Ээж ээ   гэх хүүхдийн цангинасан хоолой  нэхэл хатуутай часхийтэл хашгиран дуудхад  Мөнгөн сэрчихлээ.Гэрийн дотор нам гүм,хав харанхуйд нүдээ дастал хаана юу байгаа нь ч мэдэгдэхгүй,өөрийн эрхгүй сурсан зангаараа гараа орны урдруу явуулан тэмтэрвэл ву ч байсангүйд цочих шиг болж ,халуун юманд хүрсэн мэт огцом татан авлаа.Бага охин нь хааяа өрөөндөө унтахаасаа айхдаа орных нь урдуур газраар ор засаад, жижинхэн булцгар гараараа гарыг нь алдчих вий гэсэн шиг атгаад унтдагсан.Охиноо үгүйлэн санах сэтгэл гэнэтхэн огшиж юу юугүй нүдний аяга нулимсаар дүүрээд халуу оргиулан бөмбөрлөө.
   Эвий жаахан амьтан Мөнгөнийг анх тэднийд ирэхэд тоодгор улаан даашинзаа дэрвүүлэн гүйж ирээд өөриймсөг гэгч нь тэврээд авсансан.Тэднийд ч гэж одоо манайх шүү дээ  гэж бодмогц саяхан нулимс унагасан царайд нь инээмсэглэл тодорно.хөө шиг харанхуйг энэ жаргалтай инээмсэглэл сүү шиг гэрэлтүүлэх шиг.
Мөнгөн гуч гартлаа хүнтэй суулгүй,эрдэм ном,ажил амьдралын мөрийг хөөж,боловсролтой,гайгүй албан тушаал хашдаг,чадварлаг дарга болсон ч хүний амьдралын жамаар нэгэн биеийн тал,түшиг тулгуур болох хүнээ сэмхэн эрэлхийлж,сэтгэлдээ нэгнийг үгүйлэх болжээ.Ажлын газар нь үе тэнгийн ганц нэг залуу байвч,дарга гээд жийрхдэг чюмуу халдаж харьцах нь цөөн.Хэтэрхий нүүрэмгий.эргүүлж хоргоох нэг нь цаанаа эхнэр хүүхэдтэй юмуу эсвэл тогтсон зангүй эм хүйстэн л байвал хормойг нь сөхсөн саваагүй амьтад байх учир Мөнгөний санаанд нийцэхгүй.Юуны төлөө өдий хүртэл ганцаараа явлаа?насаараа амьдрах  хүнээ сайн бодож сонгоно гэж дотроо гарын арван хуруунд багтахгүй олон шалгуур тавьж явсан ихэмсэг,эр хүнийй харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөр сэтгэлийг нь татсан хүнээ дагаал,түүнийхээ гэргий,2хүүхдийнх нь ээж болно гэж босгыг нь алхжээ,
Аав ээжжжс нь авхуулаад хамаатан садан найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж,болиулах гэж ятгаад дийлэлгүй,сүүлдээ лам хар,бөө удганаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй өөрийнхөө амьдралыг өөрөө мэд гээд орхиж билээ.Үнэхээр  ч Чинзориг бүсгүй хүний хайрыг татаж хань нөхрөө болгоё гэж мөрөөсмөөр тийм л сайхан хүн.Нэг их царайлаг биш,нүдээрээ инээсэн,тайван,цаанаа л түшигтэй,цөөхөн боловч жинтэй үгтэй,даруухан залууг ёстой дагинй шиг бүсгүй жинхэнээсээ хайрлаж,бусдын эсэргүүцэл ятгалгыг тоолгүй амьдралынхаа хань болгоно гэж зориглосон.Би чинь хоёр хүүхэдтэй хүн шүү дээ гэж зовнингуй хэлээд духыг нь үнэрлэхэд Мөнгөн энэ л хүн дэргэд нь бхйвал хайраараа юуг ч даваад гарч болох юм шиг санагдсан сан.Өдий хүртэл ямарч бэрхшээлийг уйгагүй,шийдэмгий, цөхрөлтгүй зангаараа даваад гараад ирсэн болхоорооэнэ удаа ч мөн л тэгнэ гэж бодсон.
