Бичлэгийн тоо 2,391

Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зовлон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна.

Аз жаргалаа олохоор гэрээсээ зугтаж амжилтад хүрсэн тэрбумтны түүх Чанг Жу Юнг бол цуут жүжигчин, алдарт тамирчин, улс төрч, алан хядагч ч биш, ор хоосноос тэрбумтан болтлоо хөрөнгөжиж чадсан бизнесмэн юм. Том бизнесмэнүүд гол төлөв алдар цуу багатай байдаг нь учиртай. Чанг Жу Юнг “Huandai” корпорацийг үүсгэн байгуулагч юм.

“Huandai” худалдааны орлогоороо дэлхийн глобаль фирмүүдийн дотроос 11-рт, Азийн эдийн засагт их үүрэг гүйцэтгэсэн фирмүүдийн 2-рт ордог байв. “Huandai” автомашин, төрөл бүрийн машин механизм, хөлөг онгоц, компьютер үйлдвэрлэж, барилга байгууламж барьж, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг. “Huandai” Солонгосын хамгийн том фирм төдийгүй улс орныхоо эдийн засгийн нэгэн гол хүчин зүйл байсаар ирсэн юм.

Чанг 1915 онд Хойд Солонгосын Асан тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Эцэг нь цагаан будааны усан талбайд бөгтөлзөхөөс өөр хувь тавилан гэж үгүй гэдэгт баттай итгэсэн нэгэн байв. Чанг ийм байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй тул аз жаргалын эрэлд гарахаар шийдэж, гэрээсээ хэдэн ч удаа оргожээ. Гэвч аав нь түүнийг олоод л буцаачихдаг байлаа.

Тэрээр 1934 онд Сөүл хүртэл зугтаж байж эцгийнхээ гараас холдож чаджээ. Чанг Сөүлд ирээд таних хүнгүй тул гудамжинд унтаж байсан ч ажил олох гэж уйгагүй хичээсээр цагаан будаа хүргэгчээр ажиллаж эхлэв. Зөвхөн ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэх тэрээр ахиж дэвшиж, арав таван зоос хуримтлуулсаар амьдрал нь нэлээд сайжрав. Удалгүй оромж, гэр бүлтэй болж улмаар будааны наймаа эрхлэх болов.

Дэлхийн 2-р дайны үед дайснууд Чангийн хөрөнгийг хэдэн удаа хураасан нь түүнийг гадаадынханд дургүй, үндсэрхэг үзэлтэй болгожээ. 1946 онд Чанг Япончуудаас дутахгүй гэсэн эрмэлзлэлдээ хөтлөгдөн авто засварын газар нээж “Huandai” хэмээн нэрлэв. Тэрээр өдөр шөнөгүй ажиллаж, мөнгө олох арвижуулах бүхий л аргыг хэрэглэсээр 1950 он гэхэд авто засвар, тээвэр, барилгын гурван салбартай болсон байлаа.

Чанг дайны дараах хүнд хэцүү байдлыг мөнгө болгон хувиргаж чадсан юм. Тэрээр харийнхныг жигшдэг ч Америкийн армийнхантай дотно танилцсаны хүчинд “Huandai” констракшн тэдний барилга байшинг барих их ажилд оров. Богино хугацаанд өсөн тэлж байгаа компанид Солонгосын засгийн газар ч захиалга өгч эхэлжээ. Гэтэл энэ бүх захиалгын цаана ямар ч туршлагагүй эзэн, ажилчид байсан гэдэг.

Гэвч Чанг “Ямар ч байсан эрэлтийг олж авах нь чухал. Эрэлт байсан цагт юуг ч чадна, хийнэ” гэдэг байлаа. Энэ үг нь товчлогдсоор яваандаа “Huandai” корпорацийн уриа “Хийнэ, чадна” болж хувирчээ. 1967 онд тэрбээр хямд төсөр үнэтэй автомашин үйлдвэрлэвэл асар их ашиг олж болохыг олж хараад шууд энэ ажлаа хэрэгжүүлж эхлэв.

Чангад энэ үйлдвэрлэлийг эрхлэх боловсон хүчин, хөрөнгө мөнгө аль аль нь дутагдаж байсан ч, ямар ч гэсэн дөрвөн дугуйт тэргэнцэр босгож амжив. Энэ үед “Huandai motors’’-ын эвдэрсэн машинууд замын хажуугаар л нэг эгнэн ярайдаг байсан гэдэг. Гэвч төлөвлөсөн орлогоо авч чадсан Чанг шинэ загварт их мөнгө хаяснаар бүтээгдэхүүний чанар өдрөөс өдөрт дээшилж байлаа.

