Гэзгэн дээрээ сувдан даруулга зүүчихээд
Гэрэл цацруулсаар надруу чи ирэхэд
Гуниг хургаагүй нүднээс чинь хайр эрэн
Гуйлга гуйх шиг нүд минь биен дээгүүр нь тэнүүчлнэ
Зэм хүртсэн юм шиг харц буруулан ичингүйрээгүй
Зэрвэсхэн харчихаад надаас чи зугтаагүй
Зэрэгцэн алхан хайрын цэцэрлэгээр зугаалан
Зэрэглээтэх алсын амьдралыг хамтдаа зорисон
Өөр нэгэнд байхгүйг чамаас олж харчихаад
Өр зүрхийг чинь өөртөө урвуулж олзолчихоод
Өмнө минь зурайх хувь заяаны замаар
Өнгөт орчлонд хөл нийлэн алхсан
Зүрхийг чинь шархлуулж нулимсан дунд орхичхоод
Зүгээр л яваад өгөх санаа надад байхгүй ээ
Зүглэж чи намайг гэж ирсэн юм болохоор
Зүсний чинь сайханд бишээ сэтгэлийн чинь сайханд дурласан юмаа

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог