배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Articles 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон

Views 3182 Votes 0 2009.03.19 12:05:03
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum7/1451347
-

Байртай болчихвол амьдралын зорилго биелэлээ гэсэн ойлголт сүүлийн хэдэн жил ноёлох болсноор барилгын салбарын бизнес хөгжиж эхэлсэн. Эрүүл мэнд, амь амьдралаараа дэнчин тавин харийг зоригсод эргээд ирэхэд орох орон, унах унаатай болчихвол боллоо гэдэг.

Харьд олон арван жилээр боолын хөдөлмөр эрхлэгчдийн буянаар барилгын компаниуд тэжээгдэн өндөр өндөр орон сууцны хорооллуудыг сүндэрлүүлсэн билээ. Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оноос хойш барилгын томоохон тресстүүд татан буугдах нь буугдаж, бутрах нь бутрав. Тухайн үед засгийн эрхэд гарсан эрх мэдэлтнүүд барилга тресстүүдийг ах   дүү хамаатан садан, найз нөхөд гээд бялуу хувааж болох бүхий л хүндээ тараагаад өгч орхисон.

Үйлдвэрлэл, угсралт гээд бүхий л ажиллагаа нь нэг дор төвлөрч байсан газрыг хувааж авсан хүмүүс өөр өөрийн амбицаар тараагаад аваад явсан нь ойлгомжтой. Ийм л маягаар барилгын салбар зогсонги байдалд орсон гэдэг.

Үүнийг дагаад барилгын мэргэжилтэн бэлтгэж байсан сургуулиуд үүдээ барьж зүсээ хувилгав. Ийм байдлаар барилгын салбар элгээрээ мөлхөж Улаанбаатар хот утаанбаатар болох нь тэр. Зах зээлийн нийгмээ дагаад харьд ажил хийсэн иргэд олсон мөнгөөрөө орон сууц, хөл дүүжлэх унаа авахын хэрээр эрэлт нэмэгдэж үнийн өсөлт газар авав. Энэ сиймхийг ашигласан барилгын компаниуд осолдохгүй нэг суурь зутгачихаад иргэдтэй гэрээ хийн урьдчилгаа мөнгө аван барилгын ажлаа хийдэг. Түлхүүрийг нь гардуулах өдрөө үлдсэн мөнгийг нь авна. Тэр нь мэдээж ашиг байх нь аргагүй. Барилгын салбарын сэргэлтийг дагаад барилгын материалын, газрын ченжүүд бий болж тэр хэрээр олон хүнд хөрөнгөжих боломж олгосон. Ер нь тэднийг хөрөнгөтэй болох, ажилтай байхад харьд боолчлогдож байгаа монголчуудын буян их.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд Монголын 87 мянган иргэн ажиллаж байгаа дүн гарсан байна. Үүнээс 29 мянга нь гэрээгээр ажилладаг, харин 10 мянга нь оюутан, 18 мянга нь цагаачлагч байна. Үлдсэн 33 мянга нь хүн нь хууль бусаар амьдарч байгаа аж. Гэхдээ энэ тоо баримт нь зөвхөн Гадаад харилцааны яамнаас гаргасан судалгаа. Тэгэхээр энэ судалгаанд хамрагдаагүй хэчнээн мянган монголчууд ажиллаж амьдарч байгааг хэлж мэдэхгүй. Дээрх иргэдийн тоог хэдэн мянгад үржүүлэх хэмжээний ам.доллар барилгын салбарыг угжиж хөл дээр нь босгож байгааг хэлэх хэрэгтэй. Хэдэн жилдээ иргэдийнхээ нийгмийн баталгаа, амьдрах эрхийг умартан явсан эрх баригчид сая нэг ухаарч 40 мянган айл орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээд эрэлтийг хангасангүй. Тиймээс 2009 оноос эхлэн 40 мянган айл орон сууц хөтөлбөрөө 100 мянга болгон өргөжүүллээ.

