Оруулсан bataka


Гудманд аавууд бяцхан үрээ тэвэрч гуйлгалан хатуужил үзүүлэх
Гутал зүлгэж гуталтай болдог ядуус ажил хүнийг голохгүйг сануулах
Гунхсан охид түрийвчтэй мөнгө шиг хайраар зүрхээ түнтийлгэвэл даарахгүйг үлгэрлэх
Этгээд, сонин амьдрал
Энд надад үзэх юм их байна аа, ээж ээ

Цагийн зүү олныг хатгаж, өвдсөндөө тэд шоргоолж шиг сандчин зарим нь тэнгэр харан ойчих
Чадаж байгаа нь бүхнийг авдаг шударга ёс хэмээн бясалгахдаа нулимс юуны төлөө унадгийг хүмүүс эс ойлгох
Цасны ширхэг, борооны дусал ямар өнгөтэйг мартан, бантахдаа томчууд үлгэрийн ном үсэглэж суух
Их нүүдэлчдийн ирээдүй
Ичих зүйл олон байна аа, аав аа

Дөчин хаврын насгүй ихэмсэглэл, янаглал, зовнил тээгээд
Дөрвөн хананы дунд ганцаараа амьдрах таалагдаж байна
Бүүдгэр тэнгэрийн дор дөнгөж л эхлүүлж буй амьдралаа
Бүүвэй аялан гэрэлтүүлж энэ хотод надад хийх юм их байна

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...