Гэвч энэ бүхэн санасан шиг амар хялбар байсангүй.Чинзоригийн том охин Энхмаа аравтай,бага нь Энхүүлэй гуравтай,эхнэр нь багыгаа төрүүлээд удалгүй тэнгэрт хальчихсан гэнэ.Мөнгөнийг анх орж ирэхэд Энхмаагийн дайсагнасан,өширхсөн,Өдий насны хүүхдэд баймгүй хэрсүү харц айлгах шиг болж,үг хэлээгүй ч Манайхаас яв гэж хэлэх шиг санагдсан.Харин Энхүүлэй ёстой хайр хүрэм эрх хонгор зангаараа тэврэн авч,энхрийлэн дотносоход Мөнгөний сэьгэл бүүр уярч,нэн жаахан амьтанд сайн ээж нь байхсан гэж бодсон юм.Анхандаа ээж гэдэг үг аманд нь эвлэхгүй зовоож,Энхмааг хатуурхан өширхөж,элдэв аяг гарган хшшсэн хоолыг нь хүртэл идэхгүй асгахад нөхөртөө мэдэгдэхгүй өрөөндөө сэмхэн уйлж,яах гэж ингэж үйлээ эдлэх сангалт хийвдээ гэж харатсах үе ч байсан.Энхүүлэй ээжтэй болсондоо баярлаж,Мөөнгөөнийг гаравч оровч салахгүй хормойдож байхад Энхмаа түүнтэй нэг ч үг дуугарахгүй,хүйтэн харьцаагаа хадгалсаар.Чинзориг нэн байдлыг гадарлавч,яах учраа сайн олохгүй,эхнэрээ өмгөөлж охиноо гомдоох,үнүй бол хүслийг нь дагуулах аль алиныг хийж чадахгүй,өөрийг нь гээд өчнөөн золиос гаргаад ирсэн ханиа өрөвдөн,хий л дотроо шанална.
      Өдөр хоногууд ээлжлэн өнгөрч Мөнгөн ч анх ирсэн зеэ бодоход жинхэнэ ээж хүний янзтай болж,өмнө нь ганцхан өөртөө зориулдаг байсан анхаарал халамжаа өөр гурван хүний төлөө тавьж,ээж гэргий хүний завгүй амьдралын хэмнэлд хэдийнээ дасчээ.Гэтэл нэг өдөр хэрэг мандаж,удаан хадгалагдсан хорсол дэлбэрэв.
Мөнгөн Энхмаагийн цамцыг индүүдэж байгаад утас дуугархад авах гэж босохдоо индүүгээ авхаа мартаснаас болоод цамцыг нь түлчихжээ.Уг нь тэр Энхмаагийн хамгийн өмсөх дуртай,хайртай цамц нь юмсанж.Энхмаа цамцаа хармагц царай нь хүрэнтэн,нүд нь хилэнтэй гялалзаж,аавыгаа хашгиран дуудлаа              
     -Яасан бэ,миний охион?
     -Энэ миний цамцыг түлчихлээ.
     -Санаатай тэгээгүй байлгүй дээ.Ээж нь завгүй байсанаас индүүгээ салгахаа мартсан биз.Миний охин битгий уурла.Аав нь дахиад шинийг аваад өгье
     -Үгүй ээ.Энэ санаатай ингэж байгаа юм.Би шинийг авахгүй мэдэвүү.Энэ цамцыг миний ээж надад авч өгсөн юм.Одоо надад шинэ цамц ч,шинэ ээж ч хэрэггүй гэж охин ууртай хашгираад цамцаа газар шидэхэд Чинзориг тэссэнгүй болтой охиноо алгадаж орхилоо.Энхмаа нулимс гүйлгэнэсэн хорсол дүүрэн харцаар хоюуланг нь ширтэж байсанаа талийгч ээжийнхээ зургыг шүүрэн авч өрөөндөө ороод хэнгэнэтэл уйлах сонсдов.Энхмаа биш Мөнгөн алгадуулсан юм шиг толгой нь дүйрч,охины уйлах дуу зүрхийг нь базлах шиг болно.
    Урьд өмнө нь хэзээ ч өөр нэгний орон зайг булаах гэж ирсэн гэж хормын төдий ч бодолгүй,өөрийн хүүхэд мэт хайрлаж байсанч "шинэ ээж хэрэггүй" гэж заналтай хашгирах дуунд хамаг хүч нь барагдах шиг болов.Нээрээ би хэзээ чЭнхмаагийн ээж болж чадахгүй шүү дээ.Яаж ч сайн хандлаа гээд төрсөн ээжийг нь орлоно гэж юу байхав гэж бодхоос урам нь хугарч,хүүхдээрээ том хүн болчихсон юм шиг хэрсүү тэр охины өмнө буруутай юм шиг санагдаад болсонгүй.Чинзориг бодлогогүй алхам хийсэндээ гэмшиж охиноо аргадах гээд чадсангүй.Энхмаа хоол ундаа ч идхээ байж,Мөнгөнийг зэвүүрхсэн харцаар түлэх мэт ширтэж,түүнтэй чимээгүй сөргөлдөн өлсгөлөн зарлажээ.Өөрийн гэж бодсон гэртээ хүний хүн мэт адлагдаж,өрөөл бусдын зовлонгын шалтгаан болж буй нь өр зөөлөн бүсгүйд дааж давшгүй гэм мэт бодогдож,сэтгэлдээ шаналах болов.Саяхан халуун дулаан байсан гэрийн уур амьсгал хөрж,Энхүүлэй хүртэл ямар нэг юм болхоо байсаныг мэдсэн юм үиг цовоо цойлгон инээхээ болив.