Орон сууцны ханш 2009 оны эхний улирлын байдлаар /сая төгрөгөөр/




Амьд явах эрхээ хятадуудад даатгасаар байж болох уу

Барилгын компаниуд ажиллах хүчээ БНХАУ-аас авдаг. Бүр цаашлаад хятадууд бие даан компани байгуулан орон сууцны хороолол барьж байна. Тэгэхээр монголчууд амгалан тайван амьдрах, амьд явах эрхээ хятадуудад даатгаад байна гэсэн үг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар барилгын салбарт ажлын байр хамгийн их байна. Урд хөршөөс орж ирж байгаа иргэдийг цөөлөхөд л 10 гаруй мянган ажлын байр бий болно гэсэн байдаг. Гэвч өнөөдөр барилга дээр гараад шавардлага, гагнуур, өрлөгө хийгээд арматур зангидах мэргэжилтэн олдохгүй байгаа гэх. Монгол залуучууд бүгд дээд боловсролтой цагаан гартнууд. Барилгын шороо бургих төдийд амаа таглаад зугтаадаг тэд яаж барилга дээр шавар зөөх билээ. Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдэд мэргэжил олгодог сургуулиуд нь баар цэнгээний газар болж хувирсан үед хэн барилгачин болох гээд гадаадад сурах билээ. Ядаж байхад мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын төлбөр дээд боловсролынхоос илүү гарна уу гэхээс дутахгүй байдаг хойно. Сургууль ч үгүй мэргэжил ч үгүй хэсэг залуус нь барилга дээр туслах ажилтан хийнэ. Царай муутай, цоорхой хувцастай болохоороо хулгайд сэрдэгдэн хөөгдөнө. Монголдоо үлдсэн ажиллах хүчин нь ийм байдалтай байна. Мөн залуучууд барилга дээр ажиллах дургүй байдаг бас нэг шалтгаан нь аюулгүй ажиллагааны баталгаа. Өдөр хоногоор сүндэрлэж байгаа ганган чамин хийцтэй барилгын эзэд ажилчдынхаа аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй. Үүнээс болж олон сайхан залуус амиа алдсан. Тиймээс л хүүгээ, охиноо барилга дээр ажиллана гэхээр ямар эцэг эх дуртай байх билээ.

Орон сууцны үнэ хямдарсан гэдэг ч дээ...

Орон сууцны ханш 2008 онд оргилдоо хүрсэн ч иргэд авсаар л байсан. Тухайн үед иргэд орон сууц гээч ямар амин чухал эд болохыг яс махандаа шингэтэл ойлгож. Тохилог орон сууцтай болох гэсэн иргэд байдгаа баран зээл аван байж мөнгөө бүрдүүлж байгааг харсан барилгын компанийнхны сэтгэл эмзэглэсэнгүй. Өгөх тусам нь авах гэсэн шуналдаа автан үнээ өсгөн болзол гэрээгээ чангаруулсаар. Шинэхэн байрны ханш тэнгэрт хадаж хүрэхэд хэцүү болохоор нь хуучин байр худалдан авах нь нэмэгдсэн аж. Гэтэл үүнийг овжиноор ашигласан хүмүүс орон сууцны ченж хийн мөн л ханшийг нь өсгөж орхив. Ингээд шинэ хуучин байрны үнэ ялгаагүй болж   орон сууцтай болох гэсэн иргэдийг тохуурхав. Энэ л үед байрны үнэ өдөр, сараар өсч сэтгэлийн шаналгааг нэмж байсан гэхэд болно. Чех, Солонгост хүү, ханиа ажиллуулж ирүүлсэн долларыг нь хураасаар байгаад иртэл нь өнөөх байрных нь ханш нэмэгдээд дахиад л хэдэн сараар мөнгөө нэмж цуглуулах хэрэг гарна. Мөнгөө гүйцээж цуглуулах гэсээр байтал нөгөөх байгуулсан гэрээ нь дуусч алданги төлнө. Эсвэл дахин гэрээ байгуулж компаниудын хатуу болзлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Тэр үед эдийн засгийн хямрал гээч дуулдахаас өнөөдрийнх шиг гэрт орж ирээгүй байсан юм. Тиймээс л иргэд хуруу хумсаа хуйхлан байж орон сууцныхаа мөнгийг бүрдүүлдэг байж. Гэтэл 2009 он гарсаар эдийн засгийн хямрал нүүрлэн бэлэн мөнгө гаргаад байр авчих тэнхээтэй хүмүүс ховордов. Үүнийг дагаад барилгын компаниуд орлогогүй болж төрөөс дэмжлэг хүсч байх юм. 2008 оны байдлаар орон сууцны ханш дээд цэгтээ хүрсэн дөрөвдүгээр улирлаас буурч эхэлсэн үзүүлэлт гарч байна. Энэ өнөөх эдийн засгийн хямралын сүүдэр байсан гэхэд болно. 2009 он гарсаар үл хөдлөх хөрөнгө тэр тусмаа орон сууцны ханш харьцангуй буурсан гэх. Саяхан явуулсан судалгаанаас харахад хуучин орон сууцны үнэ өмнөх оны эцэстэй харьцуулахад өөрчлөгдөөгүй бөгөөд графикаас харахад нэг хорооллын байрууд өөр өөр үнэтэй байдаг нь харагдаж байна. Энэхүү үнийн ялгаа нь тухайн байрны ашигтай байрлал, давхар, цонхны байрлал, засвар, орон сууцны нас, орчны тохижилтоос шалтгаалж байдаг. Хуучин орон сууцны үнэ харьцангуй буурч тогтворжсон боловч банк санхүүжилтээ түр хугацаагаар зогсоосон байгаа тул худалдан авалт бага байна. Үүнийг эрэлт бага буюу байхгүй гэж ойлгох нь буруу юм.

