Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нярай хүүхэд асрах туршлага хэн хүнгүй мэддэг гэвэл худлаа. Хүүхэд уйдж байна гэдэг заавал шалтгаантай байдаг. Өлссөн, даарсан халууцсан, өвдсөн гээд л олон шалтгаантай байдаг. Та хүүхдээ төрсний дараа хүйг нь цөглөхөөр байнга усанд оруулж бай. Хүүхэд усанд байнга оруулбол хурдан өсдөг. Мэдээж 6 сар хүртэл дан хөхөөр түүнээс дээш 2 нас хүртэл хөхөөр ба нэмэгдэл хоолоор байнга хоолло. Шөнө хөхүүлбэл хөхөнд сүү илүү ордог. Хүүхдийг хүссэн цагт нь цадтал нь хөхүүлбэл сайн. Хүүхдийн тоглоомыг 7 хоногт л 2 удаа тоглоомыг нь солих хэрэгтэй. Хүүхэдтэйгээ байнга ярь. Хүүхдээ 11 цагийн наранд тогтмол гаргаж сургаарай.
1 нас хүрэхээр нь тосож шээлгэж сургах хэрэгтэй. Чихэрлэг зүйлс бага өгч бай. Хүүхэд чинь мөлхдаг бол хурц ирмэгтэй мөн шилэн, хагарах тавилгыг гаргах хэрэгтэй. Сар болгон эмчид үзүүлж жин өндөрийг нь хэмжүүлж вакцинд заавал хамрагдах шаардлагатай шүү.
*****************************************************Америкын хүүхдийн эмч нар маш чухал нээлт хийжээ. Тэд тодорхой заасан насанд хүрээгүй хүүхдэд ус уулгаж болохгүй хэмээн мэдэгдэв. Хор уршиг нь хүүхдийн бойжилтыг өөрчилж буцаж хэвийн байдалд ордоггүй гэнэ. Төрөөд зургаан cap хүрээгүй хүүхдэд ямар ч тохиолдолд ердийн ус уулгаж болохгүй. Энэ нь усны интосикац үүсэх гол шалтгаах юм. Хүүхдийн амьдралын хэв маягт аюултай". Энэхүү насанд хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллох ёстой. Их хэмжээгээр ус хэрэглэвэл биен дэх натри гадагшлаж хүүхдийн бөөрний хөгжилд ихээр саад болно.
Энэ бүхэн нь хүүхдийн тархины үйл ажиллагааг саатуулдаг аж.
Шинж тэмдэг нь: Уурлаж уцаарлах, нойрмоглох, биеийн халуун унах, хавагнах зэрэг болно.