Жирэмсэн байх үед нойронд хэрхэн өөрчлөлт орох вэ? Жирэмсэн үед биед дааврын өөрчлөлтүүд гардаг учраас нойрсолтонд өөрчлөлт ордог.
• Эхний 3 сар нойр хүрэхгүй байж шөнө их сэрдэг.
• Дараагийн 3 сар ихэнх эмэгтэйчүүдэд хэвийн байдаг боловч 20%-д нь
нойргүйдэлт үргэлжилсээр байдаг байна.
• Сүүлийн 3 сар мөн л норгүйдэлт болж ихэнх эмэгтэйчүүд шөнө 3-5 удаа сэрнэ. Учир нь хэвтэж байхад нуруугаар өвдөж, шээс их хүрч, хөлийн шөрмөс татах болон ураг хөдөлж байгаатай холбоотой. Мөн сүүлийн хэдэн долоо хоног хачин зүүд зүүдэлж болдог.
Харин ийм үед яаж зохицуулах вэ?
• Тогтмол дасгал хийж, унтдаг цагаасаа 2 цагийн өмнө унтаж бай.
• Тогтмол унтдаг цагийн хувиартай болох
• Боломжтой л бол дуг хийж бай.
• Тайвшруулах аппаратууд хэрэглэж болно.
• Дуу чимээнээс холхон бай.
• Оройны 6 цагаас хойш шингэн зүйл уухаа багасгах
• Дэртэй унтаж байх |