Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хvмvvс голдуу бид бурхны хvvхдvvд гэж хэлдэг. Гэвч дараах нийтлэлийг vзсэнийхээ дараагаар тэдгээр хvмvvс "Бурхан энэ хvмvvсийг бvтээж байхдаа юу бодож байсан юм бол?" гэж гарцаагvй хэлэх бизээ. Єнєєгийн анагаах ухааны ололт амжилт, мэдлэгийн хvрээнд сиамын ихрvvд, генийн єєрчлєлт гэхчилэн нэрлэгддэг янз бvрийн тєрєлхийн гажигтай тєрсєн эдгээр хvмvvс єєрт оногдсон хатуухан хувь тавилангаа сєрєн зогсож, энгийн хvмvvсийн нvдээр харахад эгдvvцэн зарсхийм дvр тєрхєє давуу тал болгон циркийн урлагт нэр алдраа мєнхєлжээ. Хэдийгээр бие эрхтний хувьд дутуу хагас, єрєєл татанхай тєрсєн хэдий ч амьдралд хайртай, амьдрах хvсэл тэмvvлэлтэй, эрэлхэг зоригтой энэ хvмvvсээр бахархахгvй байхын аргагvй ажээ.

Schlitze Surtees, Schlitzie
[ XopoM.com ] фото

Schlitzie хэмээн нэршсэн энэ хvний тєрєлх нэрийг Simon Metz гэдэг байж магадгvй гэдэг. Харин хууль ёсны нэр нь Schlitze Surtees гэдэг энэ хvн Америкийн циркт хавсарсан vзvvлбэрийн тоглогч бєгєєд 1932 онд Freaks хэмээх кинонд тоглосноороо алдаршжээ. Тєрсєн он сар нь тодорхойгvй энэ хvнийг 1892 онд тєрсєн байж магадгvй гэсэн баримт байдаг. "Сvvлчийн ацтек", "Сармагчин охин", "Энэ юу вэ?" зэрэг vзvvлбэр vзvvлж, нэлмэгэр даашинзтайгаар vзэгчдийг инээлгэдэг байсан ба 1971 оны 9-р сарын 24-нд Нью-Йорк хотод 70 насандаа хорвоог орхисон байна.


Jack Earle, ”Техасын аварга эр”
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Jacob Rheuben Ehrlich хэмээх энэ аварга эр 1906 онд Денверт Герман, Еврейн цагаач гэр бvлээс мэндэлсэн бєгєєд Эл Пасод єсєж том болжээ. Жирийн л дундаж биетэй хvvг 14-тэйдээ ачааны машинд мєргvvлж, толгойдоо гэмтэл авснаар тvvний єнчин тархины булчирхайн дахь хавдар нь хvндэрсэн гэж эмч нар vздэг. Ослын дараах 4 сарын хугацаанд хараагvй болж, тvvнтэй зэрэгцэн ямар ч хяналтгvйгээр єссєєр 2,36 метр єндєртэй болсон байна. єєрийн ер бусын єндєр биеийг vл харгалзан Jacob Эл Пасо дахь Техасын их сургуулийг дvvргэсэн бєгєєд тус сургуулийг дvvргэсэн хамгийн єндєр хvн болсон байна.


Joseph Carey Merrick, ”Заан хvн”
[ XopoM.com ] фото

1980 онд Америкийн кино бvтээгч, телевизийн найруулагч David Lynch-ийн шилдэг бvтээл "The Elephant Man" хэмээх драм жанрын кино дэлгэцнээ гарсан билээ. Энэхvv кино нь гайхалтай ухаалаг, сэтгэл булаам зан араншинтай хэдий ч толгойных нь хэлбэр аймшигтайгаар алдагдсан John Merrick гэгч англи эрийн бодит тvvхийг єгvvлжээ. Энэ кино 1980 онд дэлгэцийн хит бvтээл болж, vvнтэй зэрэгцэн толгойны хэлбэр нь зvй бусаар алдагдах євчнєєр шаналж байсан Merrick шvтээн болж эхэлсэн байна. Тэрээр 1862 оны 8-р сарын 5-нд тєрсєн бєгєєд 1890 оны 4-р сарын 11-нд 27 настайдаа Лондон хотод нас баржээ.


