Хайртай бас хайргүй, аль нь вэ тэгээд

 

Сайн аав ээжийн үр би

Сайхан бие цогцостой төрүүлж

Саруул ухаантай өсгөсөн юм

Сайн багшийн хайртай шавь би

Саар муугаас хамгаалж

Саадыг давахаар хатуужуулдаг юм

Итгэл даах сайн найзуудтай би

Эндуу ташааг минь залруулж

Алдаа оноог минь засна

Жаргалтай үед хамт баярлаж

Зовлонтой үед хамт гунина тэд

Үнэнч сайн дүү нартай би

Үхэл дайртал холбоотой бид

Хүүхэд багыг минь дууриасан

Хөөрхөн үрстэй би

Хөгжилтэй, зугаатай

Заримдаа зэмлэмээр

Заримдаа магтмаар

Үргэлжлэл минь болноо тэд

 

Сайхан эх оронтой би

Саруул тал, цэнгэг агаар

Сүрлэг уулс, цэлмэг тэнгэр

Саван доторхи эрдэнэс

Гадныхан хараад шүлсээ гоожуулна

Гучин сая хүн өлхөн багтана даа гэх

 

Сайхан сайхны дунд хийморьтой амьдарнаа

Саруул ухаанаар сэтгэе

Сайхан бие цогцсоо хайрлая

Нөхөрлөлөө улам бататгая

Үнэнч дүү нартаа үлгэр жишээ болъёо

Үрсээ өсгөн хүмүүжүүлье

 

Байз

Ганцхан юм дутуу байна

Юу билээ?

Газар дээр тэнгэрийн доор

Үхтэл хамт байх

Хань юусан билээ?

 

Дэрэн дээрээ шивнэлдэх

Дэндүү хайртай хүн нь алга

Халуун хоолоо аягалж өгөөд

Хажууд нь ширтээд суумаар байна

Хайрлаж бас харамлаж ч чадах

Хамгаас хүндлэх ижил нь алга

Хайрыг минь дааж

Хүндлэлийг минь хүлээж

Хүүхдүүдэд минь эцэг нь

Эх эцэгт минь хүү нь

Элбэрэлт дүү нарт минь ах нь болох та

Хаана явнаа ?

 

Та мөн үү?

Аль эсвэл та юу?

Өө биш байна

Тэнд байна, өө үгүй

Энд байна.

Аахаан одоо танилаа таныг

Алив зүрхийг чинь чагная

Дотор сэтгэл чинь юу гэнэв

Хар цагаан хоёр булаалдаж байна гэв үү

Хайртай бас хайргүй гэнэ үү

Аль нь вэ тэгээд айн?

 

Хариулаач!

 

                                    2009.04.03

                                      УБ хот