Оруулсан bataka



Орчлон хорвоо нам гүмхэн
Аадрын дараах тэнгэр шиг
Онгодын цагаан азарга
Аялгуун эгшгээр үүрсэх шиг
Тэргэл саран огторгуйд ичингүүрч
Шөнийн саруул талд хээр хоносон
Тэнгисийн ус далайд ганцаардаж
Шиврээ бороон дусалтай ханьссан
Аз жаргалын өмнө тэргүүн гудайж
Зовлон дундуур жаргал үсчүүлдэг
Амирлангуйн үүд, хорвоод эгшиглэх
Зөөлөн шаргал анир сэтгэлд шивнэнэ
Чихэнд үл дуурсах шивнээ
Сэтгэлд гуниглан шивнэ
Аялгуулан халих зөөлөн анир
Ариун бодролоор сэтгэл даллана
Бүтэн сарны тэргэл толионд
Бүжин туулай ганцаар санаашрана. "

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...