Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Жирэмсэн байх хугацаандаа дасгал хийх нь таргалахаас сэргийлдэг бөгөөд зарим эмэгтэйчүүд жирэмсний сүүлийн 3 сар хүртлээ дасгал хийж болдог байна. Гэхдээ доорх зүйлсийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. · Дасгал хийж эхлэхдээ эмчээсээ заавал зөвөлгөө аваарай. · Хэрвээ та хэтэрхий их ядраад мөн хөлс ихээр гэрээд байвал дасгалаа зогсоох хэрэгтэй. Дасгалыг удаан темпээр, олон амралттай хийж байгаарай. · Дасгалаар хичээллэж байх явцдаа хоолоо сойж болохгүй. Учир нь жирэмсэн эмэгтэй өдөрт 1300 кДж энерги авах шаардлагатай байдаг байна. · Нам хэмнэлтэй сэлэх, дугуй унах, явган алхах гэх мэт дасгалууд хийж байх · Гүйж харайсан дасгалуудаас зайлсхийх · Дасгалыг хийж байх явцдаа шингэн юм ихээр ууж байгаарай. Жирэмсэн үедээ дасгал хийсний ач тус Дасгал хөдөлгөөн хийх нь жирэмсэн үеийн өвдөлтүүд болон даралт ихдэх зэргийг бууруулдаг. -Биеийн энерги ялгаралт ихсэнэ. - Илүү эрүүл чийрэг байж, сэтгэл санаа тогтвортой байна. - Төрсний дараа ч түргэн эдгэрдэг. - Мөн төрсний дараа жингээ барьхад хялбар байдаг. - Нойронд сайн болно. - Жирэмсний үеийн зовиурлалт багасдаг байна. Мөн судалгаагаар жирэмсэн үедээ дасгал хөдөлгөөн хийж байсан ээжийн хүүхдүүд оюуны чадамж харьцангуй өндөртэй гарсан байна. Харин дараах шинжүүд илэрвэл дасгалаа зогсоогоорой. · Дотор муухайрч бөөлжвөл · Толгой өвдөж, ядрах · Амьсгал давчдах · Судасны лугшилт хэт түргэсэх · Бүх биеээр хавагнах