Moderator: mgl_300
Número de documentos 42,366

Сайхан харагдахын нууц

Leídos 2093 Recomendados 0 2009.03.01 19:47:18
ImageУрин цаг ирчихжээ. Цас хайлмагтаад л. Урин дулааны чимэг охид хүүхнүүд байдаг нь нууц биш. Гоё ганган байх боломж бүрддэг болохоор тэр байх л даа. Харин сайхан байх гол зүйл нь үс. Үс сайхан бол зүс сайхан ч гэдэг дээ. Хамтдаа үсэндээ анхаарлаа хандуулъя.
Та Үсээ Ямар самаар самнадаг вэ?
Та ямар сам хэрэглэж байгаагаа хар даа. Таны  хэрэглэж буй сам үсэнд чинь ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж чадаж байгаа болов уу?

Тослог Үсэнд сойзон сам тохиромжгҮй
 Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг зохицуулдаг байна. Үсээ самнахдаа эхлээд дагзнаасаа дух руугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнах хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намддаг. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй гэдгийг анхаар.

Үснийхээ ӨтгӨн, шингэн, тослог, хуурайгаас хамааран самаа сонго
Танд л гэж хэлэхэд зэрлэг гахайн үс, мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам эрүүл мэндэд чинь илүү ашигтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсийг цахилгаанжуулж гэмтээдэггүй. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн таатай санагддаг ч шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Харин сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.

Үс хатуу байх тусам хатуу сам сонго
Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй байдаг бол шингэн, зөөлөн үстэй хүн модон сам сонгох нь хамгийн тохиромжтой.
Харин хуванцар самыг ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдож, өөртөө тоос хуримтлуулдаг муу талтай. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих хэрэгтэй.
Урт Үс хээнцэр харагдуулдаг
Халуунд үс өнгөө алдаж, хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Үс “өндөг” шиг хэврэг тул ялангуяа хурц нартай үед толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал.  Урт үс эзнээ хээнцэр ганган харагдуулдаг ч амархан “хөгширдөг”. Өөрөөр хэлбэл, урт үсний үзүүр дорхноо салаалж, толгойг загатнуулаад зогсохгүй их хэмжээгээр унадаг. Үүнийг үс “хөгширч байгаагийн дохио” гэж үздэг байна. Үсийг хөгшрүүлэхгүйн тулд та доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
ь Үсээ далаа хүртэл ургуулсан тохиолдолд сард гурван удаа үзүүрээс нь 1-2 см тайрч бай.
ь Халуунд толгой амархан хөлөрдөг учир үсний хэв алдагддаг гэдгийг мартаж болохгүй. Үснийхээ хэвийг хадгалж байхын тулд бага зэрэг лак цацахад зүгээр.
ь Үсээ өндөгний уураг, цайны хандаар угаахад гэмгүй. Мөн нимбэгний шүүсийг бүлээн усанд хийж хутгаад, үсэндээ түрхэж угаавал үс гялалзаж сайхан харагддаг.

Богино Үстэй хҮмҮҮст шош сайн
ь  Богино үс ажил хэрэгч хүмүүст тохиромжтой боловч зарим үед урт үснээс илүү арчилгаа шаарддаг.
ь  Богино үсийг ялангуяа зуны халуунд химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Учир нь шингэрч, унах нь ихэснэ.
ь  Эмэгтэйчүүд турах гэж хоолны дэглэм сахидаг нь үсэнд муугаар нөлөөлдөг байна. Богино үстэй хүмүүс хоолны дэглэм хэт их сахисны улмаас витамины дутагдалд орох нь бий.
ь  Хэрэв та богино үстэй бол хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс чинь гялалзсан, зөөлөн харагдана.

ӨдӨр бҮр Үсээ угаах нь тийм Ч сайн биш
Ядрах, сэтгэл хямрах, гутрах үед үс хуурайшиж, өнгөө алдаж мөн хагтдаг байна. Түүнчлэн тос болон хөлсний булчирхайн ажиллагаа суларч эхэлмэгц үс хуурайшдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Үс унахад ч эдгээр шалтгаан нөлөөлдөг байна.