2008 онд орон сууцны үнэ ханш ямар байсан бэ?
/сая төгрөгөөр/


Хямралын үед орон сууцны ханш буурахгүй нь
Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа үед орон сууцны ханш буурч байна гэсэн мэдээлэл бараг ташаа болж байна. Учир нь Статистикийн газраас сар бүр гаргадаг тайланд барилгын материалын ханш 20-40 хувиар нэмэгдсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн цаашдаа ч өсөх хандлагатай гэсэн байх юм. Учир нь манай улс хэдийгээр 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч гэлээ өөрсдөө барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлээгүй нь нөлөөлж байгаа аж. Гэтэл хаврын сар эхэлж барилгын ажил ид эхэлж байх үе байдаг. Барилгын компаниуд одоо өндөр үнэтэй материалаар орон сууцаа барих нь ойлгомжтой. Өртөг өндөртэй барьчихаад хямд үнээр зарахгүй. Тэгэхээр 2009 оноос хойш ашиглалтад орох орон сууцны ханш тэр хэрээр нэмэгдэх болж байна. Гэтэл эдийн засгийн хямралаас болж гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд орлогогүй болж эх орондоо ирэх нь нэмэгдээд байдаг. Тэндээ үлдсэн хэсэг нь ажил олоход хүндхэн байгаа гэх. Энэ хямрал гээч барилгын салбарыг гэнэт боссон шиг нь унагахад ойрхон байна.
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Trackback :
http://www.mglclub.com/1451347/53f/trackback
List
List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24539
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28064
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115814
681 web mastert [1] T_logen Mar 23, 2009 1256
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо Mar 23, 2009 3678
679 Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix Mar 22, 2009 2626
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol Mar 22, 2009 2205
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо Mar 19, 2009 6488
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо Mar 19, 2009 1947
675 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 Mar 19, 2009 2244
» Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо Mar 19, 2009 3182
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix Mar 18, 2009 1925
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо Mar 18, 2009 1753
671 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 Mar 17, 2009 2748
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо Mar 17, 2009 3442
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop Mar 17, 2009 23503
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 Mar 17, 2009 2368
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 Mar 17, 2009 2132
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes Mar 16, 2009 7056
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: Mar 16, 2009 4866
664 Цаг бол алт [1] Маралгоо Mar 15, 2009 2240
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 Mar 14, 2009 2316
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 Mar 14, 2009 2387
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо Mar 14, 2009 2077
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо Mar 14, 2009 21551
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо Mar 14, 2009 7584
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо Mar 14, 2009 2768
657 mglclub chuudee [3] yzorigoo Mar 13, 2009 2170
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо Mar 13, 2009 46232
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо Mar 13, 2009 2161
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s Mar 13, 2009 2810
653 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо Mar 13, 2009 3770
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо Mar 13, 2009 3443
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо Mar 12, 2009 2030
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо Mar 12, 2009 1879
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо Mar 12, 2009 2615
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо Mar 12, 2009 3666
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо Mar 12, 2009 1683
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо Mar 12, 2009 2135
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 Mar 10, 2009 8087
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 Mar 10, 2009 9552
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 Mar 10, 2009 9870
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо Mar 10, 2009 3412
641 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix Mar 09, 2009 2809
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh Mar 09, 2009 2037
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh Mar 09, 2009 1847
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол Mar 08, 2009 3996
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 Mar 08, 2009 7515
List
Write
First Page 34 35 36 37 38 39 40 41 42 43 Last Page
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청