Бичлэгийн тоо 2,391

Эр хүн
"Тань руу нүүж явна" нэртэй монголын уран сайхны кинонд хүсч мөрөөдөж байж хүүтэй болсон эр, хөөрхий хүүгээ зуурдаар алдсан эх хоёрын зөрчилдөөн шаналал дунд "хэрхэн яаж шийдэх бол" хэмээн, анх үзэж суухдаа догдолж байсан. Хорвоо дэлхий дээр нэгийг нь баярлуулж, нөгөөг шаналгаж төрсөн тэр л бяцхан хүүг, өөр өөрийн сэтгэл зүрхээрээ булаалдан шаналах "монгол сэтгэл"-ийг үнэхээр гайхамшигтай харуулсан.

Шаналал, зовлонгоо сэтгэл дотроо л буцалгаж, асаасан тамхиныхаа утаатай хамтад нь санаа алдан гадагшлуулах тэр эр, эцсийн эцэст хүүгээ алдан зовж шаналсан эхийн сэтгэл рүү "нүүж очих"-ыг хараад өөрийн эрхгүй "эр хүн" гэж сэтгэл дотроо бахдан дуу алдсан сан. Зөвхөн энэ кино ч биш "Монгол эр хүн"-ний гайхамшигтай дүрийг олон сайхан бүтээлүүд мөнхөлсөн.

Уугуул нутагтаа эзэн шиг эзэн нь байж, уулс толгодоо давуулан бодлоо бэлчээдэг, үгэлж яншаад байхгүй хэрнээ харцаараа бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй ч сэтгэл зүрхэндээ бүхнийг багтаадаг монгол эрчүүд, шаналал, ухаан,  зориг цусаараа өнөөгийн монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.

Айл гэр, улс гүрний амьдрал хувь заяаг нуруундаа авч явах тавилангийн эрхээр арай л холыг харж, уужим сэтгэнэ. "Өнөөдрийн уушгинаас маргаашийн уушги" гэдэгчлэн, өдгөө болж байгаагаас илүүтэй маргааш яаж амьдрах нөгөөдөр хэрхэн хөгжиж дээшлэхийг эр хүн бодож олж, зориглон шийдэх учиртай. Тиймдээ ч ухаанаа төвлөрүүлж, бодлоо цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ дааж явах нь өөр хэний ч бус эр хүний л үүрэг гэнэм.

Учирч буй баяр жаргалд уухай хадуулан хөөрч орилоод байхгүй, уй гашуу зовлонд уйлж унжин нус нулимс болоод байхгүй сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг. Эр хүний хатуу болоод үнэн үг, нөмөр нөөлгийг хэн хүнгүй хүсч байдаг. Хамгийн хүнд хэцүү мөчид эр хүний ханхар цээжийг түшиж, энхрий дотно үгийг нь сонсож, нөмөр нөөлгийн дулааныг мэдрэхийг л хүн бүр хүсдэг.

Хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг эр хүн өөрөө л үүрдэг. "Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа" гэдэгчлэн, хийсэн сайн үйлийнхээ төлөө, өөрийгөө магтаж хөөрцөглөөд байхгүй, саар муу үйлийнхээ төлөө гуньж гутрахгүй, зовсон ч зовоогүй юм шиг "зовхи нь өөдөө", жаргасан ч сархдад сагаж "доош уналгүй" явах нь эр хүний эрхэм чанар гэнэм.

Ханилсан хань, хайрлаж өсгөх үр хүүхдийнхээ өмсөх зүүх, идэж уух, хаа хэрхэн амьдрахыг эр хүн л шийднэ. Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, харьцуулан тэнцүүлэх ухаандаа хайр энэрэлээ авч явдаг. Үргэлж үнсэж, хөөрхийлээд байхгүй ч өр зүрхэндээ бүхнийг багтааж, ам хэлээрээ бус ачлал энэрлээрээ бүхнийг авч явдагт л эр хүний ухаан оршдог.

Эрт цагаас эдүгээг хүртэл "монгол эр хүн" гэдэг ийм л байсан. Ийм л эр хүний нуруун дээр монгол ахуй, монгол амьдрал, монгол төр тогтож ирж.


Өнөөдөр
"За эр хүн байна даа наадахаа уучих
Эр хүн байж энүүнд дээрэлхүүлээд байх даа яахав дээ
Эр хүн байж эхнэртээ толгойгоо мэдүүлээд байхгүй шүү
Эр хүн юм бол гараад үзчихье
Эр хүн байж новшрохгүй шүү" гэх нь "эр хүнийг үнэлэх үнэлгээ ихэд өөрчлөгдөө юу даа" гэсэн бодол төрүүлнэ. Энэ муусайн эрчүүд" хэмээн амьдралын хүндийг үүрч, өрх толгойлж яваа бүсгүйчүүд зэвүүцнэ.

Өөрийн эхнэртээ бүхнийг мэдэмхийрэн зааж, үр хүүхэддээ хүртэл байнга үглэн шаналгана. Оролцохгүй мэдэхгүй зүйл үгүй хэрнээ, өөрөө юу ч хийхгүй, өчүүхэн өө сэвийн төлөө үргэлжид хэрүүл маргаан дэгдээх эрчүүд. "Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлан" сүржигнэх нь "юм үзээгүй" муу эрийн шинж гэдэг.

