Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Энхбат овогтой Онон

   Үүрийн 5 цагт гэгээ арай ороогүй л байна. Галт уул, цунами ар араасаа довтолгох Сэндай хот. Харанхуй, эл хуль гудамжаар ганцаараа алхаж явахад яг үхэгсдийн оронд яваа мэт санагдаж байлаа. Гал команд, түргэн тусламжийн машин аюул эцэс болоогүйг сануулах мэт дохиогоо хангинуулан давхихыг эс тооцвол гудамд нэг ч хүн үгүй. Төвийн хэсэг айлуудад л цахилгаан ирсэн байсны нэг нь манайх юм. Монголчуудын бүгж буй газраас гараад, харанхуй замд төөрч будилсаар явсны эцэст 30 орчим минутын дараа гэртээ ирлээ. Ингээд энэхүү захиаг интернэтээр та бүхэнд хүргэх боломжтой болсон юм.

    Сүүлийн 2 хоног 2 жил мэт удаан өнгөрлөө. 11-ний өдрийн 3 цагийн орчимд тэнгэр газар байраа солих мэт орчлон тэр аяараа сэгсчсэн нь 8,9 баллын хүчтэй газар хөдлөлт байв. Газар чичирхийлж эхлэхэд хүмүүс бүгд гарч гүйлдлээ. Гэвч хорогдчихоор газар байсангүй, гадаа байх нь илүү найдвартай байлаа. Би ч бас ухаан мадаггүй гараад гүйлээ.

    Би хүчтэй доргилтонд хөл алдаж, газар суугаад намдахыг нь хүлээв. Дэргэдэх модод, өндөр барилгууд баруун зүүн тийш савлан, газарт цав гарч, нүдний өмнөх байшингийн цонхнууд нь хагарч унахыг би харж байлаа. Юу болоод байгааг ойлгохыг оролдсон ч, гайхашрал, түгшүүр 2 бодлыг минь эзэмдсэн байв. Уйлах гэвч нулимс гарсангүй, орилох гэвч дуу гарсангүй. “Ингээд үхэх юм гэж үү? Үгүй ээ, амьд гарах хэрэгтэй” Гэвч би юу хийвэл зохихоо огт мэдэхгүй байлаа. Дэмий л гар утсаараа солонгост байгаа ээж рүүгээ залгав. “Би ингээд үхэх нь” гээд сүүлчийн удаа ээжийнхээ хоолойг сонсох гэж байсан уу, аль эсвэл “Хайртай шүү” гэдгээ л хэлэх гэж байсан уу, мэдэх юм алга. Гэвч мэдээж сүлжээ ачааллаа дийлэхээ болиод дуудлага хийх боломжгүй болсон байлаа.



   Газар хөдлөлт намдсан ч, доргилтууд ар араасаа үргэлжилсээр байлаа. Гэртээ очсон ч мөн адил аюултай, гэхдээ ямар ч байсан өндөр барилга ихтэй хотын төвөөс л түргэн холдох хэрэгтэй. Ингэж бодоод би гэрийнхээ зүг яаран алхлав. Дээгүүр вертелёт эргэлдэж, гал команд, түргэн тусламж, цагдаагийн машинууд дохиогоо хангинуулан давхина. Бороон дусал цасан шуургаар солигдов. Гудмаар хаа нэг тийшээ яарсан хүмүүс бөөн бөөнөөрөө. Таяг тулсан эмээ өвөө нар, бяцхан охиноо дагуулсан эмэгтэй, оюутан бололтой охид хөвгүүд, гэрийнхэндээ санаа зовж буй бололтой тасралтгүй гар утсаараа залгахаар оролдох эрэгтэй. Тог нь тасарсан дэлгүүрийн өмнө хүнсээ зэхэхээр оочерлон зогсох хэсэг хүмүүс. Цэцэрлэгт хүрээлэнд яахаа үл мэдэн бөөгнөрөх асар олон тооны хүмүүс. Сүүлээ хавчин, эзэндээ наалдах нохдын гасалж гангинах нь хотын дүр зургийг улам ч аймшигтай болгож байлаа. Би энэ бүхэн бодитой гэдэгт итгэж чадсангүй. Яг л киноны дотор орсон мэт санагдаж байлаа.


   Арайхийж гэртээ орж ирлээ. Газраар хөглөрсөн тавилга хөлд тээглэнэ. Харанхуйд тэмтчин байж гарт тааралдсан хувцаснуудаа давхарлаж өмсөв. Бичиг баримтаа цүнхэлж, ноосон хөнжил тэврээд хорогдох байр руу зүглэлээ.

   Хорогдох байр гээч нь 2 давхар бүхий сургуулийн байр юм. Тог тасарсан учир аккумляторын тусламжтайгаар хонгилд гэрэл гаргажээ. Биеийн тамирын заал нь хүмүүсээр дүүрсэн учраас шинээр ирэгсдийг ангиуд руу оруулж байлаа. Харанхуй өрөөнд бяцхан зуухыг тойроод сандал дээр хэдэн хүмүүс сууцгана. Ар араасаа хүмүүс орж ирсээр. Ус ч бас тасарсан учраас бидэнд савтай ус, бас талх, хөл хучих бүтээлэг тараав. Ингэж газар чичирхийлэхийг мэдрэнгээ бид нэгэн үдшийг өнгөрөөлөө.

   Үүр цайхыг хүлээж суухдаа маргааш ямар өдөр хүлээж буйг, цаашид юу болохыг би төсөөлж ч чадахгүй байлаа. Хүн аюулын ирмэгт тулахаар, бодож байснаасаа хавьгүй илүү зоригтой байж, амьд гарахын тулд хурдан шалмаг хөдлөн, чадах бүх зүйлээ хийдэг юм байна. Тэр мөчид “Би амьд гарах ёстой. Амьдрах ёстой” гэсэн дуу хоолой чихэнд минь шивнэсээр. Аминд тулсан мөчид хичнээн үнэтэй эд зүйлээ ч хүн орхиод, яажхийгээд амиа аваад гарахыг л боддог юм байна. Эд баялаг,..ямар үнэ цэнэгүй гэдгийг, амь нас гэдэг ямар чухлыг би эрэгцүүлж суулаа. Гэр бүлийнхэндээ ямар их хайртайгаа, бас юу юунаас илүү өөрийнхөө аминд ямар их хайртайгаа... Басхүү татаад авах эх оронтойдоо баярлаж байлаа. Ийм нөхцөлд хэдий хэцүү ч, итгэл найдвараа алдаж л болохгүй. Эх орондоо бид итгэж байна. Элчин сайдын яам маань биднийг аврахаар хөдлөнө гэдэгт итгэж байна. Итгэж байна

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4306478/134/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211371
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239289
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366719
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365268
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524293
25536 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-13 751
25535 yanaa yarltai heleech [2] hyars 2011-03-13 1058
25534 БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД **010-7566-7074** zax-zeel 2011-03-13 671
25533 **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *55% sale*( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-03-13 926
25532 asuuya???????? [3] martuuzai 2011-03-13 1123
25531 hurungiin batalgaa gargana sormuusmaa 2011-03-13 546
25530 KARGO??? joons 2011-03-13 821
25529 urilga bichih talaar zovlooch [1] dokodoko 2011-03-13 986
25528 Цүнх таны имиж төдийгүй зан чанарын нэгэн илрэл 수영 2011-03-13 1234
25527 herbalife buteegdehuun hyamdraltai herb 2011-03-13 677
25526 Алим идвэл урт насална 수영 2011-03-13 778
25525 Хэрэв та нөхрийнхөө дээрэнгүй занг даръя гэвэл.. Ээж минь 2011-03-13 740
25524 Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр Ээж минь 2011-03-13 1077
25523 Архины хэрэглээний түвшинг шалгах тест 수영 2011-03-13 1171
25522 Монголчууд Сөүлээр дамжин эх орондоо ирэх боломж бүрдлээ 수영 2011-03-13 788
25521 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3941
25520 БУЛАН БУЗАРЛАЛГҮЙ ДАЛД ОРЖ ҮЗ... [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-13 1683
25519 urilga bichih talaar zovlooch [1] dokodoko 2011-03-13 1218
» ГАДААДАД ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА МИНИЙ МОНГОЛ ХҮН ИНГЭЖ !!!!!!!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-13 1016
25517 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-13 621
25516 so-toi suusan busguichuudees [4] altankr 2011-03-13 1408
25515 Бүх монголчуудыг үнэ төлбөргүй авчрахгүй 수영 2011-03-13 717
25514 Монгол иргэдийн түрүүч нутагтаа ирлээ 수영 2011-03-13 1006
25513 Байгаль дэлхийн алдаа болсон ч циркийн урлагт нэрээ мєнхєлж чадсан гаж хvмvvс 수영 2011-03-13 1994
25512 Сайн байцгана уу? [2] сойр 2011-03-13 1067
25511 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-13 628
25510 Жинхэнэ нэрээ нууцалсан Монголын одод 수영 2011-03-13 919
25509 3-SARIIN 23ND YABAH OYUTAN HUUHED ABCH YABNA good morning 2011-03-13 504
25508 Япон улсад болсон газар, хөдлөлт, цүнамид өртөөгүй эсэн мэнд байгаагаа монголчуудын нэрс /Шинэчлэгдэв/ [1] [16] 수영 2011-03-13 7985
25507 kargo asuuya [1] Бамбаруушхан 2011-03-13 601
25506 hi eejvvdees asuuh zvil bna meddeg n helj ugch tuslaach [1] bambar bambar 2011-03-13 1112
25505 Шар айраг хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлал нэмэгддэг 수영 2011-03-13 1506
25504 ***НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ*** face beauty 2011-03-13 730
25503 ***НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ*** face beauty 2011-03-13 682
25502 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2011-03-13 696
25501 asuuyaa nudnii ursdgui harandaa bnuu..... [1] siahan 2011-03-12 1139
25500 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa 2011-03-12 583
25499 Америкад гайхагдаж байгаа Монголын бахархалууд 수영 2011-03-12 1265
25498 ajiliin so sait heleed uguuch [3] kjl 2011-03-12 746
25497 ajiliin so sait bval helj uguuch kjl 2011-03-12 688
25496 Бид дэлхий ээжийн бөөрөнд наалдсан энгийн нэг ижил төрлийн амьтад шүү дээ. [1] 수영 2011-03-12 756
25495 Уучлаарайгаар Чинь Ундаа Авч Уухгүй Тэгэх үү 수영 2011-03-12 897
25494 Сумогоос Холливуудруу 수영 2011-03-12 1613
25493 Японоос хэн нэгнийг хайх систем бий болжээ [1] 수영 2011-03-12 839
25492 хэлж өгөөч [4] Үүрд хамт 2011-03-12 1253
배너신청
자생병원

배너신청