Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Эрдэмтдийн судалгаагаар хүүхэд 18-28 сартайдаа буюу 1.5- 2 ойндоо хамгийн амархан бие засч сурдаг гэнэ. Бие засч сурахыг нь хүүхдэд тоглоомын аргаар зааж өгвөл илүү үр дүнтэй. Хүүхдэд хүүхэлдэйгээ хөтөвчинд суулгаж тоглоход нь туслаарай. Харин хүүхдийг загнах эсвэл хүчээр бие засуулах гэж оролдож болохгүй. Ингэснээр хүүхэд хөтөвчөө харж ч чаддаггүй болох тохиолдол бий. Харин өөрөө бие засах гэж оролдох болгонд нь магтаж урамшуулах хэрэгтэй. Жаахан хүүхэд өөрийн организмын дохиог хүлээн авч тэр бүр чаддаггүй тул хэлж амжилгүй өмдөндөө бие засах нь бий.
Тиймээс загнах хэрэггүй. Памперстай байнга шахуу явдаг хүүхэд өөрөө бие засч сурах нь бүр ч удаан. Памперс шингэнийг өөртөө шингээчихдэг болохоор хүүхэд эвгүй, нойтон оргихыг мэдэрдэггүй. Иймд ээж нар хүүхдийг байнга памперстай явуулах нь сайн биш цаг. Памперсыг шаардлагатай хэдэн тохиолдолд л (айлд, эмнэлэгт очих, удаан хугацаагаар салхинд гарах гэх мэт) хэрэглэх болно. Жирийн хүүхдийн даавуу эрүүл мэндэд нь илүү тустай аж. ////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////////Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.
Эх та арван сар тээсэн алагхан үрээ эсэн мэнд төрүүлж, таны хүү (охин) хөрст дэлхийд мэндэлснээ зарлаж час хийн бахирч ертөнцөд сонордуулсан эгдүүтэй, өхөөрдөм дууг сонсон баясч, зүрхэнд тань ариун хайрын гал бадран, ангир уургаар мээм тань ивэлж байхыг мэдрээ биз ээ.
Хүүхэд төрж, хүй тасарснаар түүний бие даах амьдралын гарааны хамгийн эгзэгтэй нярай үе эхлэх ба төрсний дараах эхний нэг долоо хоног буюу 168 цагийг эрт нярай үе гэдэг. Энэ нь хүүхэд гадаад орчинд дасан зохицох хамгийн эгзэгтэй хэцүүхэн үе боловч төрөх тасаг эмч, эмнэлгийн ажилтны хяналтанд ихэнх хугацааг өнгөрөөх тул та алзахгүй. Хүүхэд төрсний дараах 8 дахь өдрөөс хойших 3 долоо хоногийг хожуу нярай үе гэнэ. Ер нь хүүхэд төрснөөс хойш 7 хоногтойгоос 2 сар хүртэлх үед орчны түг түмэн сөрөг, эерэг цочролуудтай анх учирч, эрүүл байдлаа хадгалахын тулд тэдгээрт дасан зохицох ажиллагаа явагддаг үе учраас эхийн зүгээс асаргаа сувилгааны онцгой анхаарал шаардлагатай байдаг. Нэг онцлог нь энэ насны хүүхэд нян, вирусийн элдэв халдварт маш өртөмтгий бөгөөд өвчин халуурах, халуун буурах зэрэг зөвхөн ерөнхий шинжээр илэрч, ахар богино хугацаанд их хүндэрч, амь насанд аюул учруулах халгаатай /////////////////////