Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Зав байна, Залуу нас байна, Задгай мөнгө байна, Яавал ч яана...
Уншсан 854 vote 0 2009.07.09 10:52:04
• Хэрвээ таны нєхєр хэтэвчтэй мєнгєє алдчихаад ороод ирвэл аашилж битгий загнаарай. Харин та тvvнд итгэ. /Учир нь таны нєхєр буруутсан ч зєвтсєн ч тvvндээ хангалттай ихээр шаналж байгаа учраас та тvvнийг асуудал болгон дээр сєхєх хэрэггvй. Хvн юмыг алдаж онох зарчмаар ухаардаг юм/
• Урам зоригоор дvvрэн байгаа нєхрийнхєє урмыг нь битгий хугалан доромжлоорой. /Уужим сайхан ухаанаа гээчихээд уур уцаараар таньд бэлэг барих болно/
• Эр нєхрєє муу талаас нь биш харин сайн талаас хараад зєв тvлхvvрдээд єгвєл эр хvний урам зориг ургаа хадыг ч нураах чадвартай тарактор шиг байдаг юм. Харин та нарын гарт тvлхvvр нь байгаа шvv! Бvсгvйчvvдээ
Эрчvvдээ
• Эмэгтэй хvнд хайр энхрийлэл магтаал хамгаас чухал байдаг юм. Эмэгтэй хvн энэ хорвоод хайрлуулан халамжлуулах гэж тєрсєн болохоор та тvнийг хайр халамжаар дутаавал танай гэр бvл хэрvvл маргаанаас тасрахгvй шvv. Хэрвээ эхнэр нєхрийн хэрvvл эхэлсэн л бол тvvнийгээ тэвч анхаарлаа єєр зvйлд хандуулахыг хичээ, биеэ барих чадвар хvнд тєрєлхийн заяагдаагvй, харин тvvнийг амьдралаас сурдаг учраас та ч бас биеэ барих чадвартай болж чадна. Та ханилсан ханиа дайрч доромжлох гэж суугаагvй шvv дээ? Тийм болхоор та хоёр нэг нэгэндээ буулт хийж ойлголцохыг хичээх хэрэгтэй. Хэрvvлээр ямар ч асуудал шийдэгддэггvйг та мэднэ.
• Хэрvvл маргаан гэр бvлийн гэрэлтэх оч болсон vр хvvхдийн нvдэнд харагдаж, чихэнд нь сонсогдож байвал хvvхдэд хvндээр тусдаг. Танд мэдэгдэхгvй сэтгэл санааны дарамтанд орсон байдаг учир таны хvvхэд амьдралыг гэгээлэг биш бараанаар тєсєєлєн цаашдаа буруу тєсєєллєєрєє буруу замаар орох гол шалтгаан болдог.
• Хvvхдийг ямар ч vед дэмжин тусалж, урам хайрлан, зєєлєн vгээр бvх зvйлийг зєв ойлгуулах, тvvний vгийг сонсох хэрэгтэй байдгийг зарим эцэг эхчvvд тєдийлєн анзаардаггvй.
• Хvvхэд гэдэг хvн чинь эрхээ эдэлснийхээ хариуд шийтгэл амсах ёсгvй шvv дээ. Эцэст нь хэлэхэд Хайр сэтгэл гэдэг нь тvvнийхээ дотоод сэтгэлийг мэдрэхийг хэлдэг юм.