Бурхадын дундуур бурхад алхална
Буг гэж байхгүй,буруу гэж алга
Буруу муу гэж байхгүй хойно
Бурхадыг ялгаж таних хэрэг алга
Бумба энд галзуурахгүй нь лавтай

Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий
Үхэл амьдралын зааг гар эргэх төдийд бий
Үнэндээ хүн байгаа тулдаа бурхад бий
Үнэхээр бурхадтай учир хүнд тийм бодол бий

Муу үйл нь үгүй бол сайныг мэдэх хэрэггүй байлтай
Монголоо л гэх хүнгүй бол энд бид хэрэггүй байлтай
Мунхаг сүсэг гэдэг мөнгөтэй шууд холбоотой
Мөнгөний төлөөх тэмцэл амьдралтай шууд холбоотой

Амьдарч байгаа хүмүүс бурхадаа магтах юм дотроо
Амьдын ёсыг дагаад аав,ээж ачит эрдэнээ магтая
Аав,ээж минь багш, амь залгуусан багаж нь ном

Дээд гурван эрдэнэд мөргөе.

Аав, ээж бурхаддаа мөргөе
Аав, ээж багшдаа мөргөе
Аав, ээжийн номонд мөргөе.

Бурхадын дунд өссөн би хэн бэ?
Буг, бумба л лав биш.
Бурхадыг сэтгэлдээ амьдруулагч бурхан хүн би

M-M

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn