Moderator: mgl_300

Ханийн зурхай

Views 3044 Votes 0 2010.03.20 18:00:46

Ханийн зурхай

Хэнд ямар эхнэр таарах вэ?

Хонь: Хонины ордны эхнэрүүд шударга зантай. Гэр бүлдээ үнэнч. Аливаад идэвхитэй ханддаг. Тэд нөхрөөрөө бахархах дуртай. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Төдийлөн гуниг гутралд автаад байдаггүй. Өөдрөг сэтгэлтэй. Гэхдээ тэд дэндүү тэвчээргүй. Энэ нь хонины ордныхны нэг дутагдал, дутагдалтай тал нь. Хонины ордны хүүхнүүд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхдээ удаан бодож байж шийддэг. Тэд, эр хүний хувьд гэр орон нь тохь тухтай, тайван уур амьсгалтай, нэг ёсны бат бэх цайз байх ёстой гэж ойлгодог.

 

Үхэр: Үхрийн ордыг банкны эзний орд гэж үздэг ч тал бий. Тэгээд ч энэ ордны эхнэрүүд мөнгө болон үнэтэй эд зүйлсэд маш дуртай. Үхрийн ордны хүүхнүүд нөхрөө амьдралынхаа түшиг тулгуур гэж үздэг. Тийм болохоор эр нөхрөө зөв шударгаар ажиллаж хүссэндээ заавал хүрэх ёстой гэж үздэг. Аливаад ялагдал хүлээх дургүй. Үхрийн ордны эхнэртэй эрчүүд эхнэрээ их үнэлдэг. Учир нь тэд ажил хэрэгч, бас мөнгө санхүүг нь ухаалаг хөтлөн явуулдаг. Тэд бас мэдрэмж сайтай. Нөхрийнхөө хувцаслалтанд их анхаардаг. Баян, ухаантай найз нөхөдтэй байхыг эрхэмлэдэг. Тансаг чамин байдалд дуртай. Дутагдалтай тал нь гэвэл эд мөнгөний сонирхол нь давамгайлах тусам амьдралд нь томоохон бэрхшээл тохиолдож болзошгүй.

 

Хамтатгах: Хамтатгахын ордны эхнэрүүд бусдаас онцгой байхыг хичээдэг. Хэн нэгэнтэй адил байхыг хүсдэггүй. Үргэлж ялгарч байхыг хичээдэг. Тэд амьдралд өөдрөг ханддаг. Хамтатгахын ордны хүүхнүүд цэргийнхэн юм уу, эсвэл дипломатууд, гадаад оронд аялах дуртай юм уу, гадаадад явдаг ажилтай эрчүүдийн эхнэр байвал илүү тохирно. Ер нь хамтатгахын ордны хүүхнүүд хөгжилтэй, зочломтгой, нөхөрсөг, сайн эзэгтэй нар байдаг. Хэрвээ нөхөр нь эхнэрийнхээ үгэнд ач холбогдол өгвөл маш сайн хамтрагч болж чадна. Хамтатгахын ордны хүүхнүүд үглэж яншдаггүй, хэрүүл хийдэггүй сайн чанартай.

Мэлхий: Мэлхийн ордны эхнэрүүд маш сайн хань байдаг. Тэд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж чаддаг. Нөхрөө үнэнчээр хүлээдэг. Тэгэхээр энэ ордны эхнэртэй эрчүүд жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн ордны эхнэрүүд гэр орныхоо уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал тавьдаг. Үр хүүхэддээ халамжтай сайн ээж байдаг тул нөхрөө ч эхийн хайраар хайрлаж чаддаг. Тэд олноос онцгой байх дургүй, гэрийн эзэгтэй нар байдаг. Нөхөртөө өрхийн тэргүүн гэдгийг нь мэдрүүлж чаддаг. Бага зэргийн зөрүүд зан, бусдад итгэдэггүй байдал нь Мэлхийн ордны эхнэрүүдийн муу тал нь байдаг.

 

Арслан: Арслангийн ордны эхнэрүүд хэнд ч анзаарагдахгүй байхыг зөвшөөрдөггүй. Тэд нэр алдар хийгээд хангалуун тансаг амьдралд дуртай. Энэ ч утгаараа тэд өндөр албан тушаалтай юм уу, эсвэл алдар нэртэй нөхөртэй байхыг эрмэлздэг. Энэ хүсэл нь биелвэл аз жаргалтай амьдардаг. Арслангийн ордны эхнэрүүд нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг, нөхрийнхөө тоомжиргүй байдлыг үл тэвчдэг. Арслангийн ордны эхнэрүүдийн дутагдалтай тал нь хувиа хичээмтгий зан юм. Иймд болж өгвөл захиран тушаах хүслээ барьж, эр хүний өөрийгөө хүндэтгэн, эр хүн өөрийнхөөрөө байх ёстой гэдгийг ойлгож чадвал аз жаргалтай амьдарна.

 

Охин: Охины ордны эхнэрүүд бусдаас ялгарч онцгойрох дургүй. Далдхан амар жимэр байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд дургүй. Гэхдээ эр нөхөртөө халамжтай, хэл ам түргэнтэй байдаг. Өөрийнхөө гадаад байдалдаа нэг их анхаарал тавиад байдаггүй. Энэ ордны эхнэрүүд эрдэмтэн, судлаач, өмгөөлөгч, түүхч гэх мэтийн оюуны хөдөлмөр эрхэлдэг нөхөртэй байвал аз жаргалтай сайхан амьдарна. Ийм мэргэжилтэй эрчүүд охины ордны бүсгүйтэй гэрлэвэл сайхан амьдарна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэд нөхрийнхөө өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулахгүй байх чадвартай.

Жинлүүр: Жинлүүрийн ордны эхнэрүүд гэр бүлийн амьдралыг гартаа атгаж байх эрмэлзэлтэй байдаг. Тэд нөхрийнхөө хүсэл сонирхол, хийдэг ажлыг нь ойлгохыг хичээдэг. Бас амархан шинэ найз нөхөдтэй болдог. Нөхрийнхөө хүсэл сонирхлоос гажихыг хүсдэггүй. Жинлүүрийн ордны эхнэрүүд ганцаардлыг тэвчдэггүй, ухаалаг эхнэрүүд байдаг. Тэд нөхрийнхөө ажил төрлийн онцлогийг ухаарч, ойлгож, сайн зөвлөгөө өгч чаддаг. Тэд эр эмийн асуудлаар ч ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Тэд нэр хүндийг чухалчилдаг болохоор өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг.

 

Хилэнц: Хилэнцийн ордны эхнэрүүд эрч хүчтэй, аливаад өөрийнхөөрөө ханддаг. Тэд эрх чөлөөг илүүтэй эрхэмлэдэг. Хилэнцийн ордны эхнэрүүд их үнэнч, итгэлтэй хүмүүс байдаг. Тэд өөрийнхөө хайр дурлал, сайн сайхан амьдралын төлөө тэмцэж чаддаг. Хилэнцийн ордны эхнэрүүд нөхөртөө аз жаргал өгч чаддаг. Тэд аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хүмүүсийг шинжихдээ сайн. Ямар ч үед биеэ барих чадвартай. Хилэнцийн ордны эхнэрүүд мөнгөнд ухаалаг ханддаг. Өөртөө их хайртай, тийм болохоор өөрийгөө золиослох дургүй. Сексийн хүсэл, таашаал ихтэй тул үүнийхээ төлөө сэтгэл дундуур амьдралаасаа татгалзахад ч бэлэн байдаг.

