Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Японы Нарита хотоос Улаанбаатарыг чиглэх дараагийн онцгонд 113 хүн суухаар болсон гэсэн мэдээллийг ГХЯ-наас мэдээллээ. ГХЯ зөвхөн Улаанбаатар руу чиглэсэн нислэгээс гадна Монгол иргэдийг Сөүлээр дамжуулан Монгол руу оруулж ирэх хүсэлтийг Солонгосын элчин сайдын яаманд гаргасан байна. Энэ хүсэлтэд Солонгос улс нааштай хариу өгсөн төдийгүй 30 хоногийн визээр Солонгост байхыг зөвшөөрчээ. Гэхдээ Монгол зорчигчдын тийз зөвхөн Улаанбаатар руу чиглэсэн байх шаардлагатай гэлээ.