Moderator: mgl_300
Бид дэлхий ээжийн бөөрөнд наалдсан энгийн нэг ижил төрлийн амьтад шүү дээ.
Уншсан 755 vote 0 2011.03.12 22:28:36Өчигдөр буюу 2011 оны 03 сарын 11-нд Япон улсад болсон газар хөдлөлт, цунами энэ зууны хамгийн том гамшиг юм байна. Япон улс өөрөө газар хөдлөлтийн байнгын идвэхитэй бүст байдаг, техник технологи өндөр хөгжсөн улс тул хохирлыг арай гайгүй даваад гарчих болов уу гэж бодож байна. Гэхдээ л хэн ч ийм зүйлд бүрэн бэлтгэлтэй байддаггүй билээ.
За тэгээд бид юу хийж чадах ва, ямар зүйлээр туслаж чадах уу гэж их бодлоо. Уух ус, халуун дулаан хөнжил, эм тариа бүүр цаашилбал түр байрлах газар нутгаар туслаж чадах юм гэсэн саналууд гараад эхнээсээ уриалга гаргаж хөдлөж эхэлсэн байна. Манай улс саяхан Халх голын хамгийн үржил шимтэйд тооцогддог газраа Солонгосуудад 100 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр болсон гэсэн. Заавал тийм сайхан газраа өгч байхаар, засаад авч чадахгүй цөлжилт ихтэй хуурай газраа өндөр хөгжилтэй энэ оронд урт хугацаагаар түрээслүүлж болохгүй юм болов уу. Солонгосууд Монголд сайны хажуугаар саар зүйл олныг хийж байгаа. Тэд Монголд газар нутаг эзэмшиж, үйлдвэр бизнесээ эрхэлж Олон баар сав, саун нээж, тэрэндээ эмс охидын биеийг үнэлүүлж, уруу татаж, хямд ажиллах хүчин авч, шашны олон сүм хийд барьж, олон ангит киногоороо архи уух, эмэгтэйчүүдийг яаж эр эргүүлэхийг зааж аваа өгөөтэй л байгаа. Япончууд Монголын боловсролын салбар, зам тээвэр, байгаль орчин, банк санхүү гээд олон салбарт төсөл хэрэгжүүлж тусламжийн гараа сунгаж байгаа билээ. Харин тэд дайны үеэр нас барсан цэргүүддээ хүндэтгэлийн оршуулгын газар барих гэж ихээхэн хэл амтай тулж байсан. Бид хүнээс авахдаа тонгойчихоод өгөхдөө гэдийдэг муу зантай улс биш юмсан уул нь. Өвөг дээдсийнхээ ялгуусан баатарлагыг гайхдаг мөртлөө ууч, энэрэнгүй өгөөмөр занг нь ор тас өвлөж аваагүй бололтой бид.
Бид чинь энхийн цагт 21-р зуунд амьдарч байгаа оюунлаг монгол залуус биз дээ. Зарим нэг улсууд хохь нь, хайран машин , муусайн самуурай нар гэх мэт юм ярих юм. Тэнд чинь бидэнтэй адил хүмүүс, хүүхэд эмэгтэйчүүд, настай улсууд байгаа шүү дээ. Хүн чанараа гээчихсэн хүмүүс байх юм аа.
Бид дэлхий ээжийн бөөрөнд наалдсан энгийн нэг ижил төрлийн амьтад шүү дээ.
yg unen. gamshigt nervegdej bga hen ch gesen ami temtsen amar taivan bhiig husdeg shuudee. hoorhiis hetsuu bga bhdaa. bidnii ijil l humuus.