Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нярай хүүхдийн хүйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хүүхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Харин та хүүхдээ хөхүүлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн үед хүүхдийг усанд оруулах нь сайн байдаг байна.
Нярай хүүхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай. Эцэг эхчүүд ихэвчлэн хар цайнд оруулдаг нь тун зөв арга юм. Харин зарим эцэг эхчүүд нярай хүүхдийг шөлөнд оруулах ёстой гэж үздэг. Энэ нь буруу бөгөөд хүүхдийг зөвхөн эмчилгээний журмаар шөлөнд оруулах ёстой. Хүүхдийг усанд угаах үед байрны дулаан 22 хэмээс доошгүй, усны дулаан 37-37,5 хэм байх ёстой.
Хүүхдээ усанд оруулахдаа хүүхдийн биеийг арчих зөөлөн алчуур, биеийг нь ороож боох том алчуур бэлтгэнэ. Хүүхдийнхээ дагз нурууг зүүн гар дээрээ байрлуулаад бөгс хөлийг баруун гараараа барина. Эхлээд хөлийг дараа нь биеийг нь усанд дүрнэ. Толгой хэнхдэг нь уснаас ил байна. Хүүхдээ усанд оруулахаасаа өмнө чихийг нь ургамлын тосонд дүрж тосыг нь сайтар шахсан хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн чихэнд ус орохоос сэргийлдэг.
Толгой цээжийг зүүн гар дээрээ байлгасан хэвээр баруун гараараа толгой хүзүү бие, гар хөлийг савандан зөөлөн угаана. Нүдэнд нь савангийн хөөс оруулахгүйн тулд духнаас дагз тийш илж саванг арилгана. Ийнхүү угааж дуусаад хүүхдийнхээ дээрээс 36 хэмийн халуун ус гоожуулан зайлаад бэлтгэсэн том алчуураараа биеийг ороон авна.
Ороож авсан алчуураараа биеийг илсэн байдлаар арчаад дахин цэвэр алчуураараа хуурай болтол нь арчина. Дараа нь бүх биеийг нь шингэц сайтай хүүхдийн шингэн тосоор тослоод нугалаасны хэсгүүдэд хуурай цацлага хийж хувцаслана. Дашрамд дурьдахад, таны хүүхдийн хувцас хуурай, бас зөөлөн байх ёстой. Янз бүрийн үнэр шингээгээгүй байх ёстойг бас анхаарна биз дээ.