   Мөнгөн гэээээрээсээ гараад алхаж явна.Нэг хором ч гэсэн нуруундаа үүрсэн их ачаагаа газар авч тавиад,нуруу тэнэгэр,сэтгэл уужуу,тайван баймаар,Багын найз Туул нь амралтанд явж,салхинд гарья гэхэд дуун дээр зөдшөөрч Тэрэлжийг зүглэн хөдөллөө.Нөхөртөө ингэлээ гэж ч хэлсэнгүй цээжинд хурсан гомдол,цөхрцл,бачуурлаа тайлах гэсэндээ эсвэл нөхөртөө ч юмуу үгүй бол хувь заяандаа тунирхасандаа утмаа салгаад тэр чигээрээ алга болж байгаа нь энээ.Ганц өдөр ч гэсэн хүн шиг инээж хөхөрч,гэр бүл,үр хүүхэд гэлгүй дураараа байя гэтэл нэг л болсонгүй.Ууж идэж,урьдны явдалуудаа дурсаж байхдаа санаанд нь ороогүй ч шөнө дунд гэнэтхэн зүүдэнд нь Энхүүлэй "ээжээ" гэж дуудхад цочин сэрчихжээ.Охинд минь ямар нэг юм болоогүй байгаа гэж санаа зовоод буцаж унтаж чадсангүй баахан эргэж хөрвөөлөө.
Ер нь ингэж тарчилж байхаар харимаар санагдаад ядаж утасны сүлжээ ч байхгүй газар учир холбоо барих санаа байвч сачий хүрэхгүй.Мөнгөн тарчлан тарчилсаар
арай гэж үүр цайлгаж,гэгээ оровуу үгүй ву л Туулыг сэрээн хотын зүг яаран хөдлөв.Хэдхэн км яваад утасны сүлжээ ороод ирлээ."Хаана байна" ,"Хэзээ ирэх вэ?"гэсэн нөхрийнх нь мессэжнүүд ар араасаа хөвөрнө.Гэтэл хамгын сүүлд нь "ЭЭЖЭЭ НАЙГ УУЧЛААРАЙ"гэсэн Энхмаагын дугаараас ирсэн мессэж байх нь тэр.ЭЭЖЭЭ гэсэн үгийг уншмагц Мөнгөний хоолой зангиран,бөөн юм тээглэчихсэн  шин болж,хорьж болдоггүй нулимс нь урслаа.Цээжийг нь дарж байсан бул хар чулууг аваад хаячих мэт санагдаж машин хүртэл удаан яваад байх шиг бодогдон бушуухан гэртээ харьхаар яаран дэндэлзэнэ.
Гэрийнхээ үүдээр ормогц Энхүүлэй "ээжээ" гэсээр тоодойтол гүйн ирж тэврүүллээ.Охиных нь халуун илч биеийг нь төөнөж,хайрыг мэдрүүлэх шиг.Охиноо тэврээл,нэг их хол газар удаан яваад ирсэн хүн шиг нулимсаа сэмхэн дуслуулан үнэрлэн баахан зогсов."Чи минь хэлэхгүй яаваа.Ингээд л явчихлаа гэж айлаа"гэх Чинзориг нойргүй хонож улайсан нүдээрээ гэмших мэт зөөлхөн ширтэнэ.Мөнгөн тэднийг орхиод Энхмаагийн өрөөний хаалган дээр шрж аяархан тогшвол охин нээж өгөөд,ичих мэт ширээн дээрээ буруу харан сууж хичээлээ хийсэн дүр үзүүлнэ.Мөнгөн ард нь очоод,толгойг нь илбэж"ээж нь цамцыг нь санаатай түлээгүй юм шүү.Уучлаарай"гэвэл Энхмаа мөр нь чичирхийлэн чимээгүй сууж байснаа ,гэнэт эргэн Мөнгөнийг тэврээд цурхиран уйллаа."Миний буруу.харин та дахийд битгий яваарай"гэж уйлан өгүүлэх охиноо аргадах гэж Мөнгөн хамтдаа уйлсаар...Хэн хэнийх нь халуун нулимс эх үрийн холбоон гагнан нэгтгэх мэт.
   Маргааш нь тэднийййхэн гэр бүлээрээ салхинд гарцгаав.Бүгдийнх нь нүдэнд баяр хөөр гэрэлтэнэ,эргэж уулзсан,эвлэрсэний баяр хайр сэтгэлийг нь улам ч бэхжүүлнэ.Охид нь голын эрэг дээрээс "ээжээ,наашаа ир"гэж хоолой нийлүүлэн цангинатал дуудхад Мөнгөн инээмсэглэн тэдэн дээрээ очхоор өндийлөө.Тэр л мөчид энэ хорвоогын хамгийг сайхан үг юу гэдгийг улам их мэдрэв."ЭЭЖ" гэж л дуудуулах л эмэгтэй хүнд энэ хорвоогын эрхэм жаргал ажээ.        


            Хонгорзул

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.