Хэрэв та Үсээ ӨӨрӨӨ буддаг бол
Будагны өнгө төлөвлөснөөс арай бараавтар болдог гэдгийг сануулъя. Тиймээс жинхэнэ өнгө нь ямар байхыг туршиж үзэх нь зүйтэй. Үүний тулд дагзан дахь туг үсээ будаад үз. Мэдээж тохиромжтой аятайхан өнгө шиг санагдвал будах ажилдаа ороорой. Хэрэв та үсээ будсаны дараа нэг л минут хугацаагаа хэтрүүлчихвэл нөгөө хүсэн хүлээж байсан өнгөнөөсөө өөрчлөгдөхийг анхаар.

ТӨрӨлхийн гоо сайхныг Үнэл
Хэрэв таны унаган үс тас хар, хилэн хүрэн, хонгор шар өнгөтэй бол өөрийн давтагдашгүй энэ онцлогоо бүр мөсөн устгах хэрэггүй. Яагаад гэвэл будаг арилсан ч үс чинь буцаад жинхэнэ өнгөө олоход хэцүү болдог. Тэгээд ч үсээ байнга буддаг эмэгтэйчүүдийн үсний төрөлх өнгө үхчихсэн байдаг гэдгийг танд сануулахад илүүдэхгүй биз. Харин гялалзсан эрүүл үстэй харагдахыг хүсдэг хүнд мэргэжлийн гоо сайханчид Е витамины тосон уусмалыг санал болгодог аж. Түүгээр  толгойндоо иллэг хийх нь маш сайн үр дүнтэй гэнэ.
 
Шампунь дээрх шошго тийм ч аЧ холбогдолтой биш

Ямар ч үсэнд тохиромжтой, өдөр бүр угаа, эрүүл сайхан үстэй болгоно гэх мэтийн заавар шампунийн шошгон дээр байдаг. Мөн шампунь үйлдвэрлэгчид ч ийн рекламддаг. Тэгвэл та ийм рекламд хууртагдах хэрэггүй. Яагаад гэвэл хүн бүрийн үс өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс зөвхөн өөрийнхөө үсэнд тохирсон шампуниа сонго. Өдөр бүр үсээ угаах нь тийм ч сайн биш. Хэрэв үс тослогтсон мэт санагдвал толгойгоо бөхийлгөн хуурай үсээ нүүр рүүгээ унжуулан хэдэн минут сэнсэд. Ингэж үсний угийн арьсны илүүдэл тос арилж үс  хөвсгөр болдог.

Үсний тоник
Ингээд та бүхэнд үсний тоникийг хэрхэн бэлтгэдгийг сонирхуулъя. Хоёр ширхэг бэрсүүт жүрж авч хальслаад дээр нь нэг литр буцалсан ус хийгээд 20 минут буцалгана. Түүнийгээ сэрүүн газар тавьж хөргөнө. Үсээ шампуньдчихаад саванг гаргахдаа энэ уусмалаа ашигла. Ингэснээр үс хурдан ургадаг гэж дэлхийн нэртэй салоны үсчид үздэг байна.
 Та үүнийг мэдэх үү?
-    Насанд хүрсэн хүний толгойд 12О мянга орчим үсний уутанцар байдаг.
-    Хүний үс сард 1,25 см ургадаг 
-    Ширхэг үс 5- 7 жилийн настай
-    Үсний 9О хувь нь цаг тутам ургаж байдаг 
-    1О хувь нь унахад бэлэн явдаг
-    Үсний уутанцраас амьдралын туршид 2О-3О орчим үс ургадаг 
-    Өдөр бүр 1ОО-2ОО ширхэг үс унадаг
-    Шаргалыг бодвол цайвар үс илүү унадаг 
-    Үс хавар,зун хурдан ургадаг
-    Өдөр үсний ургалтыг хурдасгадаг. Шөнө үс удаан ургана 
-    Зуны цагт малгай өмсөж юмуу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга болдог. Харин зун үсээ аль болохоор бага самнахыг хичээж бай. Самналт ялангуяа чанга самналт үсний уутанцарт цочрол үүсгэх нь бий. Үсээ ойр ойрхон норгох нь зөв боловч хэвийг нь алдуулж болзошгүйг анхаарахад илүүдэхгүй.

bombogor(''-'')