Нум: Нумын ордны эхнэрүүд амьдралын эрч хүч, сэтгэлийн тэнхээ сайтай хүмүүс байдаг. Тэд мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэггүй. Тэд ямар ч тохиолдолд өөрийгөө илэрхийлэх чадвартай. Хэрэв урагшгүй нөхөртэй таарсан бол нөхрөө азгүй, арчаагүй гэж зэмлэхгүй. Гэхдээ өөдрөг байхыг шаарддаг. Гэрийн ажил хийх дургүй. Гэсэн ч гэр орноо цэвэр цэмцгэр тохилог орчин байлгахыг эрхэмлэдэг. Үнэтэй, чанартай, сайхан эд зүйлсэд дуртай. Нумын ордны эхнэртэй бол гэр, ахуйдаа шаардлагатай зүйлээр нь хангаж, өөрийнхөөрөө байх бололцоо өгөх хэрэгтэй. Тэд нөхрөө уйдаахгүй, ямагт сэтгэл өөдрөг, инээд хөөртэй байдаг. Ер нь нумын ордны эхнэрүүд сэргэлэн цовоо, сайхан амрагт тооцогддог. Тэд адал явдал, санаанд оромгүй явдалд дуртай.

 

Матар: Матрын ордны эхнэрүүд уйгагүй хөдөлмөрч, их махруу, зүтгэлтэй хүмүүс байдаг. Тэд сайн сайхан амьдралаа өөрсдийнхөө хичээл зүтгэлийн үр дүнд буй болсон гэж үздэг. Hөxpee нэр алдар, амжилтад хүрсэнгүй гэж гоморхдоггүй. Харин ч амьдралаа өөд нь татахын тулд түүнийг шаргуу хөдөлмөрлөхийг шаарддаг. Юу юугүй яаран тэмүүлдэггүй. Аливаад маш хямгатай ханддаг. Мөнгийг гамтай зөв зарцуулдаг. Холын бодолтой, тэвчээртэй эхнэр юм.

 

Хумх: Бумбын ордны эхнэрүүд эд хөрөнгөнд илүүтэй анхаарал хандуулдаг. Тэдний хувьд мөнгө гэдэг багагүй ач холбогдолтойд тооцогддог. Тэд “төгс төгөлдөр эр нөхөр”-тэй байхыг мөрөөдөж түүнийгээ эрж хайдаг. Тийм хүнийг олж бас сонгож ч чаддаг. Тэд одоогийнхоосоо илүү өндөрлөгт хүрэхийг хичээдэг. Үүний тулд нөхрөө турхирч, түлхэж, чиглүүлж байдаг. Энэ ордны эмэгтэйтэй төрийн албан хаагч юм уу олон нийтийн зүтгэлтэн гэрлэвэл илүү аз жаргалтай амьдарна. Хумхын ордны эхнэрүүд хар буруу санаагүй, юу юугүй хардаад байдаггүйгээрээ бусад ордоос давуу талтай.

 

Загас: Загасны ордны эхнэрүүдийн хувьд нөхрийнх нь тайван амгалан, аз жаргалтай байдал нь хамгаас чухал байдаг. Тэд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авахыг хичээдэг. Юм болгон дээр нөхрийнхөө санаа бодлыг асуудаг. Үүгээрээ энэ гэрийн хамгийн чухал хүн нь чи, хэрэв чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг нөхөртөө төрүүлж чаддаг. Гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд энэ ордны эхнэрүүд хамгийн тохиромжтой хань болж чадна. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө зааварлаж, санасан бодолд нь хориг саад тавих дургүй. Сайн тал нь гэвэл нөхрөө амьдралынхаа түшиг тулгуур гэж бодож явдаг. Ийм сэтгэгдлийг ч нөхөртөө төрүүлж чаддаг.

 

 

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.20 18:13:40
*.240.66.239

Амьдралын утга учир гэж юу?
Хэний ч төлөө биш байж болохгүй ээ хэн нэгний төлөө байх хэрэгтэй, хар амиа хоовхойлон бодож хэрхэвч болохгүй.. хэнд ч аливаад буруу өгөхгүй, өөрийн хийсэн сонголтондоо, өөрийн гаргасан шийдвэртээ харамсаахгүйгээр бат зогсож, хэн нэгний гомдоож, хэн нэгэнд муу юм бодож,муу зүйл хийхгүйгээр урагш харан ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр бодож, өөртөө итгэлтэй өөрийгөө таниж мэдэн, өөрийн гэсэн зорилготойгоор алхах юм боловуу
Гэхдээ мэдээж хүн л юм хойно зүрх сэтгэл гэж нэгэн зүйл байгаагаас хойш Хайр дурлал хагацал гуниг байХ нь гарцаагүй
Хайр сайхаан.. бүтээгүй хайр ч гэсэн өөрийн үнэ цэнэтэй учирсан эзэндээ ухаарал уучлахын гайхамшигийг мөн хайрын мөн чанарыг ойлгуулж үлдээдэг шүү дээ
Тэхээр амьд явах , амьдрах сайхаан гэж…Мэдээж амьдрал дандаа тэгш дардан байхгүй нь ойлгомжтой.
Хамгийн гол нь юу ч болж, юу ч тохилдсон хамгийн гол зүйл болох ИТГЭЛИЙГ л алдаж болохооргүй юм шиг .. Аливаад цөхөрч гуниглах үе бишгүйдээ л гарахын тэглээ гээд түүнд бууж өгөлгүйгээр, түүний цаана илүү сайхан гэрэл гэгээтэй зүйл бий гэж, эсвэл үүнээс гарах арга замаа л зөв олох л хэрэгтэй гэж бодож явдаг.
Нэгэн хүн ингэж хэлсийшүү……
Хүн материаллаг зүйлээр баян тансаг амьдрахдаа биш, насны эцэст эргэн дурсахад хэн нь олон аз жаргалтай хором ихийг цуглуулсан нь тэр нь л аз жаргалаа гэж ..
Үнэхээр бодоод үзэхэд аз жаргал удаан үргэлжилдэггүй хоромхон зуурын, агшин зуур л байдаг. Энэ үг бас нэгийг бодогдуулхаар юм шүү.
ТЭГВЭЛ ХАЙРЫН ТУХАЙ
Хайр үнэхээр агуу хайранд атаархал, үзэн ядалт, үл уучлал гэж байдаггүй харин хайр бол тэвчээрийг, ухаалаг байдлыг л хүнээс шаарддаг.
Хайр гэгч энэ агуу зүйлийн өмнө мянга мянган жил хүн төрөлхтөн ялагдан дийлдэж бууж өгсөөр ирсэн. Ямар ч хахир хатуу хүн, зөрүүд, бардам зан чанартай хүн хайрын өмнө өвдөглөн сөхөрч зүрх сэтгэл нь яг л хүүхэд шиг догдлон хөөрч баярлан инээмсгэлж бас гансран шаналж, гашуудан уйлдаг. Тэхээр хүний зүрх сэтгэлд хэн байхаас нь үл шалтгаалан, хэнийг ч үл голон хүрдэг ганцхан зүйл бол ХАЙР.
Хэрэв чи хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай бол түүнийхээ өмнө боол нь байж чадхаар болдог. Түүнийгээ хайрлана гэдэг нь хүндлэнэ гэсэн үг. Чи тэхээр хайртай хүндэлдэг хүнээ элдвээр хэлж, түүнийхээ өмнө элдвээр аашилж чадна гэж үү?
Хайртай бол ингэж зүрхлэхгүй ээ, харин ч эсрэгээрээ түүнийхээ л төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг.Зөвхөн түүнийхээ л аясаар байж, түүнийхээ дуртай зүйлийг хийж, түүнийг инээлгэж, үргэлж түүндээ сайхан харагдахыг хичээж,түүнийхээ өмнө өөрийн бардам зан,өөрийн нэр хүндээ ч үл огоорон зүрх сэтгэл чинь зөвхөн тэрний төлөө бүхий л зүйлийг хийхийг эрмэлзэнэ.
МАСК
Заримдаа өөрийнхөө өнгөрсөнийг, одоог,ирээдүйг бодон төсөөлдөг. Бас хүссэнээр болдоггүй энэ амьдралд зарим нэгэн зүйлтэй эвлэрэхээс өөр аргагүй байгагаар нь хүлээн авхаас өөр аргагүй тийм зүйл ч тохиолдох юм.
Тэглээ гээд шантрахгүйгээр урагш алхахгүй бол болохгүй шүү дээ тиймээ.. Аливаад бууж өгөлгүй ИТГЭЛЭЭР сөрөн давахыН тулд хэсэг хугацаанд МАСК-тай явахаас өөр аргагүй ШААРДЛАГА ГАРАХЫН…
Гэхдээ амьдрал бол жүжиг гэж ярьдаг байхаа тэхээр түүнд тоглож дүрд хувирхын тулд мэдээж нүүрээ хувиргаж маск зүүх л хэрэг гарна шүүдээ
Тэхээр хүн амьдарлынхаа тодорхой хэсэгт, тодорхой хугацаанд масктай л явна. Гэхдээ ингэсний буруу байхгүйм шигээ..Яагаад гэвэл хүн гэдэг амьтан өөртөө болон өөрийн нэр төрөндөө хайртай тэхээр мэдээж өөр хэн нэгэнд өөрийнхөө сул талаа үзүүлж олзлуулахыг хүсэхгүйш дээ тиймүү

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211375
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239293
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366730
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365273
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524298
12531 hi hariulaach [1] goch Mar 20, 2010 895
12530 Та ямар хүн бэ? 157359 Mar 20, 2010 737
12529 ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 20, 2010 1237
12528 ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4] haliungo Mar 20, 2010 1017
12527 ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 20, 2010 896
12526 Умайн хүзүүний хавдар гэж юу вэ? 157359 Mar 20, 2010 2269
12525 Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11] Мишээл Mar 20, 2010 1294
12524 yu gedeg bilee [2] Tengerlegbvsgvi Mar 20, 2010 831
12523 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon Mar 20, 2010 611
» Ханийн зурхай [1] 157359 Mar 20, 2010 3044
12521 Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй 157359 Mar 20, 2010 1245
12520 НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ Mar 20, 2010 1128
12519 eejuudee helj ogooch [5] minii hani Mar 20, 2010 1016
12518 Нялх хүүхэдтэй харьцах ёс 157359 Mar 20, 2010 1886
12517 эхчүүдэд зөвлөж байна file [2] 157359 Mar 20, 2010 918
12516 hi busguichuudee setgelee huvaaltsaach [9] engvv Mar 20, 2010 1533
12515 Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт 157359 Mar 20, 2010 943
12514 Өндгөвчний үүрэг ажиллагаа 157359 Mar 20, 2010 2036
12513 Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ? 157359 Mar 20, 2010 1362
12512 Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1] 157359 Mar 20, 2010 1032
12511 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 Mar 20, 2010 1386
12510 Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж 157359 Mar 20, 2010 1120
12509 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ Mar 20, 2010 886
12508 ohidoo notebook awii Мишээл Mar 20, 2010 630
12507 Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt 157359 Mar 20, 2010 9334
12506 Турах дэвшилтэд аргууд 157359 Mar 20, 2010 5526
12505 Жирэмслэхээс хамгаалах аргууд [1] 157359 Mar 20, 2010 4674
12504 Нөхөргүй хүүхнүүдийн зовлон 157359 Mar 20, 2010 1337
12503 tuslaarai hvmvvsee [1] b.hurlee Mar 20, 2010 750
12502 so-goor yu gedeg yum bol? [1] NATSIST Mar 20, 2010 998
12501 Танайх ямар гэр бүл вэ? 157359 Mar 20, 2010 1189
12500 sariin temdeg maani irdeggvi ee [5] 오기 Mar 20, 2010 9098
12499 Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй 157359 Mar 20, 2010 959
12498 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? 157359 Mar 20, 2010 776
12497 Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1] 157359 Mar 20, 2010 3625
12496 Асуулт байнаа????? [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ Mar 20, 2010 1129
12495 Энэ одоо хоол уу? [2] Маралгоо Mar 20, 2010 787
12494 Жирэмсэн эх та эрүүл байна уу 157359 Mar 20, 2010 1945
12493 Содон барималууд ,,,,, tengis999 Mar 20, 2010 947
12492 Хvvхдийн нэмэгдэл хоол [1] 157359 Mar 20, 2010 1272
12491 Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!! tengis999 Mar 20, 2010 927
12490 turmaar bn ????/ [4] bum3 Mar 20, 2010 2057
12489 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй 157359 Mar 20, 2010 1003
12488 jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2] tengis999 Mar 20, 2010 942
12487 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 Mar 20, 2010 806
배너신청
자생병원

배너신청