Алдар Итали дизайн, Мицүбиши хоёртой гэрээ байгуулсан нь бүр ч сайнаар нөлөөлөв. Өнөөдөр “Huandai motors” дэлхийн автомашины том компаниудын нэг болж чадсан юм. Зөвхөн Ульсат заводад л гэхэд Хятадад үйлдвэрлэдэг тооны машины угсардаг байна. “Huandai” мөн автобус, минивэн, xүнд тэргүүд ч үйлдвэрлэдэг болов.

Бусад хүн чадахгүй, мэдэхгүй гээд шантрах зүйлд Чанг хэзээч ухарч няцаж байгаагүйгээрээ онцлогтой 1965 онд “Huandai” Констракшн анхны гадаад захиалга авч, Тайландад хурдны зам тавихаар болжээ. Мань хүнд халуун орны онцгой нөхцөл байдлын тухай ойлголт байгаагүй учраас барьсан зам нь хайлж урсаад, эсвэл хатаж хагараад байв. Мөн хэдэн өдрөөр орох бороо барилгын талбайг нь намаг болгочихно.

Зардлаа xэмнээд Японы армиас олзолсон техникийг авч очсон нь эвдэрч хэмхрэн, тэнд ажиллаж байсан Тайландчууд нь хөлсөө нэмэхийг шаарджээ. Гэтэл дургүй нь хүрсэн Чанг бүр өндөр цалинтай Солонгос ажилчдаа авчирч ажиллуулаад: зогсохгүй хамгийн сүүлийн үеийн техник худалдан авав. Тайландад тавьсан энэ зам “Huandai’’-д алдагдал авчирсан ч хамаг хүчээ дайчлан, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар харин алдар хүнд нь өсчээ.

Хямд үнээр хүнд нөхцөлд ажилладаг хүчирхэг компани тодорлоо гэсэн сургаар газар газраас захиалга овоорч эхлэв. Саудын Араб боомтын нефть дамжуулах дэлхийн хамгийн том байгууламжийг барих ажил санал болгоход Чанг хулчийсангүй. Энэ ажлаас “Huandai’’-ийн авах 931 сая доллар барилгын хамгийн үнэтэй төсөл болсон төдийгүй тухайн үеийн Солонгос улсын төсвийн талтай тэнцэж байв.

Малайз улс Азийн хамгийн урт гүүрийг, Америк 315 өндөр нефтийн цамхгийг “Huandai’’-д захиаллаа. Чанг тэр үед “Хамгийн хэцүү зорилго хамгийн их баяр баясгаланг авчирч байна. Ямар ч бэрхшээл надад адал явдал шиг санагдах боллоо” гэж байв. Энэ дайчин хүн “Huandai Hawi” электриклийг байгуулж, компьютерийн зах зээлд нэвтрэв. “Huandai Sheepbould-ing” нь усан онгоц үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том фирм болсон юм.

“Huandai Sisen” далайд шороо асган хиймэл газар бүтээж, цагаан будааны их тариаланг үүсгэв. Энэ мэтчилэн “Huandai” корпорацийн 35 пүүс Солонгосын эдийн засгийн салбар бүрт тэргүүлэгч байрын төлөө өрсөлдөж, Чанг өөрөө улсынхаа тэргүүн бизнесмен болж чадсан юм. Чангийн бизнест хөл тавьсан бүхий л амьдрал тэмцэл дунд өнгөрчээ.

Тэр ажилчдадаа “Та нар өөрсдийгөө дайчид гэж үзэх хэрэгтэй. Би ч гэсэн цэргийн хүн шиг ажиллах болно. Хамтдаа ялалтын төлөө тэмцвэл “Huandai” ч хүчирхэгжинэ, та бүхний аж амьдрал ч сайжирна гэдэг байв. Үнэхээр ч тэр тулалдааны талбарт байгаа мэт тэмцэж явдаг тул хэдэн ч удаа осолдож, амиа алдах дөхсөн аж.

