Амаржсаны дараа эхийн бие махбодод олон нарийн хувирал гарч эхийн бие махбод бvхэлдээ тэр тусмаа тvvний бэлэг эрхтэн жирэмсний өмнөх байдалдаа эргэж орох хvртэл тодорхой хугацаа хэрэгтэй байдаг.
Vvнийг төрсний дараах vе гэж нэрлэдэг бөгөөд 2 cap vргэлжилнэ. Энэ хугацаанд эмэгтэйн бие махбодод жирэмсэн ба төрөх vед vvссэн өөрчлөлт арилдаг.
Амаржих vед эхэс ховхорсноос умайн дотор талд шарх vvсдэг ба умайн хvзvv, хярзан нь их бага хэмжээгээр язарч шархална. Төрсний дараа vvссэн шархнуудаас шvvс шавхарга гардаг. Эхний өдөр цусархаг шавхарга, 3-4 өдрийн дараа улаан ягаан туяатай болж, улмаар өнгө нь булингартай болж, сvvvлдээ ягаавтар туяатай болж, 10 гаруй хоногт цэвэршинэ.
Ингэж өдөр ирэх бур умай нь агшсаар хэвийн байдалд ордог. Амаржсаны дараа эрvvл ахуйн дэглэмийг сайн сахих нь эхийн эрvvл мэндэд нэн чухал ач холбогдолтой. Амаржсаны дараах vе хэвийн байвал 2 cap болоход эхийн бие тэнхэрнэ. Шавхарга олон хоног гарах буюу өнгө нь засрахгvй, vнэртэй болох нь халдвар авч байгаагийн шинж мөн.
Халдвар орсон бол эхийн бие тэнхэрч чадахгvй байхаас гадна халуурах, цус багадах зэрэг шинж илэрнэ. Энэ vед мэргэжлийн эмчид тэр даруйд нь vзvvлэх шаардлагатай. Амаржсаны дараах эрvvл ахуйн дэглэмийг хэдэн хэсэгт хувааж болно. Vvнд:
Гадна бэлэг эрхтний ариун цэвэр. Өдөр бvр өглөө орой тогтмол, гараа савандаж угаасны дараа бэлэг эрхтэн хярзан орчмыг буцалсан бvлээн ус гоожуулж угаах буюу шvршvvрээр угаана. Амаржсан эх гэртээ гарсан өдрөөс зөвхөн шvршvvрт биеэ угааж, 2 сараас хойш ваннанд усанд орж болно.
Хувцасны ариун цэвэр. Ялангуяа дотуур хувцсыг маш цэвэр байлгахын хамт шавхарга дуустал өмдний дотуур хамгаалалт хийж байх хэрэгтэй. Амаржсаны дараа эхчvvд нь бие барихгvй уужуу хувцас өмсөх нь тохиомжтой. Гэдэсний даруулга хэрэглэж байхаа битгий мартаарай. Тэрчлэн ор дэвсгэрийн даавуу, хэрэглэлийг цэвэр байлгаж, ойр оройхон сольж байх шаардлагатай.
Гэрийн ариун цэвэр. Гэр орондоо цэвэр суух, өрөө тасалгаа саруул, агаар их оруулж байх нь чухал. Гэр бvлийн хvмvvс нь төрөх газраас гарч ирэх эх хvvхдийг гэртээ хvлээж авахдаа гэр орноо сайн угааж цэвэрлэж эх хvvхдийн байх газар илvv хэрээггvй зvйл байлгахгvй, эх хvvхдийг тусдаа ортой байхаар бэлтгэж хөнжил, дэвсгэрийг нар салхинд гаргаж, хvvхдэд хэрэглэх бvх зvйлийг цэвэр байлгана.
Гарын ариун цэвэр. Хvний гар байнга юманд хvрч цаг яма бохирдож байдаг учир халдвар дамжуулагч гэж vздэг. Ийм учраа амаржсаны дараа гараа тогтмол савандан угаахын зэрэгцээ ялангуяа хvvхдээ хуурайлах, хөхvvлэх, бие арчлах зэрэгт савантай булээн усаар байн байн хумсаа сойздож угаах хэрэгтэй. Ер нь амаржсаны дараа хумсаа ургуулахад тевегтэй байдаг.
Хөхний ариун цэвэр. Хvvхдээ хөхvvлэхийн өмнө гараа савндаж угаана. Мөн хөхөө буцалсан бvлээн усаар угааж хvvхдээ хөхvvлж занших нь чухал. Хөхvvлсний дараа гараа бас угааж хөхний товчинд цэвэр вазелин буюу тос тvрхээд хөхний сойлтын дотуур цэвэр марлиар жийрэглэх хэрэгтэй. Хөхийг бие рvvгээ дарж боож болохгvй зөвхөн сойх хэрэгтэй. Хөх бохир байвал нэг талаас хvvхдийн гэдэс, ходоод хямарч, нөгөө талаас хөх vрэвсэж болно. Мөн нярай хvvхдэд гэдэсний өвчин дамжин халдана.
Хоолны дэглэм. Амаржсан эхчvvд тогтмол цагт өдөрт 4 удаа хооллох нь чухал. Харин хоол нь амт чанар сайтай, витаминаар баялаг уураг, сvv, цагаан идээ, ногоо элбэг байх нь зvйтэй. Хөхvvл vед эхийн идэж уусан зvйл хvvхдэд нөлөөлдөг учир хэт хурц, өөх тостой хоол, халуун ногоо, архи пиво хэрэглэхийг цээрлэнэ. Иймд амаржсан эх зөв хооллох нь эх, хvvхэд хоёрын эрvvл мэндийн гол асуудлын нэг болдог.
Нярай хvvхэд өдөр тутмын шаардлага бvхий тэжээлийн төрөл бvрийн бодис, эрдэс, витамин зэрэг чухал зvйлvvдийг зөвхөн эхийн сvvгээр дамжуулж авдаг юм. Амаржсаны дараа олонхи эхчvvд хоолонд дуртай болдог. Зарим хоол эхийн биенд зохимжтой байвч хvvхдэд таарахгvй байж болно. Хөхний сvv бага байвал сvvтэй цай, шар будаатай цай, сvv зэрэг унд ахиухан хэрэглэх нь чухал.
Амаржсаны дараа толгойгоо битvv боож, хөлрөн суугаад байж хэрхэвч болохгуй. Амаржсаны дараа умайн агших, хэвлийн ханыг чангаруулахад зориулсан дасгал хийх нь сайн байдаг. Хvнд хvчир ажил хэрхэвч хийж болохгvй. |