2009.03.01 20:54:26
*.117.21.153

emoticon     고마워!  emoticon
List of Articles
Título Escritor Fecha Leídos
Aviso За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211379
Aviso ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239298
Aviso ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366738
Aviso ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365276
Aviso Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524301
2856 KKK EGDVVTEI XVV file [5] chonsaa Mar 02, 2009 1479
2855 eeduudees asuuh zuil bna [4] coolgirl Mar 02, 2009 779
2854 Бичмээр санагдаад [14] Маралгоо Mar 02, 2009 994
2853 hi bvsgvichvvdee [4] sain_eej Mar 02, 2009 537
2852 eejvvdee [2] lg123 Mar 02, 2009 790
2851 humuusee hariulj tus bolooch [5] chalchii Mar 02, 2009 631
2850 Хэрэв та контакт линз зvvдэг бол... 사랑이 뭔지 Mar 02, 2009 1017
2849 Жирэмсэн эмэйгтэйчүүд - фитнесс 사랑이 뭔지 Mar 02, 2009 1926
2848 Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй 사랑이 뭔지 Mar 02, 2009 1874
2847 Харвингаасаа салмаар байна уу [3] 사랑이 뭔지 Mar 02, 2009 673
2846 Бондгорт Маралгоо Mar 02, 2009 528
2845 САЙНУУ bandaashhan Mar 02, 2009 509
2844 eejuudee helj ogch tuslaach!!!!! [5] NIkiE Mar 02, 2009 505
2843 Naizuudaa nadad zovlooch.. [11] Zolboooo Mar 02, 2009 789
2842 janibek-idtei hunees asuuh ni [2] my dong Mar 02, 2009 507
2841 jiremsen bolon eejuudees asuuh ni [7] janibek Mar 02, 2009 675
2840 HANGIL [1] nomin_erdene1999 Mar 02, 2009 489
2839 meddeg ni zaaj ogooch please [1] xinfu Mar 01, 2009 729
2838 arbait bna [1] hult Mar 01, 2009 503
2837 asuuyaa!!!! [1] kooko Mar 01, 2009 737
2836 '' baagii111 '' -d 고마워요! [3] bombogor(''-'') Mar 01, 2009 521
2835 Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх [3] baagii111 Mar 01, 2009 777
2834 Шүдээ хэрхэн цагаан байлгах вэ [2] baagii111 Mar 01, 2009 1702
2833 Шар айраг үсний уналтыг зогсоодог [4] baagii111 Mar 01, 2009 10864
2832 Хэвийн бус арьсанд пудр хэрэглэх үү? [1] baagii111 Mar 01, 2009 1292
2831 Танд магни дутагдаагүй биз? [2] baagii111 Mar 01, 2009 4419
2830 Хавар цагийн жор [1] baagii111 Mar 01, 2009 919
2829 үнэт эдлэл арчлах [2] baagii111 Mar 01, 2009 1465
2828 Эрхэмсгийн илэрхийлэл бүсгүйчүүд [1] baagii111 Mar 01, 2009 971
» Сайхан харагдахын нууц [1] baagii111 Mar 01, 2009 2093
2826 Гоо сайхны бүтээгдэхүүн чинь муудсан байна уу? [1] baagii111 Mar 01, 2009 653
2825 Хумс хугараад байвал [1] baagii111 Mar 01, 2009 735
2824 Гутал бол зүрх сэтгэлийн толь [1] baagii111 Mar 01, 2009 745
2823 Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн нүдээр baagii111 Mar 01, 2009 1192
2822 2009...YASAN YUM BOL????? ELGEMSUU Mar 01, 2009 522
2821 Таны хүүхэд Солонгост төрсөн бол хүүхдийнхээ гэрчилгээг ингэж аваарай. [1] bolor2 Mar 01, 2009 921
2820 Yaraltai hariulj tuslaach [4] si45 Mar 01, 2009 688
2819 hi asuuh yu bna hariulj ogooch bvsgvichvvdee?? [3] 김유진 Mar 01, 2009 1820
2818 tuslaach [1] anhiluunaa_0101 Mar 01, 2009 669
2817 Wolfgang Amadeus Mozart-Jiemsen eejvvded [3] Zulaida Mar 01, 2009 805
2816 Энд төрсөн ээжүүдээс асуух зүйл байна. [7] Маралгоо Mar 01, 2009 733
2815 UUNIIG HAISAAR ERSEER SHANALSAAR........... [2] ELGEMSUU Mar 01, 2009 782
2814 hi all [1] hi yu veee Mar 01, 2009 559
2813 mgl yavahdaa eej aavdaa yamar beleg ogvol zgr ve [6] jenny_n Mar 01, 2009 1711
2812 jaalhvvd chi ymar ataarhuu ym be [4] nogrushka Mar 01, 2009 623
배너신청
자생병원

배너신청