Carl Hermann Unthan
[ XopoM.com ] фото

Carl Hermann Unthan 1848 онд Дорнод Прусст тєржээ. Гэр бvлийн эх баригч дєнгєж тєрсєн гаргvй жаалхvvг хєнєєхийг хvссэн ч эцэг нь энэ бvхнээс сэргийлж чаджээ. Carl-ыг жаахан хvvхэд байхад аав нь гэртээ хєл нvцгэн vлдээгээд явдаг байсан ба гаргvй жаалхvv хєлийнхєє хуруугаар юмсыг барьж атгах, юм бичих гэх мэт аавынхаа єгсєн даалгавруудыг гvйцэтгэдэг байв. Тэрээр 20 настайдаа хєлєєрєє хийл тоглож сурсан тєдийгvй Венн хотноо нэрт хєгжмийн зохиолч Strauss-ын хєгжмvvдийг тоглодог байжээ. Анхны томоохон амжилтынхаа дараагаар Carl Unthan варьетегийн жvжигчин болж, АНУ, Куба, Мексик, ємнєд Америкийн орнуудаар аялан тоглох болсон байна. Тvvний vзvvлбэрvvд шингэн зvйлийг юvлэх, хєзрийн мэргэ vзvvлэх, усан санд сэлэх, винтов буугаар буудах, тамхи татах зэрэг байжээ. Мєн хийл хєгжим тоглох гайхалтай vзvvлбэрийг vзvvлдэг байсан байна. Ийнхvv тоглох vедээ тэрээр хийлийнхээ утсыг зориудаар тасдаад дараа нь хєлийнхєє хуруугаар vvнийгээ засч байгаа vзvvлбэр vзvvлдэг байж. Дэлхийн нэгдvгээр дайны vеэр Carl Германы армид нэгдэж, дайны уршгаар хєл гар гэх мэт мєчєє алдсан хvмvvст урам зориг бэлэглэх яриаг хийн олон эмнэлгvvдээр аялжээ.


Johnny Eck, “Тал хvv”
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Johnny Eckhardt нь 1911 онд тєрсєн бєгєєд тєрєхдєє ууц нурууны маш аймшигтай эмгэгтэй тєрсєн нь тvvний биеийн доод хэсэг огт байхгvй байсан явдал юм. Гэхдээ тэр єєрийн энэ тахир дутуу байдалдаа бууж єгєєгvй, харин ч энэ байдлаа єєрийн давуу тал болгож чадсан юм. Тэрээр ихэр байсан бєгєєд тvvний ихрийн єрєєсєн хэвийн хєгжилтэй бие хаатай байжээ. Нэг настай ихрийнхээ єрєєснийг алхаж сураагvй байхад Eck гар дээрээ яваад сурчихсан байлаа. 4 настайдаа уншаад сурчихсан байсан ихрvvдийн эрvvл биетэй нєгєє нь 7 настайдаа сургуульд орсон байна. Eck хєлтэй болохыг хvсдэг vv гэсэн асуултанд "Тэрvvгээр яах юм бэ, хэрвээ би хєлтэй байсан бол бас ємд индvvдэх хэрэг гарна шvv дээ" гэж хєгжилтэйгээр хариулдаг байсан байна. 1923 оны сvvлээр Eck ихрийн єрєєснийхєє хамт сvмд John McAslan гэгчийн тайзны илбэ vзсэн бєгєєд John McAslan сайн дураараа vзvvлбэр vзvvлэх хvн байна уу хэмээн асуухад Eck тайз руу ухасхийн нэг гар дээрээ зогсож vзvvлбэр vзvvлснээр тvvний амьдрал тайзны урлагтай холбогджээ. 1991 оны 1-р сарын 5-нд Eck зvрхний шигдээсээр North Milton Avenue дахь єєрийн тєрсєн гэртээ 79 насандаа нас нєгчсєн байна.


Chang, Eng хоёр, “Хятад ихрvvд”
[ XopoM.com ] фото

Eng болон Chang Bunker нар 1811 онд одоогийн Тайландад мэндэлсэн бєгєєд тэд цээжээрээ залгагдан тєрсєн сиамын ихрvvд байжээ. Тухайн vед эмч болон ажиглагч нар тэдний нэг зvрхтэй, амьсгалын замын эрхтэн нь ч бас нийлсэн гэж vзэж байсан ч хожим нь энэхvv эмнэлгийн таамаглал буруу болох нь батлагдсан юм. Жижигхэн тосгонд тєрсєн тэд яг л хэвийн хvvхдvvд шиг бусадтай тоглож наадаж, гэрийн ажил хийж, эцэг эх болон эгч дvvсдээ туслах зорилгоор нугасны єндєг цуглуулан зарах гэх мэт ажил хийдэг байжээ. 1829 онд тэднийг Британий худалдаачин Robert Hunter олж харснаар тэднийг нэг ёсны vзvvлэн болгон дэлхий даяар хэсvvчлэн аялсан бєгєєд Hunter-тай хийсэн гэрээгээ дууссаны дараагаар ихрvvд єєрсдийн гэсэн бизнест амжилттайгаар оржээ. Тэд 1843 онд эгч дvvс бvсгvйчvvдтэй гэрлэж, Chang 10 хvvхэдтэй, Eng 11 хvvхэдтэй болсон ба тэд нэг байранд хамт амьдардаг байсан байна. Ихрvvд 1874 оны 1-р сард нэг єдєр нас барсан бєгєєд Chang уушгины хатгаа тусч, нойрон дундаа гэнэт vхсэн ба Eng сэрээд ахынхаа vхсэнийг олж мэджээ. Эмч тэднийг салгах хагалгаа хийлгэхийг шаардсан ч Eng талийгаач ахаасаа салахыг хvсээгvй аж. Ингээд тэрээр ахыгаа нас барснаас 3 цагийн дараа нас барсан байна.


Charles Sherwood Stratton, “Эрхийн чинээ хvv” буюу "General Tom Thumb"
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

1838 онд дундаж єндєртэй эцэг эхээс тєрсєн Charles Sherwood Stratton харьцангуй том буюу 4,3 кг жинтэй тєрсєн байна. Амьдралынхаа эхний зургаан сарын хугацаанд Charles-ын єсєлт хэвийн байж, тэрээр 64 см єндєртэй, 6,8 кг жинтэй байлаа. Гэвч гэнэтхэн тэр єсєхєє больчихсон. Тvvний нэг насны ойгоор тvvнийг хэмжихэд тэрээр 6 сарын ємнєхєєс огт єсєєгvй байсан нь эцэг эхийнх нь санааг зовоожээ. Эцэг эх нь хvvгээ эмчид аваачин vзvvлэхэд эмч хvvг нь єнчин тархины булчирхайн буруу ажиллагаанаас шалтгаалан ийм євчтэй болсон мєн хvvд нь єсєх найдвар тун бага байгааг хэлсэн байна. Гэхдээ бусад зvйлээр эрvvл саруул байсан хvvгийн холын хамаатан, Америкийн бизнесмэн P. T. Barnum хvvгийн тухай сонсоод эцэг эхтэй нь гэрээ хийж, хvvд дуулах, бvжиглэх, vггvй жvжиглэлт хийх, нэрт хvмvvсийг дуурайж жvжиглэх зэргийг зааж сургаснаар тvvний нэр алдрын гараа эхэлжээ. Английн хатан хаан Викториягийн ємнє хоёр ч удаа гарч, хожмын Edward VII хаан болсон Уэльсын ханхvvг 3 настайд уулзаж байсан энэ нэрт хvний єндєр ердєє 102 см, жин нь 32 кг байсан байна. 1863 онд тэрээр Barnum-ын жvжигчин Lavinia Warren гэгч одой эмэгтэйтэй гэрлэсэн ба тэднийг ерєнхийлєгч Lincoln цагаан ордондоо хvлээн авч байжээ. 1883 онд цус харвалтаар 45 настайдаа гэнэт нас барсан тvvний оршуулганд 10,000 орчим хvн оролцож, P.T. Barnum Америкийн Connecticut мужийн Bridgeport хотын Mountain Grove Cemetery оршуулгын газарт Tom Thumb-ын бодит хэмжээ бvхий гантиг чулуун суурьтай хєшєєг босгуулжээ.