Гэвч тэрээр “Надад үхэх зав байгаагүй” гэж хошигнодог юм. Харин эрсэдсэн үрэгдсэн ажиллагсдынх нь тоо яггүй их байдаг аж. Ажилчдад өдөрт хөдөлмөрлөх тогтсон цаг гэж байдаггүй учир гэртээ зөвхөн унтах гэж л харина. Мөн амралт гэдэг нь хийсвэр ойлголт байлаа. Өдий дайны хөгжилтэй улс гэхэд ажилчид нь дэндүү бага цалин авдаг ч, чамладаггүйн учир нь тэдний хэрэглээ нэн доогуур түвшинд байлаа. Иймэрхүү онцлогийг хамгийн сайн ашиглаж, хамгийн зоригтой зорилго дэвшүүлж амжилтад хүрч чадсан нь Чанг байлаа.

Сэтгэл байвал сэрээгээр газар хагална

Зүтгэл байвал зүүгээр худаг ухна

Итгэл байвал индүүн дээр хуушуур хайрна аа гэж...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1466250/78f/trackback

profile

эди хугда

2012.12.02 21:19:48
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24537
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28062
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115813
681 web mastert [1] T_logen 2009-03-23 1256
680 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо 2009-03-23 3678
» Амьдралын гайхамшигт түүх- “Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг [1] finepix 2009-03-22 2626
678 "Myanganii barimt bichig "-doktor / P.Nergui , Ninj / [1] omogshlol 2009-03-22 2205
677 30-хан секундын сонирхолтой сонжоо [4] Маралгоо 2009-03-19 6487
676 Тунгалаг далавчит эрвээхэй [1] Маралгоо 2009-03-19 1947
675 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2244
674 Харьд боолчлогдогсод барилгын салбарыг босгосон Маралгоо 2009-03-19 3182
673 Дархан хил минь амгалан, Монгол цэргийн зовхи нь өөдөө байг [1] finepix 2009-03-18 1925
672 АНУ-ын эдийн засаг энэ онд хямралаас гарна [1] Маралгоо 2009-03-18 1753
671 Сү.Батболд: Солонгос улс руу визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ [1] bolor2 2009-03-17 2748
670 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3442
669 Dollariin hansh unah yum gene. [3] eternaltop 2009-03-17 23503
668 2009 оны 3-р сарын 17-ны Монгол банкны ханш [1] bolor2 2009-03-17 2368
667 БНСУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа [1] bolor2 2009-03-17 2132
666 Мэдүүштэй 200 үг, oгүүлбэр (англи) [4] nikes 2009-03-16 7056
665 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4866
664 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2240
663 Зөвлөлтийн домогт тагнуулч Рудолф Абель daruuhan01 2009-03-14 2316
662 Итгэл Хамбийн Тайлагдаагүй Нууц... [1] daruuhan01 2009-03-14 2387
661 Монголчууд Хятадын вэбүүдийг хакдажээ [3] Маралгоо 2009-03-14 2077
660 Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга [1] Маралгоо 2009-03-14 21551
659 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7584
658 8 ихэр тєрvvлсэн эмэгтэйд хvмvvс дургvйцэж байна [4] Маралгоо 2009-03-14 2768
657 mglclub chuudee [3] yzorigoo 2009-03-13 2170
656 Онч мэргэн үгс [6] [2] Маралгоо 2009-03-13 46232
655 Хулгайч нарын арга нарийсаж байна [1] Маралгоо 2009-03-13 2161
654 Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн түүхэнд бичигдлээ. [1] Levi`s 2009-03-13 2810
653 Үр хөндөж мөнгө олдог далд бизнес өргөжсөөр [2] Маралгоо 2009-03-13 3770
652 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3443
651 Юу буруутай юм бол? [1] Маралгоо 2009-03-12 2030
650 Үнэн гэж энэ л байх дөөө [1] Маралгоо 2009-03-12 1879
649 Дүрэм"-ээ зөрчицгөөх үү [4] Маралгоо 2009-03-12 2615
648 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3666
647 Хүн хүнээрээ үлдэх сайхан [1] Маралгоо 2009-03-12 1683
646 Хавар ирлээ шүү залуусаа Маралгоо 2009-03-12 2135
645 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8087
644 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9551
643 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9870
642 Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг [1] Маралгоо 2009-03-10 3412
641 Ерөнхий сайд руу гутлаа шидээд aus $1000 ав [6] finepix 2009-03-09 2809
640 Өмнөд Корё улсаас арай дээр газар амьдраад нэг үзмээр бол. Munkh-munkh 2009-03-09 2037
639 Солонгосын ардын армийг байлдааны бүрэн байдалд оруулсныг БНАСАУ Munkh-munkh 2009-03-09 1847
638 Хөлөн дэх урлаг оймс [2] Цэргийн бодол 2009-03-08 3996
637 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7515
배너신청
자생병원

배너신청