Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
1.Хүүхдийн хоолой сөөж ханиалгасан үед. Хоолойд нь ургамлын тос, дээр нь гавар түрхэнэ. Халуун бүлээн усанд алчуур базаж хоолойг нь битүү ороогоод 10 минут дараа алчуурыг авч, гаврыг арчина. Энэ аргыг аль ч насны хүүхдэд хэрэглэж болно.
2.Уураар утах. Нэгээс дээш настай хүүхдийг утаж болно. Савтай усны уур нүдэнд харагдахгүй болмогц, гадуур нь зузаан алчуураар ороож, 15 минут турш ам хамраар нь халуун уур амьсгалуулна. Утсаны дараа хүйтэн агаараар хэрхэвч амьсгалуулж болохгүй.
З.Хүүхэд нойрондоо ханиалгаад байвал. Унтахын өмнө содтой бүлээн сүү эсвэл содтой бүлээн ус уулгавал ханиалга намдана.
4.Гичтэй ваннд суулгах. 40 хэмийн бүлээн ,10 литр усанд хоёр жижиг халбага хуурай гич хийж, сайн хутган, самбайгаар шүүж аваад ванн руу хийгээд , хүүхдээ 10 минут суулгана. Ингэхдээ зөвхөн толгойг нь ил гарган ваннтай нь хамт хучина. Салхи цохиулахгүйгээр гаргаж дулаан хувцаслаж, хучиж унтуулна. Хэзээ эмчид очих вэ? Дээрх эмгүй эмчилгээний аргуудыг хэрэглээд үзээрэй. Үүний хамт хүндрэлийн шинжүүдийг ажиглаж байх хэрэгтэй. -Халуунгүй үедээ хүүхдийн амьсгаа олширвол -Түвэгтэй амьсгалж байвал -Хоолондоо дургүй болж, биеийн байдал илэрхий муу байвал яаралтай эмчид үзүүлээрэй. /Хань/