Бичлэгийн тоо 5,522
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү...
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.

Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!

Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.

Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи...

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд Аав, ээж хоёр чинь юм шүү!

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй!
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!

Учир мэдэхгүй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!
Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.

Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!
Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!

"Хүүтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү!
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй...
Алдааг минь та нар бүү давтацгаа!

Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ!
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
 
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Хариу
2009.04.03 12:46:30 (*.142.92.44)
sky_mn
profile
nnnnnnnnnnnnnnnnnnnnn. Zurh uwdchihluu.............................
goy heljee. Uneheer unen ug shuu..........
Bayarlalaa, Maralgoo, Goy shuleg oruulsan baina............
Хариу
2009.04.04 08:52:41 (*.159.5.54)
chonsaa
profile
emoticon
Дугаар
Гарчиг
Нэр
3182 Нусаа тат, уучлаарай нийсэн нь дээр 5
Munkh-munkh
2009-04-04 1203
3181 Нас ахилаа!!! 5
Munkh-munkh
2009-04-04 1188
3180 khariu shuu 5
Munkh-munkh
2009-04-04 1098
3179 Монголын сайхан бvсгvйчvvддээ. 3
Munkh-munkh
2009-04-04 1139
3178 Yruu nairgiin bulangiin naiz nartaa zoruilaw 4
sky_mn
2009-04-04 24734
3177 Эр хүн 7
chups
2009-04-03 1475
3176 Бид хоёр 4
chups
2009-04-03 1344
3175 Алсад.... 2
chups
2009-04-03 1062
3174 Миний хот 1
chups
2009-04-03 957
3173 Хайртай ба хайргүй, аль нь вэ тэгээд 4
godblessyou
2009-04-03 1469
3172 12 жил болсон учир 2
Munkh-munkh
2009-04-03 1855
3171 ..Эрх чөлөө минь online-d
Munkh-munkh
2009-04-03 1435
3170 Эр хүнийг бүү гомдоо 3
godblessyou
2009-04-03 1794
3169 бурхан хүн.. 1
Munkh-munkh
2009-04-03 1384
3168 Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv? 1
Redhorse
2009-04-03 1384
3167 Бурхан байдаг гэдэгт би итгэдэг 1
xaliuna010
2009-04-03 1183
3166 Ц.Хуланг : Миний дурлал 3
Маралгоо
2009-04-03 1565
3165 Р.Чойном Шулмас хийгээд бурхан гэдгийг чинь 2
Маралгоо
2009-04-03 1475
О.Дашбалбар Залуус, дүү нартаа хүргэх шүлэг 2
Маралгоо
2009-04-03 18131
3163 Online chi zuw heljee 7
sky_mn
2009-04-03 3334
3162 Эрх чөлөө 1
chups
2009-04-02 1285
3161 Зүүдний бичээс (unshval heregtei l yum) 1
chups
2009-04-02 1303
3160 Миний... 1
chups
2009-04-02 1426
3159 Газар эх 1
chups
2009-04-02 1434
3158 Бурхан байдагт би итгэдэг 3
chups
2009-04-02 1511
3157 Миний доторх шар шувуу 1
chups
2009-04-02 1233
3156 Он цаг 1
chups
2009-04-02 1266
3155 Овоо уул болдог юм гэнэлээ 1
chups
2009-04-02 1253
3154 Ганцаардсан анир 1
chups
2009-04-02 1264
3153 Тал сэтгэл 1
chups
2009-04-02 1249
3152 Хөх усан 1
chups
2009-04-02 1378
3151 Манай ангийн тэр... д 7
godblessyou
2009-04-02 1464
3150 Gazariin achaa bainga avch bn DR kargo 3
drkargo
2009-04-02 864
3149 Үхэр Монгол... 4 murtuud 3
Munkh-munkh
2009-04-02 1668
3148 Мөдхөн очно доо 2
saikhan
2009-04-02 1208
3147 Унтдаг бvсгvй 7
Маралгоо
2009-04-02 1579
3146 Цоо шинээр амьдрах юмсан 3
chups
2009-04-02 1614
3145 Үлэмжийн чанар дууг бүтэн дуулж чадвал 1000 маань уншсантай тэнцдэг байна 2
Маралгоо
2009-04-02 2211
3144 Эротик залуу нас 6
Маралгоо
2009-04-02 1595
3143 Яах юм бэ ? 1
Маралгоо
2009-04-02 1224
3142 Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа 2
Маралгоо
2009-04-02 1163
3141 Щ К П Ф ONTSGOI 4... 3 file
Munkh-munkh
2009-04-02 1251
3140 Р.Эмүжин Дэндүү хайртайдаа чамтай би ханилахгүй 2
Happy_3
2009-04-02 1656
3139 Ш.Лхамноржмаа : Газрын үг 2
Happy_3
2009-04-02 1544
3138 Б.Энхтуяа: Охин үрээ хайрла 2
Happy_3
2009-04-02 1458
배너신청
자생병원

배너신청