Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

click to commentИрээдүйн ээжийн заавал дагах ёстой зүйлс Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд эцэг, эхийн сэтгэл санаа, бие махбодь эрүүл байх, эрүүл хүүхэд төрүүлнэ гэсэн бэлтгэл, бат итгэлтэй байх нь зүйтэй. Хүүхэдтэй болсоноо мэдмэгц гэнэт айж балмагдах, эрүүл биш гажигтай хүүхэд төрөх болов уу хэмээн байнга түгшүүрлэх, хүүхдийн ирээдүйд санаа зовох гэх мэтчилэн тогтмол айдастай байх нь тархи мэдрэлийн замаар хүүхдэд тодорхой хэмжээний эмгэг үүсдэг. Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэр бүл зөв чанартай хооллож, бие биенээ хүндэтгэн хайрлаж, халамжилж, гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн өсөж торних орчинг ая тухтай байлгах нь чухал. Хүүхэдтэй болсноо мэдмэгцээ л бие эрхтэнийг эрүүлжүүлэхийг чухалчлах хэрэгтэй. Цоорхой шүдээ эмчлүүлэхээс эхлээд дотоод шүүрэл, зүрх элэг гээд бүхэл эрхтэнээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн байх хугацаанд биеэ авч яваа байдал, эрүүл ахуйн дэглэм, идэж ууж байгаа хоол хүнсний тохироонд гол анхаарлаа хандуул. Эмийн бодисыг хамаагүй хэрэглэх, архи, тамхи хэрэглэх зэргийг шууд зогсоох хэрэгтэй. Хүүхдийн зүрх хөгжиж буй тэр мөчид архи, тамхи, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний гажиг үүсч болох юм. Энэ мэтчилэн санаанд оромгүй олон нөлөөлөл хүүхдийн өсөлт хөгжилтийг эмгэг байдалтай болгодог гэдгийг залуу эцэг, эх ямагт санаж явах нь зүйтэй. Хүүхдийн ирээдүй эцэг, эхээс шууд шалтгаалдаг тул хүүхэдтэй болохыг хүссэн тэр үеэс л нарийн мэдрэмжтэй байх нь чухал. Дасгал хөдөлгөөн хийж хүүхдээ эрүүл бойжуул Хөдөлгөөн багатай амьдралтай бол эмэгтэй та түүнийг өөрчлөх гээд үзэх хэрэгтэй. Дасгал сургуулилт хийх, бясалгал үйлдэх, теннис тоглох, алхах зэргээр чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх нь зүйтэй. Гэртээ хийх боломжтой дасгал сурч өдөр бүр 20 минутаас доошгүй хийхийг зөвлөе. Жирэмслэхээс өмнө дасгал хийх нь хүүхдээ эрүүл энх тээхэд тустай бөгөөд жирэмсэн болсны дараа нурууны үе, холбоосуудыг хамгаална. Амьсгалын болон тайвшруулах дасгалыг хослуулснаар та ядарч сульдахгүй, эрч хүчтэй байх ба төрснийхөө дараа бие махбод эргэж гоолиг хэлбэртээ ороход тань тусалдаг. Жирэмсэн үед таны биед янз бүрийн өөрчлөлт гарна. Бие организмд өөрчлөлт гарахаас гадна холбоосуудыг тойрсон судас шөрмөсүүд суларч сунана. Үүнээс болж та урьдын адил хөнгөн шингэн хөдөлж чадахгүй болох ба амьсгаадахгүйгээр аливаа зүйлийг урьдынх шигээ хурдан хийж чадахгүй. Та жирэмсэн үедээ биеэ зөв авч явж, ямар нэг ачаалал өгөхгүй байх аргыг мэдэж байвал таны булчин, холбоос, шөрмөс жирэмсэн үед ачааллыг өвчингүйгээр дааж чадна. Таны бие урьдынхаасаа өдөр тутам өөрчлөгдөж үүндээ дасан зохицохын тулд рефлекс, төлөв байдлаа хөгжүүлж байдаг. Тавгүй санагдсан үедээ тайвшруулах дасгал хийгээрэй. Бага багаар олон удаа хооллох хэрэгтэй Хүүхдийг эрүүл өсгөхийн тулд олдсон цагаас нь л анхаарах хэрэгтэй. Эрүүл хоолло гэдэг нь тусгай хоол иднэ гэсэн үг биш юм. Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэх хэрэгтэй. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан байдаг. Ирээдүйн ээж таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжилт шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөж томрохын хирээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн эмэгтэй дунджаар 12 кг жин нэмдэг. 24-32 долоо хоногтойдоо хамгийн эрчимтэй жин нэмэгдэнэ. Эдгээрийн ихэнхийг томорсон умай, өдөр хоногоор өсөж байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг байна. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал биед байнга явагдаж байдаг. Энэ хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Жин нэмэх нь хэдийгээр хэвийн үзэгдэл ч хэтэрхий илүүдэл жин нь төрөх явцыг хүндрүүлдэг. Жирэмсэн үед хоолны дэглэм барих нь хамгийн цагаа олоогүй арга юм. Харин зөв баланстай төрөл бүрийн хүнс хэрэглэх нь чухал. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч төрж болзошгүй. Хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх юм. Хэтэрхий илүүдэл жинтэй байх нь төрөх үед хэд хэдэн хүндрэл учруулдаг Эх хөдөлгөөнтэй байж чадахгүйгээс хүүхэд эхийн хэвлийд таргалж төрөхөд бэрхшээл учирч болно. Мөн төрөх үед умайн булчингийн ширхгүүдэд өөх ихээр хуримтлагдсанаас хангалттай агшиж хүүхдийг түрж гаргаж чадахгүй болдог. Дээд хэмжээгээрээ ажиллаж байгаа зүрхэнд улам илүү ачааллыг өгдөг. Жирэмсэн болмогц л эмэгтэй хүний хоол идэх дуршил нэмэгддэг. Шөнийн цагаар ходоод харлаж босох нь олонтаа тохиолдоно. Цагийн ихэнх үед өлөн мэт байдаг. Энэ нь аргагүй. Учир нь бодисын солилцоо эрчимтэй явагдаж, хүүхдээ зэрэг хооллож байдаг. Энгийн үед иддэг байснаасаа 15-н хувиар илүү хооллохыг шаарддаг. Иймээс та гол нь цадахдаа биш, хэр зэрэг чанартай хэрэгтэй зүйл идэж байгаагаа хянах хэрэгтэй. Жирэмсэн үед төрөл бүрийн зүйлийг бага багаар идэх нь хамгийн зохистой хооллолт болдог. Бага багаар өдөрт 5-6 удаа хоолло. Жирэмсэн үед гэдэс ходоодны ажиллагаа, хоол боловсруулалт удаашрах тул нэг дор их хэмжээгээр идэх нь маш муу. Ялангуяа сүүлийн саруудад хүүхэд томорч хөдөлгөөн нь ихэсдэг тул бага, багаар хооллох нь өөрт ч амар байдаг. Жирэмсэн үедээ сэвхэдвэл төрсний дараа арилна Биеийн арьсны зарим хэсгүүдэд жирэмсэн үед нөсөөжилт явагдаж харлаж эхэлдэг. Энэ нь жирэмсний дааврын нөлөөнөөс болж буй өөрчлөлт юм. Ялангуяа хацар, нүдний эргэн тойронд нөсөөжиж санаа их зовоодог. Энэ нь шаргал арьстай эмэгтэйчүүдэд олонтаа илэрдэг. Нарны туяа нөсөөжилтийг улам идэвхжүүлдэг тул нарнаас хамгаалах шил зүүх хэрэгтэй. Жирэмсэн үедээ сэвхэдвэл төрснийхөө дараа ихэвчлэн арилдаг. Сайн унтаж байх хэрэгтэй Жирэмсэн эмэгтэйд хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Өдөрт хамгийн багаар найман цаг унтаж амрах хэрэгтэй. Ер нь жирэмсэн болоход амархан ядарч сульддаг тул боломж л гарвал унтаж биеэ амрааж байх нь зөв. Нойргүйдэхээс зайлсхийхийн тулд яах вэ? Ардын уламжлалт ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух, орой унтахаасаа өмнө халуун ус ба ваннад орох, тав тухтай унтах боломжийг өөртөө бэлтгэх, жишээ нь жижиг ортой бол том болгох, ингэснээр дураараа хэвтэх, эргэж, хөрвөөх, хүссэн байрлалдаа хэвтэх боломжтой болно. Мөн унтахын өмнө ном унших, цэвэр агаараар амьсгалах, хөнгөн нэг хэмнэлтэй хөгжим сонсох зэрэг нь тустай.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1363105/24d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