Daisy and Violet Hilton
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

1908 оны 2-р сарын 5-нд залуухан, гэрлээгvй, баарны vйлчлэгч эмэгтэй Kate Skinner-ээс тєрсєн Daisy болон Violet Hilton нар нь нийлээтэй тєрсєн ихрvvд юм. Ихрvvдийг Skinner-ийн босс Mary Hilton хэтийн ашигтай ажиллагааны тєлєє эхээс нь бараг худалдаж авсан бєгєєд єєрийн асрамжинд єсгєж хvмvvжvvлжээ. Ихэр эгч дvvсийн намтарт єгvvлснээр хатагтай Mary Hilton болон тvvний нєхєр, охид нь ихэр эгч дvvсийг хатуу чанга, дарамттай нєхцєлд байлгаж, дуулах бvжиглэх зэргийг сургадаг байсан гэнэ. Гуравхан настайгаасаа эхлэн Англи, тvvнчлэн Герман, Австрали, Америкаар аялан тоглох болсон ихрvvдийн олсон бvх мєнгийг хянагч нар нь авдаг байж. Mary-г нас барсны дараагаар тvvний нєхєр болон охид нь ихрvvдийг хяналтандаа авсан ч 1931 онд ихрvvд єєрсдийн халамжлан хvмvvжvvлэгчид гэх тэднийг шvvхэд єгсєн байна. Аялан явагч варьетед ажиллах болсон тэднийг аялалын менежер нь ямар нэг дэмжлэггvйгээр хаяж орхисноор тэд ойролцоох ногооны мухлагт ажиллах болжээ. 1969 онд 60 настайдаа гонконгийн томуугаар гэртээ нас барсан байдлаар олдсон тэдний vхлийн талаар шvvх эмнэлэг Daisy эхлээд нас барж, тvvнээс хойш 7 хоног хvрэхгvй хугацаанд Violet нас барсан гэсэн мэдэгдлийг гаргасан байна.


Stephan Bibrowski, ”Арслан нvvрт хvн Lionel”
[ XopoM.com ] фото

Польшид тєрсєн Stephan Bibrowski нь 1901 онд Barnum & Bailey Circus цирктэй хамт шоу ертєнц дэх карьераа эхлvvлжээ. “Lionel, the Lion-Faced Boy” хэмээн нэрлэгдсэн тэрээр гимнастикын vзvvлбэр vзvvлж, тавцан дээр зогсоод сониуч зантай цугласан олонд єєрийн амьдралын тvvхийг єгvvлдэг байжээ. 1890 онд бусад нь бvгд хэвийн 6 хvvхэдтэй айлын 4 дэх хvvхэд болон мэндэлсэн энэ хvний тухай хачирхалтай яриа байдаг нь тvvний ээж хvvхдээ тээж байхдаа нєхрийгєє циркийн алдагдсан арслан бариулж алагдахыг харсан нь тvvний гэдсэн дэх хvvхдийн нvvр арслангийнх шиг болсон гэсэн яриа аж. Мєн арслан нvvрт хvv харанхуйд харах чадвартай мигуйн тєрлийн нvдтэй гэдэг байж. Гарын алга, хєлийн ул зэргээс бусад биеийнх нь бvх хэсэг тэр чигтээ vсээр хучигдсан Bibrowski-ын нvvрний vс 20 см, биеийнх нь vс 10 орчим см урттай байдаг байв. Тэрээр харагдах байдлын хувьд багагvй аймшигтайг эс тооцвол vнэхээр гайхалтай хvн байжээ. Тєгс хувцаслаж, таван хэлээр тєвєггvй ярьдаг байсан ба маш сайн боловсролтой нэгэн байсан Bibrowski 41 насандаа зvрхний шигдээсээр нас баржээ.


