Moderator: mgl_300

Нялх хүүхэдтэй харьцах ёс

조회 수 1886 추천 수 0 2010.03.20 17:40:48
Нялх хүүхэдтэй харьцах ёс
Хүүхдийг эхээс дөнгөж төрөнгүүт шууд угаадаг. Гэтэл Азийн зарим орнуудад хүүхдэд эхийн хэвлийнээс гарахад наалдсан ус, салиа нь хүүхдийн биед тустай байгаа учраас 1 -2 хонуулсны дараа цэвэрлэдэг болж байна. Монголчуудын хувьд хүүхэд угаах ёсыг нэр хайрлахаас өмнөхөн хамт хийдэг уламжлалтай билээ.
Эрт дээр үеэсээ монголчууд нялх хүүхдийг заавал гурван бүсээр өлгийдөж  ирсэн. Хүухдийн бие, яс нь маш зөөлөн, хэврэг байдгаас ямар ч байдлаар бэхжиж, хувирахад бэлэн ийм үед хүүхдийн гадаад хэлбэр галбир, өнгө зүс хүухдийг өлгийдөх үеийн арчилгаанаас маш их шалтгаална.
Хүүхдийг дээд талаар нь эгц байдалтай тавиад мөрийг нь эгц, гарыг нь хоёр талд нь унжуулж, биед нь зов наалдуулж өлгийдөөд дээд талын бүсээр бүсэлнэ. Харин гарыг дээш, доош татаж өлгийдөж болохгүй. Нуруу нь хэт гэдийвэл хүүхэд толгойгоо дийлэхгүй учраас дээд бүс дээд биеийг нь биежүүлж өгөх юм. Дунд бүс нь доор тавьсан “живх, алчуурыг холхиулахгүй тогтоох, доод болон дээд биеийн тэнцвэрийг барьж өгөх үүрэгтэй. Доод бүс нь хөлийг эгц шулуун байлгаж, хол гараа ходолгож, тийчин живхээ нааш цааш болгох бүх байдлаас хамгаалж, холийг нь шулуунаар ясыг нь бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.


НЯЛХ ХҮҮХДИЙГ ЭРХЭМЛЭХ ЁСОН

Цагаан хэл ам хүрнэ гэж үздэг учраас хүүхдийг илт шууд магтдаггүй ёс бий, Хүүхэд айж цочих, өвчин зовлон тусах, янз бүрээр бузарлагдах, муу хорлол хүрэхдээ хялбар байдаг тул олон хүний шуугиан, янз бүрийн хатуу үг хэлээс хамгаалж, нэг ёсондоо хүүхдийг төөрүүлэх зан үйл хийдэг. Хүүхэд гурван нас хүртлээ бурхан заяатай, маш сэргэг, ариун байдаг тул эх хүн өглөө болгон 1 хүүхдээ эаяа сайн байлгаж, хиртээхгүйн тулд хүндлэн хайрлахаас гадна хатуу үг хэлдэггүй, янз бүрээр, ёс бусаар ханддаггүй, тааваар нь байлгадаг уламжлалтай.

Ер нь хүүхэд бидний харж үзэхгүй байгаа юмыг, янз бүрийн хүн бусын амьтныг хүртэл харж үздэг. Өөрийн зөн совингоор урд төрлийнхөө авьяас, эд зүйлсийг мартаагүй байдаг учраас энэ тухайгаа зарим нь ярина, хэлнэ, зарим нь зан үйлээрээ илэрхийлдэг. Тэр үеийг нь томчууд “худлаа ярьдаг үе нь байна” гэж авьяас чадварыг нь үл ойшоох, буруутгах, таслан зогсоох маягаар янз бүрээр дарамталж хүүхдийг ичээж, зовоодог нь буруу юм.

Бурхан заяатай гурван насанд нь гэм бүхнийг халдаахгүй, эрдэм болгоныг нь хэвшүүлэн тогтоож, маш сайн хүндэлж, хийсэн үйл, хэлсэн үгийг нь хүлээн зөвшөөрч байхыг ном сударт сургасан байдаг.


НЯЛХ ХҮҮХДИЙН ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ

Хүүхдийн хажууд тамхи татах тэргүүтэн муу үнэр танар, хиншүү хярвас гаргахыг цээрлэдэг. Яагаад гэвэл тэр үнэрийг дагаж янз бүрийн хүн бус идэштэн амьтад цуглардаг. Тэд нялх хүүхдийг айлгаж, цочооно. Мөн нялхсын 15 ад гэж бий. Энэ нь нялхсыг ороож, зовоож, айлгаж, ичээж, оролдож байдаг учраас 15 адын их засал гэх мэт янз бүрийн заслууд манай буддын шашинд бий. Нялх хүүхдийг айлаар авч явахыг тэвчдэг, хувцас хунарыг нь шөнө гадаа хонуулдаггүй заншилтай. Шөне орой хүүхдийг гадагш авч явах бол хамрын хянгыг хөөгөөр зурж халзлаад “Манхан халзан бор туулай боллоо” гэж өхеөрдөн муу юмнаас төөрүүлэн авч гардаг уламжлалтай, Энэ тухай домог хүртэл байдаг. “Нэг эмэгтэй бага хүүхдээ авч гадагш явах хэрэг гараад хүүхдийнхээ хамрыг хөөгөөр халзлан будаад, өөрөө Дара эхийн тарнийг уншаад л яваад байж, Тэгсэн нь замд тааралдсан хүн бусын амьтад “Бор халзан туулай дагуулсан доголон Дара эх явж байна” гэж харсан гэдэг,” Монголчууд хүүхдэд алт мөнгөн эдлэл, тоглоом, хоргой торгон хувцас хунар, гоёл чимэглэл эдлүүлэхийг ерөнхийдөө цээрлэдэг байсан. Учир нь хүүхдийн хэрэглэх юмны тоо гүйцнэ, буян нь дарагдана, нас богиносно гэх мэт гэм гарна гээд хүүхдэд үнэтэй цайтай эд зүйл хэрэглүүлдэггүй байсан. Шинэ дээл хувцас хийж өгөөд шууд өмсүүлдэггүй, арц хүж, гүгэл, цагаан гич гурваар ариутган утаж зохих  хэмжээний цээр гаргасны дараа өмоүүлдэг уламжлалтай, Цагаан гич, гүгэлийг эмэнд ч, шашны зан үйлд ч хэрэглэдэг. Хүн өөрийгөө сайжруулбал бурхан болдог,
Хүн өөрийнхөө сэтгэл зүрхийг сайжруулж явдаг сайн заяа, төрөлтэй амьтан юм, Тийм учраас хүүхдийн хүмүүжил яаж тогтох нь ээж аав, хүүхдээ яаж хүмүүжүүлэх, уламжлалт мэдлэгтэй эсэхтэй шууд холбоотой.