2856 KKK EGDVVTEI XVV file [5] chonsaa 2009-03-02 1472
2855 eeduudees asuuh zuil bna [4] coolgirl 2009-03-02 773
2854 Бичмээр санагдаад [14] Маралгоо 2009-03-02 991
2853 hi bvsgvichvvdee [4] sain_eej 2009-03-02 533
2852 eejvvdee [2] lg123 2009-03-02 785
2851 humuusee hariulj tus bolooch [5] chalchii 2009-03-02 627
2850 Хэрэв та контакт линз зvvдэг бол... 사랑이 뭔지 2009-03-02 1012
2849 Жирэмсэн эмэйгтэйчүүд - фитнесс 사랑이 뭔지 2009-03-02 1923
» Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй 사랑이 뭔지 2009-03-02 1869
2847 Харвингаасаа салмаар байна уу [3] 사랑이 뭔지 2009-03-02 668
2846 Бондгорт Маралгоо 2009-03-02 523
2845 САЙНУУ bandaashhan 2009-03-02 504
2844 eejuudee helj ogch tuslaach!!!!! [5] NIkiE 2009-03-02 501
2843 Naizuudaa nadad zovlooch.. [11] Zolboooo 2009-03-02 787
2842 janibek-idtei hunees asuuh ni [2] my dong 2009-03-02 503
2841 jiremsen bolon eejuudees asuuh ni [7] janibek 2009-03-02 672
2840 HANGIL [1] nomin_erdene1999 2009-03-02 484
2839 meddeg ni zaaj ogooch please [1] xinfu 2009-03-01 724
2838 arbait bna [1] hult 2009-03-01 499
2837 asuuyaa!!!! [1] kooko 2009-03-01 733
2836 '' baagii111 '' -d 고마워요! [3] bombogor(''-'') 2009-03-01 518
2835 Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх [3] baagii111 2009-03-01 773
2834 Шүдээ хэрхэн цагаан байлгах вэ [2] baagii111 2009-03-01 1697
2833 Шар айраг үсний уналтыг зогсоодог [4] baagii111 2009-03-01 10857
2832 Хэвийн бус арьсанд пудр хэрэглэх үү? [1] baagii111 2009-03-01 1286
2831 Танд магни дутагдаагүй биз? [2] baagii111 2009-03-01 4416
2830 Хавар цагийн жор [1] baagii111 2009-03-01 916
2829 үнэт эдлэл арчлах [2] baagii111 2009-03-01 1460
2828 Эрхэмсгийн илэрхийлэл бүсгүйчүүд [1] baagii111 2009-03-01 966
2827 Сайхан харагдахын нууц [1] baagii111 2009-03-01 2087
2826 Гоо сайхны бүтээгдэхүүн чинь муудсан байна уу? [1] baagii111 2009-03-01 649
2825 Хумс хугараад байвал [1] baagii111 2009-03-01 732
2824 Гутал бол зүрх сэтгэлийн толь [1] baagii111 2009-03-01 739
2823 Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн нүдээр baagii111 2009-03-01 1188
2822 2009...YASAN YUM BOL????? ELGEMSUU 2009-03-01 517
2821 Таны хүүхэд Солонгост төрсөн бол хүүхдийнхээ гэрчилгээг ингэж аваарай. [1] bolor2 2009-03-01 917
2820 Yaraltai hariulj tuslaach [4] si45 2009-03-01 685
2819 hi asuuh yu bna hariulj ogooch bvsgvichvvdee?? [3] 김유진 2009-03-01 1817
2818 tuslaach [1] anhiluunaa_0101 2009-03-01 665
2817 Wolfgang Amadeus Mozart-Jiemsen eejvvded [3] Zulaida 2009-03-01 802
2816 Энд төрсөн ээжүүдээс асуух зүйл байна. [7] Маралгоо 2009-03-01 730
2815 UUNIIG HAISAAR ERSEER SHANALSAAR........... [2] ELGEMSUU 2009-03-01 779
2814 hi all [1] hi yu veee 2009-03-01 556
2813 mgl yavahdaa eej aavdaa yamar beleg ogvol zgr ve [6] jenny_n 2009-03-01 1708
2812 jaalhvvd chi ymar ataarhuu ym be [4] nogrushka 2009-03-01 619
배너신청
자생병원

배너신청