Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад, хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ
Аян замд гарахдаа хөгшидөөс зөвлөлгөө ав
Алсаас гэртээ ирэхдээ хүүхдээс сонин сонс.