Манхайн цайх үүрийн туяатай зэрэгцэн
Янагын шүлэг чамд нэгийг хэлье
Мартагдахгүй дурсамж зүрхэнд чинь шивнэчихээд
Ягаахан уруулийг чинь зөөлөн үнсье
Хүйтэн агаар сэнгэнэсэн үүрээр
Хүзүүгээр минь тэврэн чи минь наддаа эрхэлдээ
Хайрын үгс минь сэтгэлийг чинь дулаацуулахад
Хацрыг чинь илбэн энгэртээ наая. . .
Шөнийн гэрэл бүүдийгээд анир чимээгүйг цочоогоод
Шүргэлцэх бие хөлрөөд хөнгөн хөдөлгөөн түрэгсээд
Дуу алдан гинших жаргалын авиа цууриатхад
Дусал дуслаар ариун бумбын оронд цагаан хур бууна

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог