Оруулсан bataka


Бүлээхэн хэлхээт сондор нулимс
Бүтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гүнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бүгээн гунигийн сүүдэр итгэлийн гүнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бүтэнг орлохгүй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгүй
Сэмрэн сэмэрсээр хөвөрдсөн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай үгүй
Таанын ягаан цэцэг уулын сүүдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шүүдэр наранд хатахгүй
Салхинаа хөтлөгдсөөр мөрөөдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь үгүй
Танхил хүүгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сүүг хөхнө
Санаа амар, амгалан бурхны өвөр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт үгүй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бүтэн сэтгэл ургана
Нартай шиврэх бороон өнчин дусал шиг жаргал
Салхины аясаар ундрах булгийн ус шиг мэлмэрэхэд
Намуухан сэтгэлд, сандарч ургасан нялх цэцэгсийн
Сарны үнэртэй гэгээн шүүдрийн амтыг чи мэдэрнэ.
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...