 
List of Articles
번호 제목 글쓴이 날짜 조회 수
공지 За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211379
공지 ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239295
공지 ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366732
공지 ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365276
공지 Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524301
12531 hi hariulaach [1] goch 2010-03-20 895
12530 Та ямар хүн бэ? 157359 2010-03-20 737
12529 ҮГҮЙ ДЭЭ БҮГДЭД АНХААРУУЛЖ БАЙНА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1237
12528 ELGEMSUU EREGTEI HUN BAIH [4] haliungo 2010-03-20 1017
12527 ЭНЭ ГАДААД БҮСГҮЙ МОНГОЛ ЭР ХҮНД ДУРЛАЖЭЭ ХЭН ГЭЖ... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 896
12526 Умайн хүзүүний хавдар гэж юу вэ? 157359 2010-03-20 2269
12525 Burhan gedeg yag yu yum be? Elgemsuud [11] Мишээл 2010-03-20 1294
12524 yu gedeg bilee [2] Tengerlegbvsgvi 2010-03-20 831
12523 хэрэглэгчдийнхээ итгэлийг олж чадсан Лирикос chevon 2010-03-20 611
12522 Ханийн зурхай [1] 157359 2010-03-20 3044
12521 Амаржсаны дараах vеийн эрvvл ахуй 157359 2010-03-20 1245
12520 НУУЦ АМРАГТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-20 1128
12519 eejuudee helj ogooch [5] minii hani 2010-03-20 1016
» Нялх хүүхэдтэй харьцах ёс 157359 2010-03-20 1886
12517 эхчүүдэд зөвлөж байна file [2] 157359 2010-03-20 918
12516 hi busguichuudee setgelee huvaaltsaach [9] engvv 2010-03-20 1533
12515 Жирэмсэн байх үед нойронд орох өөрчлөлт 157359 2010-03-20 943
12514 Өндгөвчний үүрэг ажиллагаа 157359 2010-03-20 2036
12513 Хүн хэдэн янзын энергитэй вэ? Та ямар эрч хүч энергитэй вэ? 157359 2010-03-20 1362
12512 Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө [1] 157359 2010-03-20 1032
12511 Хүүхэд чинь ханиад хүрвэл 157359 2010-03-20 1386
12510 Өөдрөг явахыг хvссэн хүн бvхэнд зориулсан 25 санамж 157359 2010-03-20 1120
12509 ТАНЫ ГОО САЙХАНД ☆★☆ 2010-03-20 886
12508 ohidoo notebook awii Мишээл 2010-03-20 630
12507 Emegteichvvdiin Sariin temdeg. Tsevershilt 157359 2010-03-20 9334
12506 Турах дэвшилтэд аргууд 157359 2010-03-20 5526
12505 Жирэмслэхээс хамгаалах аргууд [1] 157359 2010-03-20 4674
12504 Нөхөргүй хүүхнүүдийн зовлон 157359 2010-03-20 1337
12503 tuslaarai hvmvvsee [1] b.hurlee 2010-03-20 750
12502 so-goor yu gedeg yum bol? [1] NATSIST 2010-03-20 998
12501 Танайх ямар гэр бүл вэ? 157359 2010-03-20 1189
12500 sariin temdeg maani irdeggvi ee [5] 오기 2010-03-20 9098
12499 Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй 157359 2010-03-20 959
12498 Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу? 157359 2010-03-20 776
12497 Нярай хүүхдийн дасан зохицолт, асаргаа сувилгаа [1] 157359 2010-03-20 3625
12496 Асуулт байнаа????? [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-03-20 1129
12495 Энэ одоо хоол уу? [2] Маралгоо 2010-03-20 787
12494 Жирэмсэн эх та эрүүл байна уу 157359 2010-03-20 1945
12493 Содон барималууд ,,,,, tengis999 2010-03-20 947
12492 Хvvхдийн нэмэгдэл хоол [1] 157359 2010-03-20 1272
12491 Хэн нь илүү адилхан байна сонирхоорой busguichuudee!!!!! tengis999 2010-03-20 927
12490 turmaar bn ????/ [4] bum3 2010-03-20 2057
12489 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй 157359 2010-03-20 1003
12488 jaahan unemshiltei yum hiihgui de.balain,,,,,, [2] tengis999 2010-03-20 942
12487 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ 다산120 2010-03-20 806
배너신청
자생병원

배너신청