Оруулсан bataka




Төөрсөн надад зам зааж өгсөн чи ч бас
Төөрсөн байж
Тэгээд хоёулаа гар гараа атгалцаад  
Нүдээ аницгааж
Үгийг нь мэдэхгүй дуу аялаа л
Үргэлжлүүлэн цааш алхаа л

Чи намайг ойлгодог
Би чамайг мэддэг
Тэндээс яагаад зугтсныг чинь
Энд яагаад ирснийг чинь
Инээд чинь хуурамч
Эмзэглэл чинь хөхнийхөө доор байдгийг
Би мэддэг
Чи хэлээгүй ч

Чи хэлээгүй ч
Нүдрүү чинь хараа л
Надтай адил цөхөрсөн тэнүүлч болохыг мэдсэн
Санаа алдахыг чинь анх
Сонсоо л шаналал ижил гэдгийг ухаарсан  

Гэлээ гээд яах вэ?
Би шидтэн биш чамтай л адил цөлөгдсөн этгээд
Ганц чадах зүйл минь чалчих бичих сараачих солиорох
Эндээс бас явмаар байна гэл үү?
Надтай хамт  тэгвэл чи хүлээх хэрэгтэй
Намайг энэ амтгүй шөлийг ууж дуустал
Тэсэх хэрэгтэй.
Тэгээд дараа нь
Хоосон тайзыг чимээгүй үзэгчидтэй нь орхиод
Хоёул эндээс зугтнаа ахиад
Ахиад алга ташихгүй!  
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...