Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Алим идэх нь амьдралыг 10 хувиар уртасгадаг болохыг Жэн-Ю Чэн тэргүүтэй Хонконгийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа нотлов. Антиоксидант буюу бие организмын эд эсийн исэлдлийг сааруулдаг бодис хүний биед дутагдвал хөгшрөх үйл явц хурдасч, янз бүрийн өвчин тусах магадлал нэмэгддэг.
Эрдэмтэд алиманд агуулагддаг полифенол хэмээх антиоксидантыг судалжээ. Энэ бодис нь наслалтыг 10 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй алхах, өгсөх, хөдлөх чадварыг хадгалахад нэн тустай болох нь тогтоогдсон байна.
"Нэг алим идэж мацаг барихаас илүү эрүүл юм гэж байхгүй" гэсэн эртний зүйр үг байдаг. Хамгийн түгээмэл, хямдхан жимс болох алим нь эрүүл мэндэд ихээхэн тустай болох нь ийнхүү нотлогдсоор байна.