Grady Franklin Stiles, Jr, "Lobster Boy"
[ XopoM.com ] фото

Гар хєлний хурууны тєрєлхийн эмгэгтэй гэр бvлийн удмын зургаа дахь хvн болсон Grady Franklin Stiles, Jr., нь 1937 оны 7-р сарын 18-нд тєржээ. Тэдний удмын хамгийн анхны ийм эмгэгтэй хvн 1805 онд тєрснєєс хойш нийт 6 хvн хавчин сарвуутай тєрсний хамгийн сvvлийнх нь Grady Stiles, Sr., юм. Алхаж гишгэх чадваргvй байсан тэрээр тэргэнцэрээр явдаг байсан ч дээд биеэ маш сайн хєгжvvлж чадсанаар сарвуун дээрээ хєдєлж чадах болжээ. Хоёр удаа гэрлэсэн тэрээр дєрвєн хvvхэдтэйгээс хоёр нь эцэгтэйгээ адил эмгэгтэй тєрсєн байна. Stiles хоёр хvvхдийнхээ хамт Хавчны гэр бvл нэртэй аялан тоглолт хийдэг байв. Зан араншингийн хувьд архинд донтсон, гэр бvлийнхэндээ тун хатуу ширvvн ханддаг байсан Stiles том охиныхоо сvйт хархvvг хуримынх нь ємнєх єдєр буудан хороосноор шvvхэд дуудагдсан ч 15 жилийн тэнсэн харгалзах ял авсан байна. Тvvнээс хойш архи уухаа больж, анхныхаа эхнэртэй эргэн гэрлэсэн ч удалгvй дахин архинд автаж, гэр бvлийнхэндээ бvр ч аймшигтай хандаж болжээ. Тиймээс тvvний эхнэр Maria хvv Harry Glenn Newman Jr.,-ийн хамт 1992 онд Stiles-ийг хороолгохоор 1500 доллараар хvн хєлсєлж, тэр хvн нь Stiles-ийг дагзанд нь гурван удаа буудаж хєнєєжээ. Maria Stiles шvvгчдэд хандан "Миний нєхєр миний гэр бvлийг алах байсан. Би vvнд зvрхнийхээ гvнээс итгэж байна. Ийм явдал болсонд намайг уучлаарай, гэхдээ миний гэр бvл одоо аюулгvй боллоо" хэмээсэн байна.


Prince Randian
[ XopoM.com ] фото

Жинхэнэ нэр нь тодорхойгvй хэвээр vлдсэн Prince Randian гэгч энэ хvн 1871 онд тєржээ. vе мєчгvй энэ хvн уруулаараа тамхи ороох vзvvлбэрээрээ ихэд алдаршсан юм. Тvvнийг 1889 онд P.T. Barnum Америк руу авчирсан гэх яриа байдаг. 45 жилийн турш циркийн сонирхолтой vзмэр байсан энэ хvн хинди, англи, герман, франц хэлээр ярьдаг байв. Дєрвєн охин, нэг хvvгийн эцэг байсан тэрээр vхэх хvртлээ эхнэр Princess Sarah-гийн хамт Нью Жерсигийн Paterson хот дахь гэртээ амьдарчээ. Уруулаараа бийр, харандаа зуугаад зурах, бичихээс гадна амандаа зуусан хутгаар єєрийн сахлыг хусах чадварыг эзэмшсэн Prince Randian 1934 онд хамгийн сvvлчийнхээ тоглолтын дараа 63 насандаа єєд болжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4306313/7fb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
25536 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2011-03-13 749
25535 yanaa yarltai heleech [2] hyars 2011-03-13 1056
25534 БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД **010-7566-7074** zax-zeel 2011-03-13 669
25533 **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *55% sale*( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel 2011-03-13 924
25532 asuuya???????? [3] martuuzai 2011-03-13 1121
25531 hurungiin batalgaa gargana sormuusmaa 2011-03-13 545
25530 KARGO??? joons 2011-03-13 819
25529 urilga bichih talaar zovlooch [1] dokodoko 2011-03-13 985
25528 Цүнх таны имиж төдийгүй зан чанарын нэгэн илрэл 수영 2011-03-13 1233
25527 herbalife buteegdehuun hyamdraltai herb 2011-03-13 675
25526 Алим идвэл урт насална 수영 2011-03-13 777
25525 Хэрэв та нөхрийнхөө дээрэнгүй занг даръя гэвэл.. Ээж минь 2011-03-13 738
25524 Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр Ээж минь 2011-03-13 1076
25523 Архины хэрэглээний түвшинг шалгах тест 수영 2011-03-13 1169
25522 Монголчууд Сөүлээр дамжин эх орондоо ирэх боломж бүрдлээ 수영 2011-03-13 787
25521 Oriflame buteegdehuun borluulj baina ta oriflame.mn orj catalogoos buteegdehuunee sonirhooroi 010 8409 0721 shinesoel 2011-03-13 3939
25520 БУЛАН БУЗАРЛАЛГҮЙ ДАЛД ОРЖ ҮЗ... [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-13 1681
25519 urilga bichih talaar zovlooch [1] dokodoko 2011-03-13 1217
25518 ГАДААДАД ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА МИНИЙ МОНГОЛ ХҮН ИНГЭЖ !!!!!!!!!!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-03-13 1014
25517 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2011-03-13 620
25516 so-toi suusan busguichuudees [4] altankr 2011-03-13 1406
25515 Бүх монголчуудыг үнэ төлбөргүй авчрахгүй 수영 2011-03-13 716
25514 Монгол иргэдийн түрүүч нутагтаа ирлээ 수영 2011-03-13 1004
» Байгаль дэлхийн алдаа болсон ч циркийн урлагт нэрээ мєнхєлж чадсан гаж хvмvvс 수영 2011-03-13 1992
25512 Сайн байцгана уу? [2] сойр 2011-03-13 1065
25511 Бариа засал хийж байна МонголТв 2011-03-13 626
25510 Жинхэнэ нэрээ нууцалсан Монголын одод 수영 2011-03-13 917
25509 3-SARIIN 23ND YABAH OYUTAN HUUHED ABCH YABNA good morning 2011-03-13 503
25508 Япон улсад болсон газар, хөдлөлт, цүнамид өртөөгүй эсэн мэнд байгаагаа монголчуудын нэрс /Шинэчлэгдэв/ [1] [16] 수영 2011-03-13 7971
25507 kargo asuuya [1] Бамбаруушхан 2011-03-13 600
25506 hi eejvvdees asuuh zvil bna meddeg n helj ugch tuslaach [1] bambar bambar 2011-03-13 1110
25505 Шар айраг хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлал нэмэгддэг 수영 2011-03-13 1504
25504 ***НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ*** face beauty 2011-03-13 728
25503 ***НҮҮРНИЙ ГОО САЙХНЫ МАССАЖ*** face beauty 2011-03-13 680
25502 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2011-03-13 694
25501 asuuyaa nudnii ursdgui harandaa bnuu..... [1] siahan 2011-03-12 1137
25500 HURUNGIIN BATALGAA GARGANA sormuusmaa 2011-03-12 581
25499 Америкад гайхагдаж байгаа Монголын бахархалууд 수영 2011-03-12 1264
25498 ajiliin so sait heleed uguuch [3] kjl 2011-03-12 744
25497 ajiliin so sait bval helj uguuch kjl 2011-03-12 688
25496 Бид дэлхий ээжийн бөөрөнд наалдсан энгийн нэг ижил төрлийн амьтад шүү дээ. [1] 수영 2011-03-12 755
25495 Уучлаарайгаар Чинь Ундаа Авч Уухгүй Тэгэх үү 수영 2011-03-12 893
25494 Сумогоос Холливуудруу 수영 2011-03-12 1611
25493 Японоос хэн нэгнийг хайх систем бий болжээ [1] 수영 2011-03-12 838
25492 хэлж өгөөч [4] Үүрд хамт 2011-03-12 1252
배너신청
자생병원

배너신청