Найз хэмээх энэ богинохон үгэнд
Надад байгаа болоод байхгүй бүхэн агуулагдах шигээ
Удган мод шиг үндэс бөхтэй
Ухаан тэгширсэн нэгэн байхад
Салхинд хийсэх хамхуул шиг
Санаа дагуулсан хөнгөмсөг нь ч бас байх
Уулын цэцэг шиг атар танхил нэгэн байхад
Усан лянхуа шиг уян ялдам нэгэн бас л байх
Хаврын яргуй мэт эмзэгхэн нэгэн байхад
Харганы бут мэт ширүүхэн нэгэн бас л байх
Өнгө тансаг хэрнээ өргөст сарнай мэт нэгэн байхад
Үзэмжит хонхон цэцэг мэт турьхан нэгэн бас л байх
Талын цагаан уул мэт үл хувирах нэгэн байхад
Тааж мэдэхгүй нэртэй нар даган хувирах нэгэн бас л байх
Намайг хүрээлсэн бүхэнд надад байхгүй бүхэн заавал байдаг
 Надад байгаа тэр бүхэн харин найз нарт минь байддаггүй
Иймдээ л бид эвлэлдэн нэгдэж нэгнээ нөхөж
Энэхэн насандаа нэгэнээрээ дутаж явдаг бусуу
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог