Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нөхөргүй хүүхнүүдийн зовлон

Гуч гарсан хүүхнүүд өнөөдөр яаж амьдарч байна вэ гэж нэг найз минь надаас асуув. Яг үнэндээ түүний асуултын хариуд өгчих олигтой хариулт надад олдсонгүй. Тиймээс би энэ цагийн хүүхнүүдийн, тэр дундаа 30 гарч яваа миний үеийн бүсгүйчүүд хэрхэн амьдарч байгааг сонирхсон юм. Найз бүсгүйчүүдийн маань хувьд хамгийн их санаа зовоодог асуудлын нэг бол нөхөр.

Нөхөртэй болох, түүнийг хаанаас яаж олох /сүүлийн үед сайн нөхөр олдохоо больсон/ хамгийн гол нь тэр нөхөр өмнө нь амьдрал зохиож байгаагүй, архи уудаггүй, агсам тавьдаггүй, хардахгүй, зодохгүй гэх мэт цөөн хэдэн шалгуурын тухай ярьдаг боловч харамсалтай нь энэ шалгуурт тэнцчих хүн ховордсон гэдэгтэй бүсгүйчүүд санал нийлдэг юм. Нуулгүй хэлэхэд миний үеийнхэн сайн нөхөр хайж байгаа. Эмэгтэй хүний хувьд өөртөө таарч тохирсон хань ижил олно гэдэг хүнд давааны нэг. Тийм болохоор энэ давааг туулахад бэрхшээл их бий л дээ.

Мэдээж, хамгийн их сэтгэл зовоодог асуудлын нэг нь нас. Цагийн зүү хүн бол гонд тэгш үйлчилдэг учраас энэ эргүүлэгт ямар ч арын хаалга байхгүй. Тиймээс эмэгтэй хүнд хөгшрөлт гэдэг үхлийн дайтай сонсогдох. Амьдралд зайлшгүй тохиолдох энэ бүх асуудлаас үүдэж бүсгүйчүүд маань яах аргагүй нөхөрт гарах гэж яарцгаадаг. Сэтгэл зүрх нь хэдий яарч байгаа ч санаснаар асуудлыг шийдэхгүй нь ойлгомжтой. Ямар "би хөгширлөө, надад нөхөр хэрэгтэй байна, эсвэл би хүнтэй танилцмаар байна" гээд пайз зүүгээд явалтай нь биш. Энэ бүхнийг бодохоор нөхөрт яаж гарна даа гэж шүүрс алдах найзууд минь мөн ч их байна даа.

Ингээд зогсохгүй ээ. Ядаж байхад ар гэрийнхэн сэтгэлийн дарамтад оруулна. Охин үрээ гэртээ өтөлчих вий гэх болгоомжлолоос үүдэж аав ээжүүд нөхөр хайх "эрэлд" идэвхтэй оролцох. Ямар сайндаа л ажлаа тараад ирэхээр намайг давуулж хараад байх юм. Хүн дагуулаад ороод ирээсэй гэж боддог бололтой. Тэгээд хүн дагуулж гэртээ орохгүй болохоор бүр аргаа бараад охин минь нэг сайн хүнээс хүүхэдтэй бол, ээж аав нь амьд сэрүүндээ ганц хүүхдийг чинь өсгөөд өгье гэж ятгах нь хэцүү. Ямар дэлгүүрт ороод дуртай идэх юмаа авах гэж байгаа биш. Тэгээд ч тэр аав ээжийн яриад байгаа сайн хүн нь хаана ч байгаа юм, бүү мэд. Амаар биш цаг хугацаагаар шийддэг ийм л хэцүү асуудал бидний үеийнхний нэг зовлон.

Ганц бие нөхөргүй хүүхнүүдийн зовлон ийм байхад нөхөргүй, хүүхэдтэй бүсгүйчүүдийн амьдралын сонголт түүнээс ч амаргүй. Цаг хугацааны аясад алдаж оносон бүсгүйчүүд дахин шинэ амьдрал зохиохоос үргэлж айдаг. Нэг удаа алдсан, одоо бол хашир үзнэ шүү гэх бодол давамгайлдаг учраас тэр болгон хүнтэй танилцах бодол өвөртөлдөггүй. Гэхдээ энэ нь цаашдаа ганцаараа амьдарна гэсэн үг биш л дээ. Хамгийн түрүүнд ийм амьдралтай бүсгүйчүүд өөрийгөө бус үр хүүхдээ нэгдүгээрт тавьж амьдралын салхийг сөрдөг юм. Энэ тухай найз бүсгүй маань хуучлахдаа, хүүхэд томрох тусам нөхөртэй болох хүсэл аяндаа сэтгэлээс холдон одох юм. Яагаад гэхээр, өсч яваа хүүхэдтэй таарч тохирох хүн олдох болов уу гэж санаа зовно. Бас өөр өнцгөөс харахад надаас илүү мөнгө төгрөгтэй байр, унаатай байгаасай гэж бодох юм. Өмнө нь дутагдах гачигдахын зовлон амсч байсан учраас одоо олон зүйлээс халшраад байх болсон. Үнэнийг хэлэхэд, хүний хоёр дахь амьдрал гэдэг чинь тэр чигээрээ "тооцоо" байдаг бололтой. Залуудаа юу, юугаа мэдэхгүй амьдрал зохиогоод бүтээгүй, одоо харин сэтгэл зүрхээ гээн орхиж хэн намайг аятайхан аваад явчих бол гэдгийг л бодох  болсон гэж билээ.

Үнэндээ найзтай минь адилхан зовлонтой бүсгүйчүүд олон байгаа. Тийм болоод дахин нөхөрт гарахаас айж, харин сайн найз залуутай юм уу, эсвэл байнгын харилцагчтай байхыг тэд илүүд үздэг юм. Гэхдээ мэдээж өөртэйгаэ адил зиндааны хүнийг сонголтдоо оруулахгүй л дээ. Тэгэхээр өөрөөсөө илүү ажилтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй, тэр дундаа гадаадынханд зөөлөн ханддаг гэдгийг нуугаад яахав.

Харин энэ цагийн нөхөртэй бүсгүйчүүдийн хувьд асуудал өөрөөр эргэнэ. Жинхэнэ эргүүлэгтэй амьдралын золиосонд энэ бүлгийн бүсгүйчүүд илүү өртөмтгий, ёстой салъя салж болохгүй, амьдаръя амьдарч болохгүй тийм л хоёрдмол сэтгэл өвөрлөн нүдээ аниад л яваад байх.

Хүн харахад нөхөртэй. Гэсэн ч тэдгээр нөхрүүдийн нэмэр тус даанч бага. Ямар сайндаа л найз маань за яахав дээ, "бэлэгдлийн" чанартай нөхөр байж л байхаас. Ядаж л нөхөргүй, хүүхэдтэй хүүхэн гэж ойр хавийхандаа хэлүүлэхгүй юм. Үнэхээр аргаа барсан хүний үг л дээ. Тэгээд бас болоогүй, нөхөр нь гэртээ, хүүхдээ хараад гурван жил болж байгаа гэсэн. Ажил олж хий гэхээр яах юм бэ, ямар олигтой цалин олдох биш бараг л автобус унаандаа суугаад таарна гэж өөрийгөө зөвтгөж явдаг гэнэ лээ. Уг нь бол эр нөхөр гэдэг тэр чигээрээ ар гэрийнхэн амьдралыг нуруундаа үүрч дүүрч явмаар юм. Харамсалтай нь, өнөө цагийн "эрчүүд" эзэгтэй нарын үүрэг гүйцэтгэх болсон нь юутай гунигтай вэ.

Бодит байдал ийм л байгаа учраас "сайн эр" хүнийг яаж ч олох юм билээ дээ найз нар минь. Гэхдээ санаагаар унаад хэрэггүй ээ, гуч гарч яваа бүсгүйчүүд жинхэнэ "ОК" гэсэн шүү.

</meta></meta></meta>

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2938401/2c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
12531 hi hariulaach [1] goch 2010-03-20 892
12530 Та ямар хүн бэ? 157359 2010-03-20 734
12529 ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1234
12528 ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4] haliungo 2010-03-20 1015
12527 ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 893
12526 Умайн хүзүүний хавдар гэж юу вэ? 157359 2010-03-20 2265
12525 Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11] Мишээл 2010-03-20 1291
12524 yu gedeg bilee [2] Tengerlegbvsgvi 2010-03-20 828
12523 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-20 608
12522 Ханийн зурхай [1] 157359 2010-03-20 3039
12521 Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй 157359 2010-03-20 1243
12520 НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1125
12519 eejuudee helj ogooch [5] minii hani 2010-03-20 1013
12518 Нялх хүүхэдтэй харьцах ёс 157359 2010-03-20 1882
12517 эхчүүдэд зөвлөж байна file [2] 157359 2010-03-20 915
12516 hi busguichuudee setgelee huvaaltsaach [9] engvv 2010-03-20 1529
12515 Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт 157359 2010-03-20 939
12514 Өндгөвчний үүрэг ажиллагаа 157359 2010-03-20 2033
12513 Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ? 157359 2010-03-20 1358
12512 Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1] 157359 2010-03-20 1028
12511 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 2010-03-20 1382
12510 Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж 157359 2010-03-20 1117
12509 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ 2010-03-20 883
12508 ohidoo notebook awii Мишээл 2010-03-20 627
12507 Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt 157359 2010-03-20 9326
12506 Турах дэвшилтэд аргууд 157359 2010-03-20 5521
12505 Жирэмслэхээс хамгаалах аргууд [1] 157359 2010-03-20 4669
» Нөхөргүй хүүхнүүдийн зовлон 157359 2010-03-20 1334
12503 tuslaarai hvmvvsee [1] b.hurlee 2010-03-20 747
12502 so-goor yu gedeg yum bol? [1] NATSIST 2010-03-20 996
12501 Танайх ямар гэр бүл вэ? 157359 2010-03-20 1187
12500 sariin temdeg maani irdeggvi ee [5] 오기 2010-03-20 9060
12499 Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй 157359 2010-03-20 957
12498 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? 157359 2010-03-20 773
12497 Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1] 157359 2010-03-20 3619
12496 Асуулт байнаа????? [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-20 1127
12495 Энэ одоо хоол уу? [2] Маралгоо 2010-03-20 784
12494 Жирэмсэн эх та эрүүл байна уу 157359 2010-03-20 1941
12493 Содон барималууд ,,,,, tengis999 2010-03-20 944
12492 Хvvхдийн нэмэгдэл хоол [1] 157359 2010-03-20 1269
12491 Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!! tengis999 2010-03-20 924
12490 turmaar bn ????/ [4] bum3 2010-03-20 2053
12489 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй 157359 2010-03-20 999
12488 jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2] tengis999 2010-03-20 938
12487 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-03-20 803
배너신청
자생병원

배너신청