Чимх инээд дусал нулимс хоёр аз жаргал
Чиний сэтгэл миний итгэл хоёр амьдрал
Чимэг үгсээр гоёсон хайрын түүх дурсамж
Чи бидэн хоёр заяа төөргийн уулзвар
Аясаар болохгүй амьдралыг сөрж зогсохдоо
Аргадаж болохгүй орчлонг сэтгэлийн цагаанаар сүлсэн ч
Саран ганцхан шөнөөр гэрэлтэх хорвоод
Санчигны үс бууралтсанч хамт л байх хайраа . . .
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог