Оруулсан bataka


Бусдын цагаан сүүдэр
Хар амьсгалаас
Харамлаж өсгөсөн
Хэдэн бэлтрэгийг нь
Хэзээ ч юм аваад явчихаж
Үүл сэмэрч тэнгэр цууртал
Үрээ нэхэж хорвоог царайчилж
Алсад улих
Өлөгчин чонын гаслан
Амьдралын чимээнд дарагдана


Ад зэтгэр бурхан бид гурвын
Аль нь ч анхаарах чөлөөгүй
Хэлхэлдэж өнжинө
Сүнстэй сүүдэртэй болгонд
Гомдол мэдүүлж барагдахуй
Сүүлийн ганц амьсгалаараа
Хөлдүү цагаан
Саран авхайд
Хүний орчлонгийн өнгийг тоочихуйд
Арван тавны саран
Амьгүй зэвхий
Амьдрал
Түүнээс ч өнгөгүй алаг
Анзаарч хэн ч үл сонсоно
Алсад өлөгчин чоно улина
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...