Саад тотгор, бэрхшээл зовлонгийн өмнө сөхөрч, сархаданд толгойгоо мэдүүлэн, нус нулимстайгаа хутгалдаж, авааль эхнэр, үр хүүхэддээ арслан бар шиг архирч, аагтай бусдын өмнө нохойн гөлөг шиг шарвалзах эрчүүд савнаасаа бусдыг дийлэхийг санаархаж сархданд толгойгоо мэдүүлсэн эрийн хийморь нь, сархадны шилний ёроолд байдаг гэнэм.

Бүтээж хийсэн зүйлгүй, үүрч даасан зовлонгүй атлаа, энд тэндхийн хов живэнд эмс хүүхнүүдээс дутахгүй хутгалдаж, хийсэн бүтээснээ биш, хий мөрөөдлөө "бүлт бүлт үсрэх" нь "Сайн эр явснаа, муу эр идсэнээ" гэдэгчлэн, хоногийн газар үнэн үгэнд гүйцэгдэнэ гэдгийг ухаарахгүйн хар гайгаар, худал үг, муу үйлдээ гүйцэгдэн үнэ хүндээ бардаг юм.

Маргааш
Нэгэн үе монголчууд "гал манах" охин үрдээ илүү анхаарал тавьж, "хил манах" нуган үрдээ бага анхаарал тавьж байсан нь өдгөө буруу муу яваа олон эрчүүдийн өөрийгөө өмөөрөх шалтаг болж. "Гал манах" амаргүй ч "хил манах" түүнээс ч амаргүй. Өдгөө цагт өрх айлд байгаа үр хүүхдийн тоо цөөрч "гангар шаазан" шиг хэврэг хүүхдүүд олширч. Ядахнаа л удам залган, хил манах "нуган үрээ", эрх танхил биш "эр хүн" болгон өсгөж хүмүүжүүлэх нь өөрт тань төдийгүй улс гүрэнд хэрэгтэй сэн. Албадаж шаардаж, аргадаж учирлаад ч болсон ажилч хичээнгүй, хөдөлмөрч болгож сургах сан. Бага гэлтгүй ажил хөдөлмөр л хүүхдийг "аргыг нь олох" ухаан, хичээнгүй нямбай, тэвчээртэй болгон төлөвшүүлнэ.

Бас уйлж дуулуулаад ч болсон үг дааж сургахсан. "Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш" гэдэгчлэн өөрийнх нь алдаа оноо, үйлдлийнх нь буруу зөвийн төлөө уурлаж, учирлаж хэлсэн бүхнийг ухаарч тунгаан өөртөө шингээдэг болно. Бүсгүй хүнийг энэрч хайрлах ухаанд сургахсан. Ээж минь төрүүлж өсгөсөн, эгч минь ачилж өсгөсөн гэхчлэнгээр энэ ертөнцийн эмэгтэй хүн бүхэн "ач буяны тэнгэр" юм шүү хэмээн ухаарна. Амьдралаа авч явах ухаанд сургах сан. Алс хэтдээ амьдралын хүндийг нуруун дээрээ үүрнэ гэдгийг ухааруулж, эрдмийн их далайд "гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд" хүргэнэ. Монгол хүн мориндоо мордсон бол ертөнцийн талд хүрч чаддаг гэдгийг бидний агуу өвөг дээдэс харуулсан. Хамгийн муу муухай зуршил болох архи тамхинаас л хол байлгах сан.

Бусармаг цаг үеийн золиос нь бид байж болох ч хойч үе, үр хүүхэд минь бидэн шиг байгаасай гэж хэн ч хүсдэггүй. Тэд биднээс илүү сайхан орчинд биднээс илүү сайхан амьдарвал тэдний үр хүүхэд бас л илүү амьдрах болно. Цаг цагт алсрах энэ л нугачаанд та бидний үр хүүхэд улам улмаар сайхан амьдарцгааж, удам угсааг тань таслахгүй. Эрдэнэт хүний энэ ертөнцөд үлдээх их мөр энэ буюу.

Эрчүүдээ хайрлацгаая
Уул шиг нөмөр нөөлөгтэй атлаа, дуу шиг уяхан сэтгэлтэй, хайр халамжаа сэтгэл дотроо л тээж явдаг ханийн сайхан түшиг эрчүүдээ хайрла.

Өөрт тань"мундаг хүн" харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул шиг түшиг болох залуусаа хайрла.

Өсөхөд тань байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралтаж яваа ааваа хайрла.

Хүнд хэцүү цагт бие биедээ түшиш болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал, улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" явдаг эрчүүд ээ бие биеэ хайрла.

АНУ дахь тусгай сурвалжлагч Г.Галбадрах

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1452032/8ea/trackback

profile

Маралгоо

2009.03.20 18:45:55
*.254.49.142

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
681 web mastert [1] T_logen 2009-03-23 1246
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо 2009-03-23 3649
679 Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix 2009-03-22 2611
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol 2009-03-22 2192
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо 2009-03-19 6469
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо 2009-03-19 1937
» Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2232
674 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3152
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1911
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1738
671 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2723
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3426
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23428
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2356
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2113
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7030
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4843
664 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2223
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2307
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2363
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2055
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21425
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2747
657 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2155
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46146
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2143
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2792
653 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3737
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3426
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2009
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1864
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2593
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3645
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1671
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2119
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9530
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3376
641 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2780
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2015
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1833
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3968
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
배너신청
자생병원

배너신청