Número de documentos 2,391

Иргэдийн зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам хооронд Ноот бичиг солилцох ёслолын арга хэмжээ Гадаад харилцааны яаманд өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Сү.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир нар болон бусад албаны хүмүүс оролцов. Сайд Сү.Батболд, Элчин сайд Жон Ир нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Манай Гадаад харилцааны сайд Сү.Батболд мэдээлэлдээ “Хоёр улсын визгүй зорчих асуудлыг ойрын дөрвөөс, таван жилдээ багтаан харилцан хэлэлцэнэ” гэлээ.

Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Ир мэдэгдэхдээ “Монгол Солонгос хоёр орны хооронд жилд улс тус бүрээс 40 мянга буюу 80 мянга орчим иргэн харилцан зорчдог. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсоны ач холбогдол нь тус хоёр улсын иргэн нөгөө оронд 90 хоногийн хугацаатай зорчих визтэй болно гэсэн үг. Хэдийгээр өнөөдөр ноот бичиг солилцож байгаа ч маргаашнаас хүчин төгөлдөр болно. Үүгээр дамжуулаад хоёр улсын харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн нислэгийн тоо нэмэгдэнэ. Үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжнө. Өнөөдөр ийнхүү ноот бичиг солилцсон нь хоёр улсын ард иргэдэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн эхний хэсэг гэж хэлж болох юм. Яагаад гэвэл цаашдаа бид хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлаар анхаарч  сайн судална” гээд мөн Солонгос улсад хууль бусаар буюу “хараар” ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурах магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад манай улсын иргэн БНСУ-д нэг удаа зорчихдоо 30 хоногийн хугацаатай зорчиж дахин сунгуулахдаа 30 орчим ам.доллар төлдөг байсан байна. Манай улсаас өнгөрсөн жилд 36 мянга орчим иргэн БНСУ-д зорчсоноос 25 мянга нь ийнхүү визээ сунгуулж байсан байна. Үүнээс үзвэл манай улсын иргэдээс гарч байгаа 750 мянга орчим ам.доллар хэмнэгдэх тооцоо гарч байгаа юм.

Харин БНСУ-ын иргэн манай улсад нэг удаадаа 90 хоногийн хугацаатай зорчсоноор аялал жуулчлал хийгээд бусад эдийн засгийн эргэлт нэмэгдэх тооцоотой байгаа ажээ.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай БНСУ-ын талын ноот бичгийг бүрэн эхээр хүргэж байна.

Иргэд зорчих нөхцлийг харилцан хөнгөвчлөх тухай ноот бичигт:

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд Монголын талын 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/09-70 тоот дараах ноот бичгийг хүлээн авснаа мэдэгдэх завшаан тохиов. Монголын талын ноот бичгийг сийрүүлбэл:

"Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд хүндэтгэлээ илэрхийлэх ялдамд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор доорх асуудлаар тохиролцохыг санал болгож байна.

1.Хоёр улсын Засгийн газар өөрсдийн дотоодын хуулийн дагуу өөрийн улсад нэвтрэх, байх, нутаг дэвсгэрээс гарах зорилгоор нөгөө улсын энгийн гадаад паспорттай иргэдэд 90 хоногийн хугацаатай визийг олгоно.

2.Хоёр улсын Засгийн газар энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу богино хугацааны виз авсан нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт ер (90) хоногоос хэтрэхгүй хугацаанд байх тохиолдолд тэд нарыг гадаадын иргэний бүртгэлээс чөлөөлнө.

3.Хоёр улсын Засгийн газар нэг улсад "орох-гарах" визтэйгээр нэвтрэн орж ирсэн нөгөө улсын иргэн гадаад паспортаа гээгдүүлсний улмаас аяллын түр үнэмлэхээр гарах тохиолдолд "гарах" визгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрнө.

4.Энэхүү ноот бичгийн 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон визтэйгээр нөгөө улсдаа зорчиж буй Монгол Улсын болон Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд орох, байх, гарахтай холбоотой тухайн улсын хууль журмыг мөрдөнө.

5.Аль нэг талын Засгийн газар нь нийтийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд эсхүл олон нийтийг хамарсан арга хэмжээ, бодлогоос шалтгаалан энэхүү тохиролцооны үйлчлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоож болно. Үйлчлэлийг зогсоож болон түүний дараа сэргээж буй тухайгаа нөгөө Засгийн газартаа дипломат шугамаар даруй мэдэгдэх ёстой бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

6.Энэхүү хэлэлцээр нь тодорхойгүй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үүнийг цуцлах тухай саналыг аль нэг Засгийн газар нөгөө Засгийн газарт дипломат шугамаар бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дараа энэхүү хэлэлцээр нь хүчингүй болно.

Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамыг дээрх саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзвэл энэхүү ноот болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хариу ноот нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэдгийг санал болгож байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгааг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам үүгээр нотолж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг болон энэхүү хариу ноот бичиг нь хоёр Засгийн газар хоорондын нэгэн хэлэлцээр болох бөгөөд энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах тал бүрийн дотооддоо мөрдөж буй журмын шаардлагыг биелүүлсэн тухай талуудын бичгээр хийсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яам энэ завшааныг ашиглан Монгол Улсын Гадаад харилцааны яаманд нэн өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлж байна.

www.mongolhuuhed.com 

Trackback :
http://www.mglclub.com/1445147/e7d/trackback

ljp

2009.03.17 20:11:08
*.55.191.36

ulaanbaatart belhiin zusland modnii hajuud 1 ailiin zuslangiin shine gazar zarna.utas 91995155
List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24541
Aviso богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28066
Aviso Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115818
681 web mastert [1] T_logen Mar 23, 2009 1257
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо Mar 23, 2009 3678
679 Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix Mar 22, 2009 2626
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol Mar 22, 2009 2205
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо Mar 19, 2009 6488
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо Mar 19, 2009 1947
675 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 Mar 19, 2009 2245
674 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо Mar 19, 2009 3182
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix Mar 18, 2009 1925
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо Mar 18, 2009 1753
» Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 Mar 17, 2009 2748
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо Mar 17, 2009 3442
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop Mar 17, 2009 23504
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 Mar 17, 2009 2368
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 Mar 17, 2009 2132
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes Mar 16, 2009 7056
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: Mar 16, 2009 4866
664 Цаг бол алт [1] Маралгоо Mar 15, 2009 2240
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 Mar 14, 2009 2317
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 Mar 14, 2009 2387
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо Mar 14, 2009 2077
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо Mar 14, 2009 21551
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо Mar 14, 2009 7584
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо Mar 14, 2009 2768
657 mglclub chuudee [3] yzorigoo Mar 13, 2009 2170
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо Mar 13, 2009 46233
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо Mar 13, 2009 2161
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s Mar 13, 2009 2811
653 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо Mar 13, 2009 3770
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо Mar 13, 2009 3443
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо Mar 12, 2009 2030
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо Mar 12, 2009 1879
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо Mar 12, 2009 2616
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо Mar 12, 2009 3666
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо Mar 12, 2009 1684
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо Mar 12, 2009 2135
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 Mar 10, 2009 8087
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 Mar 10, 2009 9552
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 Mar 10, 2009 9870
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо Mar 10, 2009 3412
641 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix Mar 09, 2009 2809
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh Mar 09, 2009 2037
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh Mar 09, 2009 1847
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол Mar 08, 2009 3997
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 Mar 08, 2009 7515
배너신청
자생병원

배너신청