүсийн өгөөш болсоор байна.

Үр зулбуулах эмийг ченжүүд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гүйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хүн холхисон газраар охид, бүсгүйчүүд явахад хажуугаар нь “үр зулбуулах эм бөөний үнээр зарна” хэмээн хэлж зөрөх хүмүүс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргүй эм зарж, бусдын эрүүл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггүй. Дээрээс нь охид, эмэгтэйчүүд баталгаагүй эм авч уухаас айдаггүй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргүй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа үргүйдэх аюул нүүрлэж байна.

Эмнэлгүүд үр хөндөлт хийх тогтсон ханштай

Эмнэлгүүд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгүй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр үнээр үр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгүй эмнэлгүүд тогтсон ханшаар үр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгүүд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн орлогын багагүй хувийг хууль бусаар хийсэн үр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын үрс маш олон болтугай хэмээн ухаант түмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зүүний үзүүр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан үрсийн амийг таслаж байгаа нь уучлашгүй нүгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөө­тэйгүүр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн үйлийнхээ төлөө хариуцлага хүлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1420146/f58/trackback
Жагсаалт

profile

Маралгоо

2009.03.13 10:01:47
*.254.49.142

залуус минь ээ ухаантай, ухамсартай, хариуцлагатай байгаач ээ. дур тачаалаа тайлаад явж болно гэхдээ дараа нь гарах үр дагавараа тооцож байгаач ээ. бүсгүйчүүд минь ээ та нар минь чанга байвал ийм явдал бага тохиолдоно шүү дээ. энэ эрчүүд чинь өөрсдөө бие сэтгэлээрээ хохирдоггүй болхоороо ийм асуудалд ингэж хайнга хандаад байна шүү дээ. эвгүйтвэл ахиж хүүхэд гаргах боломжгүй хүртэл болдог гэнэлээ шүү. тэгэхээр та нар минь өөрсдийнхөө эрүүл мэндийнхээ төлөө өөрсдөө л анхаарал сайн тавиарай. залуус маань ч гэсэн ухаантай байгаасай.
  • Хариу

Manaach01

2009.03.17 06:33:21
*.25.23.158

Hooy maralgoo bugd bish shvv zarim geeree joohon yumiig bodoj bicheldee
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24539
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28064
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115814
681 web mastert [1] T_logen 2009-03-23 1256
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо 2009-03-23 3678
679 Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix 2009-03-22 2626
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol 2009-03-22 2205
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо 2009-03-19 6488
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо 2009-03-19 1947
675 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2244
674 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3182
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1925
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1753
671 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2748
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3442
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23503
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2368
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2132
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7056
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4866
664 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2240
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2316
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2387
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2077
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21551
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7584
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2768
657 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2170
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46232
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2161
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2810
» Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3770
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3443
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2030
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1879
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2615
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3666
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1683
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2135
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8087
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9552
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9870
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3412
641 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2809
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2037
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1847
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3996
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7515
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 34 35 36 37 38 39 40 41 42 43 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청